ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эр “бахархал” - ын тухай ичмээр асуулт, хариулт

Хайр & секс  | 2014 / 06 / 25

“Мэдмээр байна, гэхдээ л асуухаас ичээд байдаг... Яах вэ” гэж үү? Эрчүүдээс өөрөөс нь асуучихвал эвгүй сэтгэгдэл төрүүлчих вий гэж эмээгээд, ичээд байгаа асуултуудын чинь хариултыг энд бичлээ. Уншаад үз дээ.

Эр “бахархал” - ын тухай  ичмээр асуулт, хариулт

1. Ойрын үед би найз залуугаа арай хэтэрхий секс хүсэлтэй юм болов уу гэж бодох боллоо. Бид хоёр 24 цагт доод тал нь 7 удаа секс хийдэг. Өдөрт ийм олон удаа эрхтэн нь босох хэвийн үү?
Хэвийн бэлгийн амьдралтай эрчүүдийн бэлэг эрхтэн өдөрт дунджаар 11 удаа хөвчирдөг. Дунджаар шүү. Үүн дээр нэмэгдэх үедээ хэдээр ч нэмэгдэж болно. Тийм учраас та хоёрын 7 гэдэг тоо тийм ч том асуудал биш юм. Магадгүй бусад хүмүүстэй харьцуулахад их байж болох ч та хоёр хоёулаа секс хүсч байгаа тохиолдолд ямар ч сөрөг нөлөө байхгүй. Найз залуугаа секст уруу татах гэж чамгүй хүчин чармайлт гаргадаг тохиолдлууд ч байдаг юм ш дээ.

2. Шинэхэн найз залуу маань аль аль талаараа надад таалагдаж байгаа ч сексийн үеэр хөвчирсөн эрхтэн нь бэлгэвчинд багадаад, сугарчихаад байх юм. Ингэж байгаад төлөвлөөгүй жирэмслэлтэд хүрэх вий гээд санаа зовоод байх юм. Уг нь түүнийх урт л даа.
Бэлгэвч нь жирэмслэлтээс 86-97% хамгаалдаг. Өөрөөр хэлбэл 100% биш гэсэн үг. Үүн дээр нэмээд сугарчихаад байгаа бол бараг л хэрэглээгүйтэй ялгаагүй юм. Гэхдээ бэлгэвч хэрэглэхийг эрхэмлэж байгаа чинь маш сайн хэрэг. Тогтмол бэлгийн харьцаанд орж, бие биедээ итгэх итгэл бий болчихсон үед бэлгэвч хэрэглэлгүйгээр жирэмслэлтээс хамгаалж ч болно. Бэлэг эрхтнийх нь хэмжээ чиний авах таашаалд нөлөөлөхгүй байгаа бол дээрх асуудал тийм ч шийдвэрлэхэд хэцүү биш. Шинэ найз залуу юм чинь эхлээд хамтдаа шинжилгээ өгч үзээд цаашдаа бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орж болно. Хамгийн гол нь тэр цаашдаа ч итгэж болох хүн мөн эсэхийг л сайтар мэдэх хэрэгтэй юм.

3. Найз залуу маань бэлэг эрхтнийхээ хэмжээнд нилээд санаа зовох юм. Би уг нь зүгээр гэж хэлээд л байгаан.
Дэлхий дээрх 3,5 тэр бум эрчүүдийн 89% нь “бахархлынхаа” хэмжээнд ямар нэг хэмжээгээр санаа зовнидог. Яг “Минийх жижигхэн” гэж бодож байх үед нь үгүй ээ тийм биш гэвэл сэтгэлийг засахын тулд хэлж байгаа худал үг шиг сонсогдоно. Үнэхээр хэвийн гэдгийг нь түүнд мэдүүлэхийг хүсвэл үйлдлээрээ үзүүлэх буюу чамайг хангалттай дур тавиулж чадаж байгаа, бэлэг эрхтнийх нь хэмжээ чиний хувьд асуудал болохгүй байгааг л харуулах хэрэгтэй. Дараа нь хачир болгоод сексийн хувьд хэчнээн чадвартай залуу болохыг нь магтаад өгчих. Нэмж хэлэхэд бэлэг эрхтэн хөвчрөөгүй байх үед дунджаар 7,5см – 10,2 см, секст бэлэн болсон үедээ 12см – 17см урт, 4 см диаметртэй байвал хэвийн хэмжээнд тооцогддог. Гэхдээ ази, европ, африк залуусын бэлэг эрхтэний дундаж хэмжээ харилцан адилгүй шүү.

