ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Conal Fowkes - Хоёулаа ч гэсэн дурлалцъя! (орчуулга)

Чөлөөт цаг  | 2014 / 06 / 26

“Шөнө дундын Парис”- ыг үзсэнээс хойш энэ дуу үргэлж чихэнд минь сонсдох болсон. Алхаж явахад, унтахаар хэвтэж байхад, хайрттайгаа үнсэлцэж байхад хүртэл хаанаас юм бүү мэд “гарч ирээд” л аманд аялагддаг. Бүсгүй хүнийг өөртөө зүрх сэтгэлээ жаахан ч гэсэн нээхийг ятгахдаа, алтан загасыг хүртэл ашиглах хошин шогийн мэдрэмж ямар эр хүнд заяадаг бол?

Conal Fowkes - Хоёулаа ч гэсэн дурлалцъя! (орчуулга)

Хоёулаа ч гэсэн дурлалцъя!

Огт үг хэлж үзээгүй
Ойн цэнхэр бялзуухай хүртэл
“Хавар, хавар” гэж жиргээд эхлэх нь
Хачирхмаар юм аа
Толгодын энгэрт найгах
Тодхон хонхон цэцэг хүртэл
“Хайр, хайр” гэж жингэнээд эхлэх нь
Хачин, гайхмаар юм аа
Ажлаа хийж суусан
Албан тушаалтан хүртэл гэнэт
Алсад мандсан саранд хандан
Амандаа дуу аялж эхлэх нь юуных вэ?
Байгаль дэлхий өөрөө л биднийг
Дурлахыг ятгаад байна шүү дээ

Тийм болохоор...
Шувууд ч тэр, зөгийд ч тэр
Сургуулилттай хорхойнууд хүртэл
Хоорондоо дурлалцаж байна
Хоёулаа ч бас тэгье
Хоёулаа ч бас дурлалцъя

Испанийн сэхээтнүүдээс авахуулаад
Литва, Латвичууд ч бас дурлалцаад байна
Хоёулаа ч бас тэгье
Хоёулаа ч бас хоорондоо дурлалцъя
Өвгөн Амстердамын гүн чиг л дурлаж байна
Өнөөх Финляндчуудын тухайд бүр ярих ч юм биш
Сиам дах нөхдүүд цөмөөрөө дурлалд согтож байна
Сиамийн ихрүүдийг хүртэл яаж байна гэж санана?
Зарим Аргентинчууд юу ч бодолгүй дурлаж л явцгаадаг
За, Бостонд бүр вандуйнууд хүртэл дурлалцдаг гэсэн
Хоёулаа ч бас тэгье л дээ
Хоёулаа ч бас дурлалцъя

Романтик далайн ургамлууд ч дурлалцдаг
Хясаанууд ч бас хайрлалцаж чаддаг
Хоёулаа ч бас тэгье л дээ
Хоёулаа ч бас дурлалцъя

Хүйтэн далайн амьтад
Хүссэн, хүсээгүй дурлаж л орхидог
Залхуу хойрго нь дэндсэн
Залхаг хүртэл дурлаж байна
Биеэрээ дүүрэн тогтой могой загас ч гэсэн
Бие биеэсээ цочоод ч хамаагүй учралцдаг гэнэ лээ
Тэгэхээр загаснууд дурлалцдаг эсэх талаар асуух нь
Тэнэг хэрэг болох байлгүй
Гүехэн усны амьтад дурлалцаж байна
Алтан загаснууд харин
Аквариум дотроо нууцхан дурлалцаж байна
Хоёулаа ч бас тэгье л дээ
Хоёулаа ч бас дурлалцъя

Conal Fowkes - Let’s do it

When the little bluebird
Who has never said a word
Starts to sing "Spring, spring"
When the little bluebell
At the bottom of the dell
Starts to ring, ding ding
When the little blue clerk
In the middle of his work
Starts a tune to the moon up above
It is nature, that's all
Simply telling us to fall in love

And that's why birds do it, bees do it
Even educated fleas do it
Let's do it, let's fall in love
In Spain the best upper sets do it
Lithuanians and Letts do it
Let's do it, let's fall in love
The Dutch in old Amsterdam do it
Not to mention the Finns
Folks in Siam do it
Think of Siamese twins.
Some Argentines, without means, do it
People say in Boston even beans do it
Let's do it, let's fall in love

Romantic sponges, they say, do it
Oysters down in Oyster Bay do it
Let's do it, let's fall in love
Cold Cape Cod clams, 'gainst their wish, do it
Even lazy jellyfish do it
Let's do it, let's fall in love
Electric eels, I might add, do it,
Though it shocks 'em, I know,
Why ask if shad do it?
Waiter, bring me shad roe!
In shallow shoals, English soles do it
Goldfish in the privacy of bowls do it
Let's do it, let's fall in love

Алтан үеийн олон жазз дуучдын дуулсан хувилбар нь байдаг ч, хамгийн сонсголонтой нь Эллагийнх гэж би хувьдаа боддог.

1. "Шөнө дундын Парис" УСК - ны хэсгээс
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(120)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com