ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

От кутюрын энэ намрын “набор”

Загвар  | 2014 / 07 / 28

Худалдан авагчид нь хүн төрөлхтөний дөнгөж нэг хувийг эзэлдэг ч загварын орднууд “От кутюр” - аа танилцуулахдаа үргэлж баяртай байдаг. Яагаад гэвэл тэд “мөрөөдөл” бүтээж байгаагаа мэддэг юм.

От кутюрын энэ намрын “набор”

Жил бүрийн хоёр болон долдугаар сард олонд танилцуулагддаг тус цуглуулга бүтээлч байдлыг дизайнеруудаас дээд зэргээр шаардана. Учир нь “Haute Couture” тэр чигээрээ уран төсөөллийн л тухай юм. Хэн урнаар сэтгэж, буулгаж чадна, түүний от кутюр гайхам сайхан болно гэсэн үг. Тиймээс бид 7-р сар эхэлснээс хойш дэлхий нийтийн харааг булааж буй гайхам сайхан цуглуулгын соруудыг одоо хүргэх гэж байна.

1. Халаалтын хэсэг: Zuhair Murad
Энэ жилийн Givenchy, Versace-д түлхүү харагдсан эсрэгцүүлэх буюу эрэгтэй эмэгтэй хоёр өөр хэсгээс бүрдсэн даашинзны арга дам утгаараа үргэлж л эмэгтэйлэг байдлыг чухалчилсаар ирсэн Зухаир Мурадын загваруудад ч ажиглагдаж байв. Загварт нэгнээсээ илүү гарах гэсэн хүйсийн тэмцэл л яваад байх шиг...
2. Халаалтын хэсэг: Elie Saab
Хар, цагаан болон уусалттай ягаан, цэнхэр ногоон өнгөнүүдээс голчлон бүрдсэн Саабын цуглуулга нүд баясгамаар боловч нүд хужирламаар байсангүй. Өөрөөр хэлбэл өмнөх жилүүдээ давтсан загвар, хийцтэй бөгөөд даашинзуудаа сувдаар чимэглэсэн нь өмсөхөд тээртэй, хүнд харагдах шалтгаан нь болсон ч байж мэдэх юм. Харин омбре уусалттай загварууд нь бусдаасаа илүү сонирхолтой болсныг хэлэх хэрэгтэй.
3. Халаалтын хэсэг: Valentino
“Valentino” бидэнд үзэсгэлэнтэй от кутюр бэлэглэхийн тулд байгаа бүхнээ ашигласан. Зөвхөн материалын хувьд л гэхэд торон, торгон, савхин гээд зогссонгүй өнгийг үндсэн улаан, хар, цагаанаас авахуулаад сүүлийн үеийн трендийг хөтөлж буй байгалийн бус ногоон, цэгээн шар зэрэг өнгийг хэрэглэж. Түүнээс гадна хээн болон цэцгэн принтийг даашинзууддаа шигтгэснийг мартаж болохгүй. Хэт олон зүйл шингээсэн мэт боловч “Valentino” тэр бүгдийг нь нэг дор гайхалтай зангидаж “гэрийн даалгавар”-аа магтмаар гүйцэтгэсэн аж.
4. Алга таших цаг: Jean Paul Gaultier
Жан Пол Готьег “Дуун алдахуй” хэсэгт оруулаагүйдээ жаахан гэмшил төрж л байна. Гэхдээ “Алга таших цаг”-т бусдаас тэс өөр, мэдрэмжийг задалж өгөхүйц тийм л эсэргүү загвар зохион бүтээгчдийг оруулахыг хүссэн юм л даа. Загварын ертөнцөөс мэдрэмж нь хальж урлагтай “нөхцсөн” Жан Полийн энэ улирлын загвар надад дракулагийн дурлалт бүсгүйчүүдийг санагдуулсан. Цусан улаан өнгөөр хайр найргүй оюун санааг будаж буйд нь талархахын зэрэгцээ ретрог шинэ түвшинд нь авчирсанд нь баяр хүргэвэл зохилтой. Шоуны эхлэлээ үс нь цайсан эмэгтэйгээр, харин төгсгөлөө сахалтай залуугаар дуусгасан Жан Пол өөрөө лав тун ч сэтгэл хангалуун харагдна лээ.
5. Алга таших цаг: Maison Martin Margiela
