ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Happy hour: Сонгодог урлагийг задгай талбайд...

Чөлөөт цаг  | 2014 / 07 / 02

Энэ Ням гаригийн орой 8 цагт зав гаргаарай. Учир нь Чингисийн талбайд УДБЭТ-аас зохион байгуулж буй “Best of Classics-Open air” сонгодог үдэш болно. Очихгүй байж яасан ч болохгүй. Яагаад гэвэл...

Happy hour: Сонгодог урлагийг задгай талбайд...

Тэнд “Уран Хас”, “Цэнхэр Дунайн вальс”, “Дон Кихот”, “Хунт Нуур” зэрэг балетууд, “Учиртай гурван толгой”, “Фауст”, “Кармен”, “Севилийн үсчин” зэрэг дууриуд нийлсэн 51 сонгодог бүтээлийн охь дээжээс (хэсэгчлэн) үзэгчдэд нээлттэйгээр амтлуулна. Билет нь олддоггүйг хэлэх үү, бас өдөр бүр оройтож ажилладаг надад 5 цагт тавигддаг классик жүжгүүдийг үзэх боломж жилдээ 2-3 л тохиодог юм. Тиймээс энэ арга хэмжээ надад “хүслийн жагсаалт”-аас минь нэг дор 50-ийг дарчихаж чадах сайхан боломж шиг л санагдаж байгаа. Дээрээс нь зуны сэвэлзүүр салхинд, түмэн олонтойгоо цуг суугаад үзнэ гэдэг юутай сайхан тохиол!

УДБЭТ-ын 51 дэх улирлын сүүлийн том арга хэмжээ учраас ЗДТГ-аас дэмжиж тоглолтын үеэр тэр хавийн замыг хаана гэсэн. Тэгэхээр машины дохио ч сонстохгүй. Ийм орчинд оюун санаагаа нээсний дараах шинэ долоо хоног хэчнээн цэлмэг эхлэх нь шууд мэдрэгдэж байгаа биз? Одоо харин бэлтгэл ажилдаа орцгооё:

Алхам 1: Хамт явах хүнээ ол. Мэдрэмж, санаа бодол нийлдэг, урлагийн таашаал ижилтэй хүнийг уриалаарай. Тийм гоё юмыг ганцаараа үзнэ гэдэг харамсалтай. Дахин сануулахад 7-р сарын 6-ны орой 8 цагт Чингисийн талбай дээр шүү.

Алхам 2: Одоо харин өмсөх хувцсаа бэлдье. Энэ тоглолтыг бусад “open-air” арга хэмжээтэй адилаар санаж малгайтай цамц, пүүз хоёроо зэхэж болохгүй. УДБЭТ-ийн хамт олон анхны нээлттэй тоглолтондоо зориулж тайз, тавилт зэрэгтээ дээд зэргээр анхаарч байгаа юм билээ. Тиймээс тэд үзэгчдийг ч бас хувцаслалтандаа сэтгэлээсээ хандаж, зориуд бэлдэж ирээсэй хэмээн хүсч байгаа гэдгээ надад нуулгүй хэлсэн юм. Бид чинь хэн билээ дээ? Гоолингоо бүсгүйчүүдийг лав сонгодог урлагийг хүндэлж, ёслолын хувцсаа бэлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Сонголтонд чинь харин туслахын тулд санаа өгөхүйц хэд хэдэн зургийг доор оруулсан шүү.

Алхам 3: Ням гаригийн орой нимгэн шааль, борооны шүхэр хоёроо бүү мартаарай. Цаг агаар бидний таамагласнаар эргэх нь улам ховордсоор байгаа. Мөн 2000-аас 3000 хүнд л зориулсан сандал засах учраас боломжоороо цагтаа очиж суудлаа эзэлсэн нь дээр. Үгүй бол өсгийтэй гутландаа дийлдээд, сонгодог урлагийн гүн гүнзгийг бүрэн мэдэрч чадахгүй. Нууц задлахад, тоглолт “Уран Хас” балетын удиртгалаар эхэлнэ.

Алхам 4: Хэрвээ чи энэ үдшийг бүр онцгой байлгахыг хүсвэл нөхрөө ч бас хослол, зангиатай нь хамт бэлдэж, сонгодог болзоонд уриарай. Гэрээсээ 5 цагт гарч түүнтэйгээ цуг “ганган” ресторанд хооллоод, дараа нь тоглолт руугаа явахад яг таарна. Энэ үдэшт зориулан өөртөө цэцгийн баглаа авч өгөхийг нөхрөөсөө хүс. Яаж гэдэг нь чиний л сонголт. Би л лав түүндээ шууд хэлэхээр төлөвлөж байгаа. Жентельмэн байхаас хэзээ ч татгалзахгүй гэдгийг нь мэдэж байгаа болоод л тэр.

Алхам 5: Тоглолтонд очиж суудлаа эзэлснийхээ дараа оюун санаагаа зөвхөн таашаал авахад зориулан “нээ”. Мэдээж бүх нийтэд зориулагдсан арга хэмжээ учраас бүдүүлэг, жигшмээр, тэвчихийн аргагүй зан авиртай нэгэнтэй таарахыг үгүйсгэх аргагүй. Тэгсэн ч чи тайван бөгөөд үл тоомсорлонгуй байгаарай. Задгай талбайн сонгодог үдшийг чинь хэн ч эвдэж хүчрэхгүй.

Театрын хувцаслалтын түлхүүр үгс: Цэвэрхэн, дэгжин, эмх цэгцтэй, ил задгай бус, эмэгтэйлэг, хэт гял цал бус, төвийг баримталсан.

1. Жишээ
2. Жишээ
3. Жишээ
4. Жишээ
5. Жишээ
6. Жишээ
7. Жишээ
8. Жишээ
9. Жишээ
10. Жишээ
11. Жишээ
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(884)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com