ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чамайг сэрүүцүүлэх 5 жор

Хоол хүнс  | 2014 / 07 / 04

Зуны халуун өдрүүдэд чинь сэрүүн “салхи” хэрэгтэй байна уу? Заавал гаднаас эрэх хэрэггүй ээ. Харин хөргөгчнөөсөө л хай. Өөрийгөө болон гэр бүлээ сэрүүцүүлэх, 5 жорыг хамтдаа хийцгээе.

Чамайг сэрүүцүүлэх 5 жор
1. Жигнэмэгтэй хүйтэн шоколад

Орц / 4 хүнд/:
1/2 аяга шоколадны сироп
1/2 аяга молоко
1/2 аяга сүү
1/2 халбага ванилин
1/4 амны халбага синамон
2 аяга мөс
Чимэглэл:
Дээр түрхэх крем түрхлэг
Шоколадтай жигнэмэг зэрэг байна.

Чимэглэлд хийхээс бусад орцоо холигчинд хийж сайн холиод бэлэн болсны дараа кремээ түрхээд, жигнэмгээ тавиад өгнө. Хялбархан байгаа биз?

2. Бөөрөлзгөний ундаа

Орц:
700мл цагаан гааны ундаа
1 аяга нимбэгний шүүс /8 нимбэг орно/
1 аяга бөөрөлзгөний шүүс
Зүсч бэлтгэсэн нимбэг, бөөрөлзгөнө
4-6 аяга хүйтэн ус
Элсэн чихэр хүссэн хэмжээгээр

Бүх орцоо хооронд нь холиод том шилэн саванд хийнэ. Үүн дээрээ зүссэн нимбэг жимсээ хийхэд л болно.

3. Хан боргоцой, жимстэй тарагны смүүти

Орц:
1 аяга хөлдөөсөн хан боргоцой
½ ванил жимсний тараг
1/3 аяга сүү
2 халбага зөгийн бал
4 ширхэг мөс

Хөлдөөсөн хан боргоцой, иогурт, зөгийн бал, мөс, сүүгээ холигчинд хийж 2 минут хутгана. Үүнийхээ дараа бага зэрэг сүү нэмээд аягална.

4. Улаан дарсны ундаа

Орц:
3 аяга цангис жимсний шүүс
¾ усан үзэмний шүүс
½ аяга жүржийн шүүс
2 жижиг халбага нимбэгний шүүс
1 нимбэг хальсыг нь авахгүйгээр зүсч бэлдэх
2 жүрж зүсч бэлдэх
1 алим зүсч бэлдэх
2 тоор зүсч бэлдэх
3 аяга хийжүүлсэн ус зэрэг зүйлс чамд хэрэг болно.

Бүх орцоо нийлүүлээд хөргөгчинд хамгийн багадаа 3 цаг хадгаласны дараа ууж болно. Боломжтой бол нэг хоног хүлээгээрэй.

5. Эрүүл мэндийн амтат цай

Орц:
1 аяга халуун ус
1-2 халбага алимны цуу
Нимбэгний шүүс
1 жижиг халбага зөгийн бал
Синнамон
Аяганд халуун усаа хийгээд дээр нь бусад орцоо хийж, халуунаар нь оочилж уугаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(648)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com