ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Маникюрт гаргадаг 10 + 1 нийтлэг алдаанууд

Гоо сайхан  | 2014 / 06 / 26

“Хүн болгон л ингэдэг шдээ” гэж бодоод л хийчихдэг зүйлээ буруу ч юм билүү гэж бодож байсан уу? Жишээлбэл: “Бүгд л ацетоноор хумсныхаа будгийг арилгадаг”, “Ингэж л хуурайдаад байх шиг байдаг юм” эсвэл “Олон давхарлаж ихээр будвал сайн гэсэн” гэх мэт.
Энэ мэтчилэн бүсгүйчүүд хумсаа янзалж байхдаа гаргадаг нийтлэг алдаануудыг энд жагсаалаа. Чамд танил сонсогдож ч мэднэ шүү.

Маникюрт гаргадаг 10 + 1  нийтлэг алдаанууд
*"Хумсаа хайрлая" долоо хоногийн онцлох нийтлэл
1. Гараа бүлээн усанд дүрэх, угаахыг алгасах
Өөртөө маникюр хийж хумсаа будахын өмнө тэр ч байтугай зүгээр л хумсаа авахынхаа өмнө ч гараа бүлээн усанд дүрэх эсвэл угааж байгаарай. Энэ нь бол ерөнхийдөө маникюрийн үндэс юм. Арьсаар ярьвал цэвэрлэх хэсэг бөгөөд цэвэрлэсэн арьсанд арчилгааны бүтээгдэхүүн сайн шингэж, эмчилгээ ч сайн авдаг шиг л хумсаа янзлахад амар болж, тэжээл бүтээгдэхүүн сайн шингэнэ.
2. Илүүдэл махаа буруу авах
Хумсны уг хэсэгт ургадаг илүүдэл мах бол байгалийн тогтоц буюу байх ёстой зүйл юм л даа. Харин хүмүүс хумсаа арай дээр харагдуулахын тулд авч хаядаг. Энэ нь ч тийм буруу зүйл биш. Гэхдээ мэргэжлийн салонд орж авахуулах боломжгүй байгаа бол өөрөө авч байснаас түлхээд орхих эсвэл зөөлрүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэх нь хамаагүй дээр. Нэг үгээр хэлбэл гэртээ авсан хумсны илүүдэл мах эргээд ургахдаа улам муухай болдгоос гадна авч байх явцад шархалж цусанд янз бүрийн халдвар орох аюултай юм.
3. Урагш, хойш хуурайдах
Хийл тоглож байгаа мэт буюу хоёр тийш чиглэлтэйгээр хумсаа хуурайдаж болдоггүй. Ингэвэл хуучин хийлийн чавхдас шиг арзгар болдог болохоор нэг тийш чиглэлтэй, удаавтар хэмнэлтэйгээр хуурайдах нь зөв.
4. Толиог нь хэт их хуурайдах
Ялангуяа толионыхоо үеийг тэгшилж арилгахын тулд маш ихээр үрж хуурайддаг нь хумсыг хэврэг, нимгэн болгодог. Дор хаяж сардаа нэг удаа, болж өгвөл огт толиог өнгөлж үрэхгүй байхыг хичээгээрэй. Хумс үелээд өнгөлж хуурайдахаас өөр аргагүй болоод байгаа бол яг юунаас болж байгааг нь олж арилгах нь л зөв юм.
5. Суурь тавихгүй байх
Ихэнх хүмүүс суурь тавилгүйгээр будгаа түрхээд сурчихснаас, ахиж нэг юм түрхэхээс залхуурснаас эсвэл зүгээр л ямар ач холбогдолтойг нь мэдэхгүйгээс шууд будгаа түрхчихдэг. Гэтэл энэ нь яг л праймергүйгээр энгэсгээ тавихтай адил хумсыг будалтад бэлдэлгүй, химийн бодисоос огт хамгаалалгүй будаж байна гэсэн үг. Хумснаас өөрөөс нь гадны будгийг тогтоохгүй байх үйлчилгээтэй тос ялгарч байдаг бөгөөд эхлээд тэр тосны үйлчлэлийг саармагжуулж байгаад будгаа түрхвэл сайн тогтдог. Үүнээс гадна хамгийн гол ач холбогдол нь суурь хумсан дээр хамгаалалтын бүрхүүл үүсгэж өгдөг юм.
6. Багсандаа будгаа ихээр авч түрхэх
Зузаан будах нь удаан тогтоцтойгоос гадна будгийг жинхэнэ өнгөөрөө гаргах сайн талтай л даа. Гэхдээ хэтэрхий ихээр түрхвэл будаг харин ч амархан хуулардаг. Тийм болохоор будахдаа багсныхаа нэг л талыг багахан будагтай нь гаргаж ирж, хумсныхаа дунд талаас эхлэн түрхэх нь зөв. Эхний будалтыг хийгээд ойролцоогоор 60 секунд өнгөрсний дараа хоёр дахиа будаж давхарлавал будаг муухай болдоггүй.
