ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Далайн эргийн биеэ “дайлах нь”

Загвар  | 2014 / 06 / 23

Цонхны цаадах бороотой тэнгэрийг биш нарлаг, дулаахан салхийг ч биш цэнгэг устай Хайнан, Тайланд, Фижи, Маяами, Хавай, Бора Бора, Гоагийн тухай бод. Тэнд чамтай “найзлах” тренди усны хувцаснууд энд байна.

Далайн эргийн биеэ “дайлах нь”
1. Спортлог “crop top”-нууд байдаг даа? Далайн эрэгт түүн шиг загвартай мөртлөө нимгэхэн материалтай усны хувцаснууд энэ зуны трендэд багтаж байна. Мөрийг илүү тодотгохоос гадна жижигхэн хөхтэй биенд гайхалтай зохицно.
2. Биеийн харьцаагаа тэнцүүлэхийг хүсэгчдийн анхааралд! Ковбой загварын цацагтай усны хувцаснууд энэ жил ч загварлаг хэвээр байна.Ер нь цацагтай хувцас аксессуарууд энэ жилийн тренд шүү.
3. Цэцгийн улирал загварын ертөнцөд айлчилсан нь усны хувцасны өнгийг энэ жил илүү баялаг болгосон ч юм шиг. Дээр нь аяган хөхөвчтэй бол аргагүй л хүсэмжит харагдана даа.
4. Надад итгэ. Сүүлийн зургаан жилтэй харьцуулахад анх удаа л үргэлж, өөрөөр хэлбэл битүү усны хувцаснууд түрлэг мэт ширүүнээр далайн эргийг “эзэлж” байна. Гэхдээ бив битүү бус онцгой хэсгүүдийг бонус маягаар бусдад харуулах этгээд загвартай нь шүү.
5. Харин хар, цагаан, ягаан гэсэн гурван өнгийг гол сэдвээ болгосон давхар бүчтэй усны хувцаснууд бол яахын аргагүй энэ жилийн л тренд юм. Дэлгүүрийн лангуунаас хайгаад олоогүй тул саяхан Букет рүү ниссэн найз маань нарийн оосортой хоёр дотоожийг давхарлаж оёод аваад явсан. Бас санадаг л санаа.
6. Цэцгийн улирлын өнгөний сонголтоос гадна геометрик, абстракт буюу толгой эргүүлсэн “эрээн мяраанууд” трендэд бий. Гэхдээ зориглож өмсөх нь тийм ч олон биш байна.
7. 2010 оноос эхтэй ширэнгэн ойн буюу “Jungle inspired” төрлийн усны хувцаснууд энэ зун утгаараа тренд болж байна. Арслан, бар, баавгай, үнэг, муужгай, эсвэл моднуудын дүрстэй хувцсыг таалахгүй хэн байгаа аж.
8. Спортлог хэв маяг цэцэгтэй зэрэгцэн уралдаж байгаагаас усны хувцас ч гэсэн хоцрохгүй нь. Бариу, бие даасан, хүчирхэг...
9. Энэ бүхний дараа ч гэсэн хар, цагаан өнгө хэзээ ч сонгодгоос буугаагүй байгаа шүү. Ихэнх загвар зохион бүтээгчид хайртай хоёр өнгөө далайн эрэг дээр ч харахын тулд дараах усны хувцаснуудыг бүтээжээ.
10. Эс хэлээгүй юу? Яг ийм онцгой загвартай үргэлж усны хувцаснууд цахиур хагална аа гэж...
Надад 1, 4 буюу битүү, 5 гурав айхтар таалагдаж байна. Харин чамд?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(835)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com