ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

DIY: Зуслангийн залхуу өдрүүдийг бүтээлжүүлье

Гэртээ  | 2014 / 07 / 03

Халуун наран ээсэн зуны улиралд хүүхдүүдтэйгээ хамт зуслангийн байрандаа очоод хэвтэх шиг жаргал хаана байх билээ? Амралтаа аваад тун удахгүй зуслан руугаа хөдлөх гэж байгаа бол эдгээр санааг тэмдэглэж аваад яваарай. Ёстой бүтээлчээр амарчихаад ирнэ дээ.

DIY: Зуслангийн залхуу  өдрүүдийг бүтээлжүүлье
*"Утгаар" нь амаръя долоо хоногийн онцлох нийтлэл

Тохижилтын санаануудаас гадна зуслангийн асуудал болсон шоргоолжийг гэрийн нөхцөлд үргээх аргыг зааж өгье.

Чамд хэрэг болох зүйлс:
- 2 аяга халуун ус
- Цитрусын төрлийн жимсний хальсыг холигч машинаар миксердэж бэлдэнэ. /Жүрж, нимбэг, лайм гэх мэт/. Бэлдсэн хальсны хэмжээ ойролцоогоор 2 аяга байна.
- Алчуур
- Цайны шүүр
- Хуванцар сав
- 1 амны халбага аяга таваг угаагч шингэн
- Шүршигчтэй сав
Халуун ус болон урьдчилан бэлдсэн жимсний хальсаа холигч машинд хийж 2 минут орчим хутгана. Бэлэн болсны дараа өрөөний температурт 72 цаг хадгалаад цайны шүүрээр шүүж хуванцар саванд хийгээд аяга таваг угаагч шингэнээ нэмж өгнө. Аяга таваг угаагч нь удаан тогтоцтой байхад тусалдаг юм. Ингээд бэлэн болсон шингэнийг шүршигчтэй саванд хийж шоргоолж ихээр цугладаг газартаа цацна. Хялбархан байгаа биз?

1. Задгай талбайн үзвэрийн цаг. Оройн цагаар гэр бүлээрээ “кино марафон” хийхээр бол проектор ашиглан том дэлгэц хийгээд гадаа үзээрэй. Үүнд проектор, кино, попкорн, тухтай гудас л хэрэг болно. Цагаан дэлгэц, даавуу эсвэл байшингийн чинь хана цагаан бол тэндээ л гаргачих.
2. Зуслангийн байшиндаа ширээ захиалж хийлгэхдээ дээрх зурагнаас санаа аван хийлгээрэй. Ширээний голд зай гаргаж, түүнд таарсан төмөр сав бэлтгэнэ. Савыг ширээнээс салгаж авах боломжтой хийлгэвэл цэвэрлэхэд хялбар байх болно.
3. Өнгөлгөөний тоосго болон төмөр ашиглан ил галыг хялбархан хийгээрэй. Тоосгоо дөрвөлжин хэлбэрт оруулж өрөхдөө дунд нь төмрөөр дотор хийчихэд л болно. Ингэвэл тоосго шатаж, эвгүй үнэр үнэртэхгүй болохоор дотор нь мод асаагаад л дэргэд нь суучихна.
4. Хүүхдүүдээ гадаа тоглуулахдаа нарнаас хамгаалж ийм майхан хийгээрэй. Нарны тусгалыг ойлгох цайвар өнгийн даавуу, уяа, таван ширхэг урт, өргөн нь дунд зэргийн мод хэрэгтэй. Тэнцүү хэмжээтэй хоёр модыг тулгуур болгож хосоор нь нуруу модтой уяагаар бэхэлнэ. Бэхлэсэн модон дээрээ даавуугаар бүтээгээд майхны хөлтэй уяагаар тогтооно. Амархан байгаа биз?
5. Зуслангийн байрандаа саравчтай бол багананаас нь уяагаар дүүжин ор хийж болно. Гол ньбэхэлгээг сайн хийх хэрэгтэй. Очоод хэвчихмээр харагдаж байгаа биз?
6. Саравчны дотор талаар тойруулж хөшиг хийснээр нарны тусгалыг хаах, ялаа шумуулнаас хамгаалах ач холбогдолтой. Дээр нь мэдээж тухлаг.
7. Орны даавуу, аэробикийн цагираг, гудас ашиглан хүүхдийн гадаа тоглох тохилог майхан хийх боломжтой. Зурган дээрээс хараад хийгээрэй.
8. Хөл нь хугарсан болон ашиглах боломжгүй болсон түшлэгтэй сандлыг ашиглан суудал болгож олсоор холбоод дүүжин савлуур хийгээрэй.
9. Зуслангийн шүршүүрний гишгүүрийг газраас зайтай байлгахаар модон хашлага хийж дотрыг нь мөлгөр чулуугаар дүүргэснээр хөлний уланд иллэг хийн алжаал тайлах ач тустай юм. Эсвэл яг энийг ашиглан гэртээ орохын өмнө хөлөнд наалдсан элсээ усаар шүршээд арилгачихаж болно.
10. Зусландаа ор хийлгэхээр төлөвлөсөн бол ийм байж болж байна. Голын чимээ сонсоод, намуухан салхинд хэвтэж байна гээд төсөөл дөө.
11. Тун удахгүй нярайлах гэж байгаа ээж нарт зориулсан ортой суудал. Бяцхан үрээ хэвтүүлж, унтуулангаа харангаа ном уншиж, юм оёж болох юм. Хөөрхөн байгаа биз. Ээж, хүүхдийн орны хэмжээ 133 x 88 x 97см, хүүхдийн орны хэмжээ 40х80см, сандалны арын хэсэг 40х25см, суудлын хэсэг 40х40см хэмжээстэй.
Үүнийг уншиж дуусаад бүгдийг нь хийчихэж болмоор санагдаж байна уу? Энэ л бидний хүссэн зүйл шүү дээ. Амралтаа бүтээлч болгоорой Гоолингоочууд аа.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(888)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com