7. Чийгтэй эсвэл хэт халуун үед будах
Халуун нар тусч байхад эсвэл тасалгааны халаагуурны дэргэд, тэр ч байтугай гадаа бороо орох, цахилгаан цахиж байхад хумсаа будах, чийгтэй, халуун орчинд будгаа хадгалаж огт болохгүй. Ийм үед химийн урвал явагдаж хадгалсан будаг муудахаас гадна будсан будаг хатдаггүй.
8. Түргэн хатаах бүтээгдэхүүн хэрэглэх
Хэрвээ эрүүл хумстай байхыг хүсч л байгаа бол найрлагандаа ацетон агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээ болих хэрэгтэй. Ацетон нь хумсыг хэврэг хугарамтгай, хуулрамтгай болгож шарлуулдаг. Мөн будаг түргэн хатаах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд нь хумсыг өөрийг нь маш ихээр хуурайшуулдаг. Тиймээс хумсны будаг арилгагчийг ацетоны найрлагагүйг нь сонгож, түргэн хатаах бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй юм. Хэрвээ хурдан хатаах зайлшгүй хэрэгтэй байгаа бол хүйтэн мөстэй усанд дүрж болно шүү дээ.
9. Тэр дор нь халуун усанд дүрэх
Хумсаа будангуутаа халуун усанд гараа дүрэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь халуун ус, хумсны будаг хоёрыг төрөлхийн дайснууд гэж хэлж болно. Хумсаа будсанаас хойш дор хаяж 6 цагийн дараа л халуун усанд хүрвэл зүгээр. Хэрвээ зайлшгүй халуун усанд гараа дүрэх шаардлагатай байвал бээлий өмсч, аль болох бүлээн, хүйтэн ус хэрэглэхийг зөвлөе. Үгүй бол будаг чинь маш хурдан үзүүрээсээ хууларч, хагарах болно.
10. Хумсныхаа будгийг буруу арилгах
Ялангуяа саатай, шигтгээтэй будгийг бүсгүйчүүд маань гэртээ арилгахдаа хумсан дээрээ чангаар дарж, олон дахин будаг арилгагчаар үрдэг бөгөөд энэ нь хумсыг маш ихээр гэмтээдэг талтай. Зөв арилгахын тулд ацетоны найрлагагүй хумсны будаг арилгагч аваад, хөвөнд жаахан шингээж хумсан дээрээ тавьж, 30 секундээс 2 минут хэртэй хугацаанд байлгаад авахад ерөнхийдөө будаг нь арилсан байдаг.
11. Ухсаныхаа дараа зас
Энэ маникюр биш педикюртээ орно л доо. Тийм болохоор л 10+1 гэсэн юм л даа. Ихэнх хүмүүс яг ийм жишгээр явж харагддаг болохоор энд бичихээр шийдсэн юм. Хөлийн эрхий хурууны хумс шигдсэн тохиолдол их байдаг бөгөөд харин ихэнх бүсгүйчүүд ингэх тусам улам ухаж аваад, орхидог нь маш том алдаа. Эцэст нь хумсаа авахуулахаас өөр аргагүйд хүрдэг. Ерөнхийдөө хумсаа буруу авснаас, өөрөөр хэлбэл анхнаас нь ухаж авснаас л хумс шигдэж ургадаг юм. Жигд дөрвөлжилж, зөв засах юм бол хумс шигдэхээс айх хэрэггүй л дээ. Харин нэгэнт шигдсэн бол тэр хэсгээ лав авч, салгаад буцаад ургах чиглэлийг нь урагш нь чиглүүлж засч өгөх хэрэгтэй. Лав аваад тэр чигт нь орхичихвол ахиад л шигдэж ургах болно. Хэрвээ чи өөрөө зөв засч чадахгүй байгаа бол мэргэжлийн педикюрт орж авахуул. Нэг л оролтоор эрүүлжиж, ахиж шигдэхгүй гэж амлаж чадахгүй ч тодорхой хугацааны зайтай хэд хэд орчихвол чамайг байнга зовоохоо болино.
Хумсаар дамжуулж бидний бие амьсгалж байдаг. Тийм болохоор гоё өнгөөр тренди будалт хийлгэхээс гадна хаяа ч гэсэн хумсаа амраан будаг, хуурайнаас хол байлгаж, тэжээл өгч арчилж байгаарай. Энэ чинь л өөрийгөө хайрлаж байгаагийн чинь бас нэгэн илрэл шүү дээ. Өөрөөсөө юуг ч битгий харамла.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(715)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com