ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхдэд зориулсан, шим тэжээллэг 5 хоол

Хоол хүнс  | 2014 / 07 / 18

Хэдэн үг холбодог, мөлхдөг, юм түшээд алхдаг болчихсон бяцхан үрдээ бантан, хүүхдийн будаанаас өөр өгч болох хоолны жор хэд хэд бий шүү, ээжүүд ээ. Юу гээч? Нухаш. Хийхэд ч хялбархан.

Хүүхдэд зориулсан, шим тэжээллэг 5 хоол
1. Тоорын нухаш
Орц:
Тоор 6 ширхэг
Ус
Хийх арга:
Тоороо бүгдийг нь хальслаад жижиг хэсэг болгон хэрчинэ. Жигнүүрэндээ усыг нь тохируулж хийгээд тоороо зөөлөн гал дээр 15 минут жигнэнэ. Сэрээгээр хатгаж үзээд сайн зөөлөрсөн байвал тоороо гаргаарай. Дараа нь холигчинд хийж холиод нухаш бэлэн болно. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөд хадгалвал 3-5 хоног хадгалах боломжтой. Хүүхэддээ өгөхдөө хөлдөөсөн тоорны нухашаа халаагаад өгөхөд л болно.
2. Луувангийн нухаш
Орц:
Лууван /хүссэн хэмжээгээр/
Ус
Хийх арга:
Энэ бол манай хүүгийн хамгийн дуртай нухаш. Би өөрөө лууванд дургүй ч эрүүл мэндэд сайн болохоор хүүдээ идүүлчих юмсан гэж бодож байлаа. Харин энэ нухшийг хийж өгснөөс хойш идэхгүй байх вий гэж санаа зовних шаардлагагүй болсон юм.
Хүссэн хэмжээгээрээ луувангаа хальслаад 20-25 минут жигнэнэ. Бэлэн болсон лууван дээрээ бага зэргийн ус /луувангийн шүүс ч байж болно/ нэмээд холигчоор хутгана. Хүүхэд томрох бүр өөр төрлийн ногоог нэмж хийж болдог. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөд 3 сар хүртэлх хугацаанд хадгалж, хэрэглэж болно.
3. Чихэрлэг төмсний нухаш
Орц:
Чихэрлэг төмс - 100 грамм
Ус
Хийх арга:
Дөрвөлжин /нийслэл салатныхтай адилхан хэмжээтэй/ хэрчсэн чихэрлэг төмсөө усанд 15 минут орчим чанана. 100гр төмс чанахад 1 цайны аяга ус орно. Хэрвээ хэтэрхий шингэн байвал 20 минут орчим буцалгаж болно. Харин хэт өтгөн байвал хүссэн хэмжээгээрээ бага зэрэг ус нэмээрэй. Бэлэн болсон нушаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөэ хадгалаарай.
4. Алимны нухаш
Орц:
Алим – том бол 5-10 ширхэг, жижиг бол 10-15 ширхэг
Хийх арга:
Алимаа хальслаад голыг нь авч цэвэрлэнэ. Дараа нь зурагт үзүүлсний дагуу зүсч, саванд хийгээд буцалгана. Ус алимыг дөнгөж бүрхэх төдий хэмжээтэй байх ёстой. Нухаш хийхэд тохиромжтой зөөлөн болтол буцалгасны дараа холигчид хийж хутгаад л бэлэн боллоо. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөрэй.
5. Вандуйны нухаш
Орц:
Вандуй 3 аяга /хөлдөөсөн, органик вандуй/
Ус 2 цайны халбага
Хийх арга:
Холигчинд вандуй, усаа хийгээд нухаш болтол нь хутгаж өгнө. Мөн л бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийгээд хэрэгтэй үедээ гаргаж халааж хэрэглээрэй. Хялбархан байгаа биз дээ? Бяцхан үр нь эрүүл байг ээ.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(989)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: SUWDAA.   2016-01-15
mash goe medeelluud bn bayrlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com