ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо үзэсгэлэнгийн эзэнт гүрэн Эсти Лаудер

Гоо сайхан  | 2014 / 08 / 04

Чиний гэрт нэг ч гэсэн “Estee Lauder”- ийн бүтээгдэхүүн байгаа гэдэгт би лав эргэлзэхгүй байна. Үгүй гэж үү? Clinique-ийн тос чинь Estee Lauder-ийнх. Bobby brown-ий багс чинь Estee Lauder-ийнх. Нөхрийн чинь Tommy Hilfiger-ийн цамц хүртэл Estee Lauder-ийнх гээд бод доо? Ганцхан эмэгтэй бүтээн босгосон гэхэд Эсти Лаудерын эзэнт гүрэн хэтэрхий том. 29 брэндийг нэгтгэсэн гоо сайхны дэлхийн хамгийн том корпорациудын нэгний түүх цонх чимэглэгч охин, химич ахтайгаа дотно танилцсан тэр өдрөөс эхтэй.

Гоо үзэсгэлэнгийн эзэнт гүрэн Эсти Лаудер
1. Азаар олдсон алдаатай нэрс- Эстигийн эхлэл
Унгар гаралтай химичийн үеэл дүү байсан Эсти нүүрний тосны ач холбогдолтой их багадаа танилцсан юм. 90-60-90-ийн харьцаа, бүтэн уруул, урт хөмсөг, залуу нас зэрэг гоо сайхны нэгдсэн стандартууд хүчтэйгээр бий болж эхлэх үед “Эмэгтэй хүн болгон үзэсгэлэнтэй” гэж бардам дуугарч явснаараа танигдсан тэрээр таалал төгсөх хүртлээ түүний насыг асуусан хэнд ч болов “Би хэд хүрч байгаа вэ гэж үү? Тэр үнэндээ ямар ч хамаагүй” гэж эрс шулуухнаар хариулдаг хэвээр байсан гэдэг.
2. Жозефин Эстер Менцер 1906 онд Нью Йорк хотод Унгарын сайхан бүсгүй Рөз Скоч, Чехийн бизнесмен Макс Менцер хоёрын охин болж мэндэлжээ. Гэрийнхэн нь түүнийг Esty гэж дууддаг байсан бөгөөд АНУ руу шилжин суурьшихаар ирэх үед нь түүнийг хүлээж авсан сургуулийн захирал үнэмлэх дээр нь Estee гэж буруу бичсэнээр энэхүү сонсголонтой, тансаг нэрний эхлэлийг зохиосон гэдэг.
3. Түүний ээж гоо сайхандаа онцгой анхаарал хандуулдаг эмэгтэй байсан талаар Эсти байнга хуучилдаг байв. Нүүр, гарандаа өдөр болгон тос түрхэж, өндөгний зуурмагаар тогтмол маск тавьдаг байсан ээж нь арьс арчилгааны нууц руу шимтэх хүслийг нь эхлүүлж өгчээ. 20 ч хүрээгүй Эсти аавынхаа ажилд туслан, цонх чимэглэгч хийдэг байхдаа авга ах, химич Жон Скочтойгоо илүү дотно танилцсан аж. Авга ах нь түүнийг гоо сайхны бүтээгдэхүүнд тун сонирхолтой болохыг ажиглаад яагаад нүүрийг хүчтэй савангаар биш, тосоор цэвэрлэх ёстой зэргийн тэр үеийн охидын мэдэхгүй “нарийн нандин” зөвлөгөөнүүдийг өгдөг байв.
4. Авга ах нь түүнийг дэргэдээ суулгаж байгаад шинэ нүүрний тоснуудыг хамтран зохион бүтээдэг байжээ. Түүний ганцхан “бүтээл”-ийн тухай Эсти байнга дурсан ярьдаг байлаа. “Тэр тос яг хамба хилэн шиг их гоё бүтэцтэй. Түрхмэгц л нүүр царай анхилам сайхан үнэртэй, арьс яг л сайтар боловсруулсан торго шиг зөөлхөн болж, орой нь гэхэд жижиг өө сэв бүхэн арилж байсныг би санадаг.” Гоо сайхныг өөрийн гараар бүтээн туурвих хүч чадалтай түүнийг хамгийн анх танилцуулсан туршлага энэ байлаа. Яг тэр тосны найрлагыг Эсти дараа нь “Super-rich all purpose creme”-дээ ашигласан юм.
