ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хумсанд чинь эдгээр хэрэгтэй

Гоо сайхан  | 2014 / 06 / 24

Гоо сайхны салонд мэргэжлийн маникюр педикюрт ороход гар, хөлний маань арьс, хумсанд зөндөө олон дараалал бүхий, тэр гэхийн аргагүй бүтээгдэхүүнүүд хэрэглээд л байдаг. Хумсанд маань хэрэгтэй л гэж боддог ч яг үнэндээ ямар нөлөөтэйг нь сайн мэддэггүй юу?

Хумсанд чинь эдгээр хэрэгтэй

Хумсаа сүүлийн үед моод болоод байгаа өнгөөр будаж, шигтгээ саатай гоё маникюр хийсэн ч эрүүл мэндэд нь анхаарахгүй бол удалгүй шарласан, хугарамтгай хумстай болох аюултай. Гоё загвартай, ганган гутал өмссөн ч хөлөө өвдөж, холгож байх үед нь анхаарахгүй байсаар эцэст явж чадахгүй болж байгаатай л ижилхэн гэсэн үг. Бусдад сайхан харагдах нь хэдий чухал ч эрүүл мэндтэй харьцуулахын аргагүй өчүүхэн зүйл шүү дээ. Хумсаа жинхэнэ утгаар нь хайрлаж халамжилдаг болоход чинь туслахын тулд “Хумсаа хайрлая” долоо хоногийг Гоолингоо нь зарласан билээ. Энэ удаад харин хумс арчилгаанд хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүд болон тэдгээрийн ач тусыг та нартаа танилцуулж байна.

*"Хумсаа хайрлая" долоо хоногийн онцлох нийтлэл
1. Хумсны мах авахад бэлдэх тос
Энэ нь хумсны угаар ургадаг илүүдэл махыг авахад тусалж, зөөлрүүлэх, ургалтыг багасгах, мөн тэр хэсгээр байдаг нянг арилгах, нянгаас хамгаалах үйлчилгээтэй тос юм. Маникюр, педикюр хийхийн өмнө хумсны махан дээгүүр зөөлнөөр иллэг хийх маягаар түрхэж хэрэглэдэг.
2. Хумсны мах авагч
Тос түрхэж хумсны угийг зөөллөсний дараа зориулалтын төмрөөр махыг нь түлхэж суллаж өгнө. Харин дараа нь хумсны мах авагч хайчаар илүүдэл хэсгийг нь сайтар цэвэрлэж, авдаг.
3. Хумсны толио өнгөлөгч хуурай
1-4 хүртэл үйлдэлтэй өнгөлөгч хуурайг тооны дарааллын дагуу хэрэглэвэл хумсны толиог гялгар, өө сэвгүй, жигд болгодог. Том ширхэгтэй ширүүн хуурайг толиондоо хэрэглэж болохгүй шүү.
4. Хумсны тэжээлийн бүтээгдэхүүн
Хумсыг эрүүлжүүлж, бэхжүүлэх, хугарахаас хамгаалж, тэжээл өгөх үйлчилгээтэй. Будгаа түрхэхээсээ өмнө энэ бүтээгдэхүүнээр хумсандаа иллэг хийж өгвөл сайн. Олон төрлийн будаг зогсоо зайгүй хэрэглэж, амьсгалах нь багасчихсан хумсандаа тэжээл өгч, түр зуур ч гэсэн амрааж байгаарай.
5. Арчилгааны үеэр хэрэглэх бээлий
Орой эсвэл амралтын өдрөөр гар болон хумсанд тохирох арчилгааг хийж, тос түрхсэний дараа зориулалтын бээлийг өмсөөд унтвал гар болон хумсны хуурайшсан хэсэг зөөлөрч, маш сайн тэжээл авдаг.
6. Суурь
Хумсныхаа хэлбэрийг зассаны дараа, будаг түрхэхээс өмнө хумсандаа түрхэх тэжээлийг “Суурь” гэнэ. Энэ нь будганд агуулагддаг хумсыг гэмтээх аюултай химийн бодисноос хумсыг хамгаалах, бэхжүүлэх үүрэгтэй юм. Мөн суурь тавьсаны дараа түрхсэн будаг жигд, өөрийнхөө өнгөөр будагддаг. Хэрвээ будгаа арилгасны дараа хумс шарлах, тухайн будагны өнгө загалтаж үлдэх зэрэг асуудал үүсдэг бол суурийг заавал хэрэглэх хэрэгтэй.
7. Топ
Хумсаа будсаны дараа түрхэх тунгалаг өнгөтэй шингэнийг “Топ” гэнэ. Будгийг удаан тогтоох, илүү гялалзсан гоёмсог харагдуулах ач холбогдолтой. Мөн будаг нь хатаагүй байхад санаандгүй ямар нэг зүйлд хүргэчихсэн тохиолдолд түр хүлээгээд дээрээс нь топ түрхчихвэл анзаарагддаггүй.
8. Хөлний хуруу “салгагч”
Хөлний хумсыг будах үед хоорондоо ойрхон зайтай учраас хатаж амжаагүй байхад нь хоорондоо наалдаж будаг нь муухай болчих гээд төвөгтэй байдаг. Харин энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хумсаа хялбархан будаж, хатаж дуустал муухай болно гэж айх хэрэггүй. Магадгүй үүнийг ихэнх бүсгүйчүүд маань мэдэх байх.
9. Хумсаа мэрэх зуршилтай хүмүүсийн будаг
Зарим хүмүүс сандарсан, догдолсон, айсан эсвэл зүгээр сууж байхдаа хумсаа мэрчих гээд байдаг. Хумсаа мэрэх нь гоо үзэмж талаасаа ч эрүүл мэнд талаасаа ч хумсанд маш муу бөгөөд ураглтыг зогсоож, хэврэг болгодог. Ийм хүмүүст зориулсан дээрх зориулалтын будгаар будсаны дараа хумсаа мэрэх гэж оролдвол аманд хүрэхийн төдийд маш муухай амтагддаг. Гэхдээ энэ нь хүний биед ямар ч хор нөлөөгүй юм.
Өдөр бүр ядаж долоо хоногтоо хоёр удаа мэргэжлийн маникюрт ордоггүй л бол дээр дурьдсан бүтээгдэхүүнүүдийг гэртээ авч хэрэглээрэй.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(421)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com