“Эсэргүү” хэсгийн сүүлийн цуглуулгад би өөртөө Парисийн долоо хоногийг нээсэн “Atelier Versace”-ийг загваруудыг нэр дэвшүүлчихсэн байсан. Гэвч хатагтай Версачегийн сүүлийн жилүүдэд шунаад байгаа “Пластик дурлал” дэндүү хямд санагдаад байсан учир Мартин Марьджелла хэмээх Бельгийн бахархал залуугийн загваруудаас хүргэхээр шийдлээ. Ихэнх загвар зохион бүтээгчид хамгийн үнэтэй, тансаг материалыг аваад хайр найргүй эвдэж, үлдсэнийг нь хаядаг бол 1910-аад оныг хамарч эргэлдэх түүний загварууд өнөөх хогийн савнаас өвдөл цөвдлийг нь олж аваад л бүтчих мэт амархан харагддаг. Гэвч хаягдлаар хийсэн байлаа ч Мартиний хувцаснууд давтагдашгүй өнгө төрхтэй байдаг нь сонин. “I love you” бичигтэй даашинзыг нь л харчих л даа!
6. Дуун алдахуй: Giambattista Valli
Энэ хэсэгт бид “Эрхэм гоо үзэсгэлэн гэж үүнийг л хэлнэ байх” хэмээн дуу алдахыг чинь хармаар байна. Танилц, эхний гоо үзэсгэлэн бол “Giambattista Valli”. Загварын ертөнцөд түүн шиг цэцгийг дуулах уянгалаг хоолойтой нэг ч ордон үгүй. Бас түүн шиг хэнд ч ядаргаа болохгүйгээр бүгдэд эрхэлж чаддаг хайр татам нь үгүй л дээ. Энэ намрын от кутюрынхаа сэдвийг Валли цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж буй бүсгүйгээр сонгосон байна. Тиймээс түүнд гэгээлэг өнгө, цэцгэн хатгамал, хөнгөхөн торон хормой заавал хэрэгтэй...Бас толгойн алчуур!
7. Дуун алдахуй: Christian Dior
От кутюрийг өдөр тутамд өмсөж болохуйц шийдлийг Раф Симонс гаргасанд зарим нэг нь дургүй байгаа бололтой. Гэвч “Christian Dior”-ийн түүхэнд үлдээсэн хувь нэмрийн үүднээс авч үзвэл 18-р зууны загварын элемэнтүүдийг багтаасан дараах цуглуулгыг нь бишрэхээс өөр аргагүй юм. Тэдэнд Жан Полийнх шиг цусан улаан, ретро хөх өнгө хэрэг болж байгаагүй бөгөөд чимэглэлийг даруухан гэгч нь хатгамлаар шийджээ.
8. Дуун алдахуй: Chanel
“Chanel”-ийн зуун буцаасан загваруудтай танилцаарай. Супермаркет, ферм, мөсөн уулс гээд шоу бүрээ онцгой танхимд хийх нь ердийн л үзэгдэл болсон Карл харин энэ удаа их л содон шийдэл гаргаж барокко загварын өргөн толь тавьсан жирийн үзэсгэлэнд от кутюраа танилцуулсан аж. Тэрээр франц архитектор Ле Корбюзьегийн орчин үеийн барилгын технологид оруулсан хувь нэмрээс нь санаагаа авч одоо цагийн гүнж нарт зориулсан гайхамшгуудаа бүтээжээ. Төгсгөлд нь 7 сартай жирэмсэн загвар өмсөгчид хаалтын даашинзны дүрээ өгсөн бөгөөд ойр хавийнхан нь Карлыг “ “Би үргэлж л хөл хүндтэй бүсгүйг таалдаг байсан. Тэд их тансаг харагддаг юм” хэмээн муурын зулзагаа эрхлүүлэх гэж буй аавын янзаар дэргэд нь зогсож байсан” гэцгээж байна.
От кутюрд “Dolce&Gabbana”, “Gucci”, “Burberry” орж ирвэл тоглоом, дээрх дэс дараалал хэрхэн өөрчлөгдөх бол гээд төсөөлөөд үз дээ?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(360)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com