5. Тэр 24 настайдаа анхны нөхөр Жозеф Лаутертайгаа гэрлэсэн аж. Жозефийг иргэншлээ Австриас АНУ руу шилжүүлэхээр очиход бүртгэлийн газрын ажилтан нэрийг нь буруу сонсож Lauter биш Lauder гэж бичсэнээр тэрхүү сонсголонтой, тансаг хоршлын хоёр дах нэр нь бий болжээ. Алдаа биш аз гэлтэй?
6. “Утасд, факсд, эсвэл эмэгтэй хүнд дуулга”-Эстигийн хийсэн хувьслууд
1946 онд Эсти анх удаа химич авга ахынхаа тусламжтайгаар өөрийн нэрийн цувралаа гаргажээ. Estee Lauder-ийн анхны иж бүрдэлд Cleansing oil, Creme pack, Super rich formula creme, Skin lotion дөрөв багтаж байв. Тэр өөрөө үсчний газруудаар явж бүсгүйчүүдийг үсээ янзлуулж суух хооронд нүүр, гаранд нь бүтээгдэхүүнээсээ түрхэж өгдөг байв. Өөртөө таалагдсан зүйлийн тухай эргэн тойрондоо харамгүй түгээдэг эмэгтэйчүүдийн “хуваалцагч” чанарын давуу талыг Эсти тэгэхэд ойлгож “Утсаар ярь, факс илгээ, эсвэл эмэгтэй хүнд хэл” алдарт уриагаа гаргажээ. Цуу ярианы ачаар түүний иж бүрдлийн борлуулалт огцом өслөө.
7. Ээжийнхээ өндөгний зуурмагаар маск тавьдаг байсан туршлагаас санаа авч 1951 онд тэрээр ахлах химичтэйгээ хамтран анхны өндөгний уурагтай тос Estoderme Youth-Dew Creme-ээ гаргажээ. Энэ тосоо Эсти Harper’s Bazaar-ийн домогт ерөнхий эрхлэгч Кармел Сноугийн нүүрэнд түрхэж өгснөөр өндөр сэтгэгдэл бүхий шүүмж сэтгүүл дээр нь нийтлэгдэж, бүтээгдэхүүн тэр дороо борлуулалтаараа тэргүүлж эхэлсэн байна.Энэ явдал Estee Lauder-ийн хүрээгээ тасралтгүй тэлэх урам зориг нь болсон юм. Үүнээс 30 жилийн дараа Москвад, 1993 онд Шанхайд салбараа нээж дэлхийд танигдаж эхлэв. Одоо Эсти Лаудерын бүтээгдэхүүн 150 оронд худалдаалагддаг.
8. Үнэртэй ус зөвхөн тансаг хэрэглээнд тооцогддог байсан 50-иад оны эхэн үе. Арьс арчилгааны тойргоосоо хальж, Лаудер давхар үнэртэй усны үүрэг гүйцэтгэдэг биеийн тосыг үйлдвэрлэв. Эхний жилдээ 50 мянган хувь зарагдсан ба хэрэглэгчдээс мянга мянган талархлын захидал ирсний нэгэн дээр “Энэ тос гэрлэлтийг минь аварсан” гэсэн байжээ.
9. 1956 онд Эсти өөрийн нэрийн хамгийн зэрэглэл өндөртэй, тансаг хэрэглээний тосыг үйлдвэрлэж эхлэв. Re-Nutriv-аас нэг савыг авахад 115 доллар буюу одооны ханшаар 1000 гаруй долларын өртөгтэй байлаа. Тэр үед хүмүүс үүнийг хэтэрхий үнэтэй байна гэж шүүмжилж байсан ч Эсти хэрэглэгчдэд энэ тосны дусал бүр нь ямар үнэ цэнэтэй болохыг тайлбарладаг байв. “Пикассогийн зурагт яагаад тийм их мөнгө төлдөг юм бэ? Тэр зурганд ашиглагдсан будагны үнэ нийлээд сайндаа л 4 доллар орчим болно. Харин энэ удаад бол та бүтээлч байдал, олон жилийн туршилт судалгаа, хамгийн гол нь өөртөө хэрэгтэй, үр ашигтай зүйлд мөнгөө зарцуулах гэж байна”. Гоо сайхны эрдэнэс болсон Re-Nutriv тос одоо ч Estee Lauder-ийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн тоонд жагсдаг.
