ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас - Хумсаа хайрлая

Мэдээлэл  | 2014 / 06 / 22

“Бүсгүй хүнийг гараар нь шинждэг” гэдгээ нэг эрэгтэй найз маань надад хэлж байсан юм. Цэвэрхэн будаж яанзласан хумстай байвал өөрөө өөртөө арчаатай, цэвэрч нямбайн шинж харин будаг нь халцарсан, өнгө муутай гар, хумстай байвал тэр эмэгтэйг үнэлэх үнэлэмж нь нилээд хэмжээгээр буурчихдаг гэнэ л дээ. Тухайн бүсгүйн хумс ямар өнгөтэй байх нь эрчүүдэд тийм ч сонин биш юм шиг боловч огт анзааралгүй өнгөрдөггүй бололтой. Биеийн маань жижиг бүр маш жижигхэн хэсэг хэрнээ бидний тухай зөндөө зүйлийг эрчүүдэд тайлагнаад тавьчихдаг байх нь. Ер нь бүсгүйчүүд бидний хумсаа гоё байлгах хүсэл эрчүүдтэй тийм ч холбоогүй л дээ. Бид зүгээр л ганган чамин зүйлд дуртай болохоор, цэвэрхэн хөөрхөн гар хуруутай баймаар байгаа болохоороо л маникюр хийж бас хийлгэдэг. Нэг төрлийн сэтгэлийн таашаал гэх үү дээ.

Инстаграмд хамгийн эрэлттэй хаштагуудын нэг бол яах аргагүй “#nailart” буюу хумсан дээрх урлаг. 9 сая 700 мянган зураг энэ үгээр таглагдсан байдаг гэсэн үг. Бүсгүйчүүд бөөнөөрөө гоё зүйлээс татгалзчихгүй л бол цаашдаа энэ тоо тасралтгүй нэмэгдсээр байх болно. Зүгээр л өөрийнхөө ганган хумсыг гайхуулахаас гадна ямар өнгөөр юу хэрэглэж, яаж будсанаа бичлэг болгон тавьж багагүй орлого олдог хүмүүс ч бий. Заза зүгээр л хумсны ертөнц ч гээд нэрлэчихье л дээ, тэ? Харин үүний нэг хэсэг болгож:
- Энэ зуны хумс будалтын моод / Энэ зун ямар өнгө, арга барил ашиглаж хумсаа чимэглэхээ эндээс хараарай/
- Хумсанд чинь эдгээр хэрэгтэй буюу хумс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн ач тус
- DIY: Хумсаа өөрсдөө гангалцгаая
- Маникюрт гаргадаг нийтлэг алдаанууд
- Хумсаар нь шинжихүй гэх мэт мэдээллүүдийг бэлдлээ. Ирэх долоо хоногт хумсыг чинь улам гоё болгоход хувь нэмрээ оруулах гээд тэд чамайг хүлээж байх болно.Хүн ямарваа зүйлийг хайрлавал халамжилдаг, халамжилвал мэдээж өнгө орно шүү дээ. Ирэх долоо хоногт хумсаа хайрлацгаая хонгор уу даа!

Эдгээрээс гадна:
- Баяртай нүдний шил минь! буюу миний хараагаа тэглүүлсэн туршлага
- Dolce & Gabbana – ийн энэ хавар зуны загварын цуглуулга
- Нүүрийг чинь гонзгой харагдуулах үс засалтууд
- Өндөр хүн л үүнийг ойлгоно гэх мэт мэдээллүүд ч бий. Гарчгийг нь сонсонгуут л сонирхолтой санагдаж байгаа биз дээ? Бид ч гэсэн бэлдэж байх үедээ инээмсэглэсээр суусан шүү.

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл:

Би ч гэсэн дуртай дургүй л үзсэн. Нөхөр хамт явъя гээд нэгэнт тасалбар авчихсан байсан болохоор. Харин үзсэнийхээ дараа ямар азаар гэртээ үлдчихээгүй юм бэ гэж бодсон. Үнэхээр бодууштай асуудлыг хөндсөн байна лээ. Хүүхнүүд бид чинь ямар л асуудал тулгарна түүнийгээ найзууддаа ярьдаг. Гэтэл тэр маань ямар ч үр дүн дагуулахыг мэдэхгүй. Бас эцэг эхийн нөлөө гэж айхтар зүйл бий гээд л их юм бодогдуулсан. Жавхаагийн хэсэг дээр тэсэхгүй уйлсан, өөрийгөө оронд нь тавьж үзээд кк (Amira 33 таалагдлаа)

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Миний хайр” УСК олон Гоолингоо бүсгүйчүүдэд маань нилээд таалагдснаас гадна өөрийнхөө асуудалд өөрөө л санаа тавьж байх сэдлийг нь төрүүлж өгсөн бололтой. Нийтлэл бүр дээр өөрийн бодлоо илэрхийлж сэтгэгдэл үлдээдэг, бас түүнийгээ Монгол (кирил) үсгээр бичдэг Amira – даа баярлалаа. Шинэ долоо хоногоо эрч хүчтэйгээр эхлүүлээрэй.

Ирэх долоо хоногт эргээд уулзъя. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(778)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com