ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Happy hour: Мөхөөлдөсний баяр

Чөлөөт цаг  | 2014 / 07 / 30

Америкад жил бүрийн 7-р сарын 3 дах Ням гаригийг “Үндэсний мөхөөлдөсний баяр” болгож тэмдэглэдэг гэнэ ээ. Яг ямар зорилготой, ач холбогдолтой гэдэг нь тодорхойгүй ч, сонсоход хүртэл сонирхолтой, бүр өдөр товлоод тэмдэглүүштэй санагдаж байгаа биз?

Happy hour: Мөхөөлдөсний баяр
Тийм болохоор би ч бас гэр бүлийнхэнтэйгээ энэ өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтоохоор шийдсэн. Тэгээд орой нь хуанлиныхаа 7-р сарын 27-ны өдөр дээр зайрмагны зураг зураад дээр нь таван хошуу наачихлаа. Ингэж л манай гэрийнхэн “Мөхөөлдөсний баяр”-тай болсон юм даа! Багачуудын баярлаж байгааг ээ. Чи ч бас найзууд, гэр бүлийнхнийхээ дунд энэ өдрийг тэмдэглэдэг болоорой. Ингэхийн тулд:
1. Алхам 1: Эхлээд баярыг хамт тэмдэглэх хүмүүсээ уриалж “эв санаа”-г нь нэгтгэ. Ингэхдээ зайрмаг аз жаргалын гормон серотониний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлдэг, энэ дэлхий дээрх хамгийн “мундаг” амттан болохыг сурталчилаарай. Бүр шарсан төмс, шоколад хоёр ч зайрмагийг гүйцэхгүй гээд бод доо.
2. Алхам 2: Өдрөө тогтоод төлөвлөгөөгөө гарга. Манайд нэрийн зайрмагаараа алдартай хэд хэдэн кафе бий.
“Cafe Bene”-Тараг, нэрс, ногоон цай, ванилла, лаванда гээд олон төрлийн желато энд бий. Желатоны жирийн зайрмагнаас ялгагдах онцлог нь бага илчлэг. (7555 3000)
3. “Ti-Amo”-Эндхийн желатонууд бүгд алдартай. (7011 2422)
4. “Cafe 33”-Зайрмагны диваажин л гэж мэд. Зайрмаган сендвич, бялуу, ундаа, бүр шарсан зайрмаг хүртэл энд байгаа. Мөхөөлдөсний баяраа тэмдэглэх хамгийн тохиромжтой газрыг энд гэж санал болгомоор байна. Миний хамгийн дуртай нь “Чизкрем”. (7015 6743)
Эдгээр кафенуудаас аль нэгийг нь сонгоод бүх гэр бүлээрээ орж нэг оройг зайрмаг халбагадаж, долоож, хүлхэж өнгөрүүлээрэй.
5. Гадуур гарах сонирхолгүй байвал гэрийнхээ хөргөгчийг төрөл бүрийн зайрмагаар дүүргээрэй. Жишээ нь: Зайрмагны шанзтай печень. Хамгийн дуртай кг-ийн зайрмагаа худалдаж аваад, дуртай жигнэмэгнийхээ дээр зузаахан түрхээд давхарлана.
6. Эсвэл шарсан зайрмаг туршиж үзэж яагаад болохгүй гэж? Дугуй халбагаар хутгаж авсан зайрмагийг тугалган цаасан дээр тавьж сайтар хөлдөө. Энэ хооронд нь өндөг хагалаад цагааныг нь ялгаж тусад нь тавь. Мөн “өглөөний цай”-ны эрдэнэшишийн ширхэгүүдийг буталж жижиглэж бэлдээрэй. Хөлдсөн зайрмаган бөмбөлөгөө өндөгний цагаан, эрдэнэшишийн үйрмэгт өнхрүүлээд ахин 5 минут хөлдөө. Одоо хайруулын тавганд бүх талыг нь өнхрүүлж шараарай.
7. Зайрмагаар бялуу хийх хичнээн амархан болохыг мэдэх үү? Дуртай цөцгийтэй зайрмагаа тасалгааны температурт хайлуулж бэлд. Самар болон шоколадны үйрмэг бэлдээрэй. Жигнэмэгийг сайтар буталж, маслотой холин бялууны тэвшний суурийг бүрнэ. Хайлсан зайрмаган дээрээ самар, шоколадаа хийж хутгаад жигнэмэгэн суурин дээрээ цутгаад хөлдөө.
8. “Мөхөөлдөсний баяр”-аар хүүхдүүдийнхээ дунд “Зайрмагаар хэн хамгийн шилдэг бүтээл урлах вэ?” уралдаан зарласан ч болно. Бусад өдрүүдэд хүүхдүүдээ илчлэг, чихэр ихтэй амттанаар байнга эрхлүүлж болохгүй ч, жилд ганцхан удаа тэднийгээ бөөн зайрмагаар дайлдаг байгаарай. Жил бүрийн “Мөхөөлдөсний баяр” хүүхэд насных нь хамгийн амтлаг дурсамжуудын нэг болох болно. Амжилт!
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Солонгон Охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(437)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com