Алчуурыг зөвхөн хүзүүндээ л зүүдэг гэж хэн хэлсэн юм. Өмдөндөө, толгойндоо, үсэндээ, гарандаа ч зүүж болно. Үсэндээ зүүх ийм олон санаа ч бас байна. Зуны халуунд үсээ нарнаас хамгаална бас загварлаг гэж байгаа. Туршаад үзэхэд болохгүй юм юу байхав, тийм ээ?

1. Алчуураа зурагт үзүүлсний дагуу өргөнтэйгөөр нугалж бэлдэж, үсээ задгай тавьж байгаад толгойгоороо ороож хажууд нь гаргаад уяна. Салхинд хийсээд байгаа үсээ ингээд боочихвол амар. Хялбархан байгаа биз?

2. Алчуураа томоор нь дэлгээд зураг дээрх зааврын дагуу толгойгоо ороогоод ар талдаа гоёмсогоор уячих. Үс чинь мэдээж задгай байх хэрэгтэй.

3. Нарийхан алчуурны голд үсний резин хийгээд хуйхныхаа урд хэсгийн голд тааруулаад хоёр тийш нь дэлгэнгээ толгойгоо боож ар талдаа уя. Үүн дээр ч бас үсээ боохгүй.

4. Харин одоо үсээ дээш нь шуугаад тэгш өнцөгт хэлбэртэй урт алчуур авна. Зураг дээрх өргөний хэмжээгээр алчуураа нугалж, толгойгоо ороогоод арын хэсэгт цэцэглэж уяарай. Хөөрхөн байгаа биз?

5. Үсээ нэг хажуу тал руугаа унасан маягаар сүлжинэ. Энэ удаад богино жижгэвтэр алчуур хэрэг болно. Олон давхарлаж нарийхан болгоод үсэндээ зүүхдээ төгсгөл хэсгийг нь сүлжээс байгаа талд аваачиж уяна. Ингэснээр сүлжээс чинь ч тодроод ирнэ. Нэмэлтээр үсээ жаахан урдуураа гаргаж, авиатор шил зүүчихэд л зуны өнгө төрх бий болно.

6. Энэ удаад үсээ задгай тавиад том жижиг ямар ч алчуур авч болно. Алчуураа зурган дээрх шиг нугалаад хүзүүний ард хэсгээс дээшээ чиглэлтэйгээр толгойны дээд хэсэгт авчраад цэцэглэж уяна. Сүүлд нь алчуурыг бага зэрэг суллаад өгчихвөл хөөрхөн харагдана.

7. Энэ удаад харин том дөрвөлжин алчуур хэрэгтэй. Зурган дээрх шиг нугалсан алчуураа толгойны ард хэсгээс урд хэсэгт авчирч нэг зангидаад, буцаахдаа үзүүрээс нь имрээд, ар талд уяарай. Үс чинь задгай байхыг бас харж байгаа биз дээ?

8. 60,70 – аад оны зүгээр л энгийн алчуур тренд болоод байгаа. Дөрвөлжин алчуураа гурвалжилж нугалаад “Улаан малгайт” шиг толгойгоо боогоод үзүүрийг нь зурган дээрх шиг ар талдаа аваачиж уяарай. “Оld Hollywood” төрх бий болчихлоо.

9. Үсээ задгай тавиад дөрвөлжин том алчуурыг гурвалжилж нугалаад зааврын дагуу ардаа нэг удаа нугалж уяна. Үзүүрийг нь урд талдаа авчирч ахиж нэг зангидна. Жижигхэн сөртийх үзүүрийг нь нугалсан хэсэг рүүгээ хавчуулаарай.
Зурагны эх сурвалж: Sheknows.com
Бүгдээрээ хялбархан байгаа биз? Одоо чамд шууд л алчуураар үсээ гоёмоор санагдаж байгаа даа.