4. Найз залуу маань дур тавьсан гэсэн хэрнээ үрийн шингэн ялгарахгүй юм. Тэр худлаа хэлээд байгаа юм болов уу?
Үнэн байж болно. Учир нь буруу чиглэлтэй дур тавилт гэж байдаг. Үрийн шингэнээ гадагшаа биш давсагруугаа ялгаруулдаг гэсэн үг. Энэ нь эрүүл мэндэд халгүй боловч эмчүүлэхгүй бол үр удмаа үлдээхэд нь асуудалтай шүү.

5. Манай нөхөр их хурдан тавьдаг. Заримдаа намайг эхлээ ч үгүй байхад л дуусчихна. Яах вэ?
Ер нь эрчүүдийн хэт хурдан дур тавих нь:
- Сэтгэл санаа гундуу байгаагаас
- Секс хийлгүй удсанаас
- Амралтгүй ажиллаж, ядарснаас
- Тухайн үед биеэ барьж, сандарснаас гэх мэт цөөн шалтгаантай байдаг. Юуны өмнө шалтгааныг нь олж арилгах нь зөв. Хэрвээ энэ байдал нь олон дахин давтагдаад байвал хурьцал хийхээсээ өмнө аль болох удаан оршил хийх гэх мэтээр арга барилаа өөрчлөөд үз. Эсвэл хурьцлын үед дур тавих дөхөөд ирэхээр нь түр завсарлаад жаахан байж байгаад ахиж хий. Мөн орал секс турших эсвэл өмнө нь тайчих маягаар ч юм уу ямартай ч хурьцал хийлгүйгээр нэг тавиулаад үз. Үүний дараа хоёр дахаа “хийвэл” арай удаан тавих болно.

1. Заримдаа секс хийх гэхээр найз залуугийн маань бэлэг эрхтнээс эвгүй үнэр үнэртээд байдаг. Би угаачих гээд шууд хэлчихэж чаддаггүй, яах вэ? Бас түүний эрхтэн бохир үед секс хийх нь миний эрүүл мэндэд муу болов уу?
Мэдээж маш муу. Эмэгтэйчүүдийн бэлгийн уруул завсар өнгөр тогтдог шиг эрчүүдийнх ч мөн адил тослог өнгөртэй байдаг. Үүнийгээ цэвэрлэлгүй секс хийвэл үтрээн дотор өнгөр нь үлдэж өвчлөл үүсгэх аюултай. Эмэгтэйчүүдийн үтрээний үрэвслийн 70% нь хамтрагчийнх нь бэлгийн ариун цэвэр муу сахиснаас болдог гэх судалгаа ч бий. “Цэвэрлэ” гээд шууд хэлчихэж чадахгүй байгаа бол цэвэрлэх бүтээгдэхүүнийг нь аваад бэлэглэж болно. Хамгийн гол нь түүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд хэн хэнийхээ эрүүл мэндийн төлөө гэдгээ сайтар ойлгуулж хэлэх хэрэгтэй шүү. Монголд эрчүүдийн ариун цэвэрт хэрэглэгдэх бүтээгдэхүүн ховор байдаг ч MdoC эрчүүдийн брэндийн “Pride care” хэмээх хөөсөн цэвэрлэгч болон цацлага зарагддаг. Хөөсөн цэвэрлэгч нь бэлэг эрхтэн орчмын бохирдлыг цэвэрлэж, хортой нян бактерийг устган тэнцвэржүүлдэг бол цацлага нь шүршүүрт орсны дараа арьсыг сэргээх, чийгшүүлэх үйлчилгээтэй юм. Зөвхөн энэ хоёрыг авч бэлэглэх нь өнөөх санаа зовоогоод байгаа “цэвэрлэ” гэдэг үгтэй ялгаагүй санагдаж магадгүй. Тийм болохоор MdoC брэндийн эрчүүдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй нь хамт иж бүрдлээр нь аваад өгчихвөл гэмгүй. Ингэвэл шууд утгаараа “бэлэг эрхтнээ цэвэрлээд ир” гэж ойлгогдохгүй бөгөөд хайртынхаа бэлэглэсэн иж бүрдлийг үзэж байгаад л бүгдийг нь хэрэглэж үзнэ шүү дээ. Хэрвээ хэрэглэхгүй байвал хамтдаа усанд оронгоо угааж өгч ч болно. Боломжийн байгаа биз?
Энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авч болох газрууд: Скай, Метромолл их дэлгүүрийн Beyond нэрийн дэлгүүр, Гранд Плаза, Номин Плаза, Улсын Их Дэлгүүрийн 1 давхарт Монос гоо сайхны дэлгүүрүүд болон Монос эмийн сангууд. Холбогдох утас: 88035859, 88088992, 88092506
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн, Монос Косметик ХХК хамтран бэлтгэв.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(632)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com