ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чамайг амраах бичлэгүүд

Энтертаймэнт  | 2014 / 07 / 31

Ажлынхаа завсарлагаанаар үзээрэй. Чи хамаагүй эрч хүчтэй болсон байна аа, амлая!

Чамайг амраах бичлэгүүд

1. Сониа Рочелийн “Thalasso Baby Bath”
Бид хүүхдүүдийнхээ дөнгөж төрсөн үеийг тод санадаг ч нярайн сарууд нүд ирмэхийн зуурт болоод өнгөрснийг мэддэг шүү дээ. Тэгвэл энэ бичлэг чамд тэд хэчнээн жаахан, нялх, эмзэг байсныг эргэн сануулах болно. 0-2 сартай бяцхануудад зориулсан “Thalasso Baby Bath”-ийг Парисийн хүүхдийн асрагч эмч Сониа Рочел нээсэн бөгөөд эцэг эхчүүдэд гэртээ туршиж үзэхийг зөвшөөрдөггүй юм. Харин бидэнд 5 минутын бичлэгийг нь үзэж хоёр цагийн бясалгалтай тэнцэх тайвшрал авах эрх бол бий.

2. Одоо ээж, аавуудын ээлж!
Хүүхдүүддээ сэлэхийг ийм эртнээс нь зааж өгсөн ч аюулгүй аж. Тэд ой гарантай атлаа усанд амьсгалаа түгжих ёстой гэдгийг аль хэдийн сурчихсан байдаг юм байна.

3. Керамикт бүр дурла
Ичеоны керамик урлал 5000-аад жилийн түүхтэй бөгөөд урлаачдаараа дэлхийд гайхагддаг аж. Керамик тосгон ч гэж ярьдаг. Тэдний бүтээлээ хэрхэн бүтээж буйг үзээд керамикт бүр дурлаарай.

4. Б.Бадарууган-Уяхан хорвоон хань
Бүр сайхан болохын тулд цаг хугацааг буцаагаарай. Сонсохдоо цонхоор хар. Тэнгэрийг, модыг, навчыг сонсож салхийг мэдэр дээ? Тэд чамд ямар нэгэн зүйл хэлэх гээд л яваа.

5. Гүгүг! Lucy!
Дээрх дөрвийг үзсэний дараа эсрэгээрээ ажлаа хиймээргүй санагдаж ч мэдэх юм. Тиймээс чамд тархиа бүрэн хэмжээгээр нь ашигладаг “Lucy”-г бэлдлээ.

Чи ч гэсэн яагаад түүн шиг бүх хүч чадлаа хэрэглээд урдаа байгаа ажлуудаа гялалзуулж болохгүй гэж? Амжилт!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(165)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com