10. Эсти бол хэрэглэгчдэд бүтээгдэхүүний дээжээс (free sample) үнэгүй тараах аргыг борлуулалтын зэвсэг болгож ашиглаж чадсан анхны хүн юм. Түүнээс өмнө гоо сайхны дэлгүүрийн эзэн болгон тестер бүтээгдэхүүнд их хэмжээний мөнгө зарцуулахаас цааргалдаг байв. Харин тэр хэрэглэгчдэд үр дүнг нь мэдрүүлж байж л сэтгэлийг нь татна гэдэг бүрнээ итгэдэг байж. Үнэртэй ус гаргахаараа тэр дэлгүүрийн лангуун дээр бүгдийг нь ил тавьчихдаг байлаа. Эмэгтэйчүүдэд өөрийн юм шиг чөлөөтэй түрхэж, үнэртэж үзэх боломжийг олгосноор Estee Lauder-ийн борлуулалт бусдаасаа улам л цойлдог байв. Мөн худалдан авалт бүрт бүтээгдэхүүний дээжээр бэлэг дагалдуулах арга ч Estee Lauder-аас л үүсэлтэй.
11. Дараагийн 10 жилдээ багтаж Estee Lauder харшлын сорилтой, арьс өнгөний эмч нарын хүлээн зөвшөөрсөн анхны брэнд Clinique-ээ нээж, удалгүй Mac, Bobbi Brown, Jo Malone-ийг өөртөө нэгтгэжээ. 1998 онд Time сэтгүүлээс тунхагласан “20-р зууны бизнесийн суут ухаатнууд” дунд ганцхан эмэгтэй байсан нь Эсти Лаудер юм.
12. “Лаудер л мэдэж байгаа”-Эстигийн үнэт өв
Тэр хүүгээ төрүүлснийхээ дараа жүжигчин болохоор зориглож, хэд хэдэн тайзны уран бүтээлд тоглож байсан ч энэ нь түүнд өдөржин тос найруулж суухаас илүү аз жаргалыг өгч чадахгүй байв. Estee Lauder гэдэг нэрийг тайзны гэрэлд харах хүсэл байсан ч, эцэст нь тосны саван дээр байхыг харах хүсэлтэй нь хэзээ ч эгнэхгүй юм гэдгийг тэр мэдэрчээ. Түүний мөрөөдөл бол өнөөдрийн эзэнт гүрнийг босгоход нь хамгийн их оролцсон үнэт өв юм.
13. Estee Lauder бүтээлч байдал, шинэ санаачлага, өсөн дэвших эрмэлзлэл гурвыг 1946 оноос хойш түлхүүр зарчмаа болгосоор иржээ. Эстигийн компани өөрийн гэсэн арга ухаан, сэтгэл зүтгэл, үнэнч байдал, хүсэл тэмүүлэл, гэр бүлийн баялаг, бас маш олон үнэгүй тестер бүтээгдэхүүний ачаар “эзэнт гүрэн” болтлоо өргөжсөн юм.
14. Эсти их сургуульд яваагүй ч гэсэн эмэгтэйчүүд юу хүсдэг талаар төрөлхийн зөн совиндоо хөтлөгдөж энэ бизнест эрс шийдэмгийгээр орсон, тун чадварлаг худалдагч бөгөөд маркетер байсан юм. Тэр хэрэглэгчид хүрч үйлчлэхийг хамгийн чухалд үздэг байв. Шинээр нээсэн салбар дэлгүүр болгон дээрээ эхний долоо хоногийн турш өөрөө байлцаж, гоо сайхны зөвлөхүүддээ борлуулалтын арга ухаан, бүтээгдэхүүнийхээ мөн чанарын талаар зааварчилгаа өгдөг байсан гэдэг. Estee Lauder-ийн судалгааны хэлтэс ганцхан гишүүнтэй байсан нь тэр өөрөө билээ.
15. Өөрсдийн найрлагыг задруулахгүйн тулд Эсти үнэртэнгийн үйлдвэрийн ажилтнуудад найруулалтын 95 хувийг л даалгадаг байжээ. Бүтээгдэхүүн худалдаанд гарахаас нэг хоногийн өмнө тэр өөрөө очих юм уу, Леонард, Рональд хоёр хүүгийнхээ аль нэгийг явуулж үлдсэн 5 хувийн нууц орцыг найруулдаг байж. Тэр 5 хувь нь тухай үнэртэнг бий болгох гол “түлхүүр” бөгөөд үүнгүйгээр тэр үнэртэн хэзээ ч бүрэн бүтдэггүй байлаа.
16. Хоёр хүү нь балчир байхаасаа л Estee Lauder-ийн нэг хэсэг, Estee Lauder ч тэдний нэг хэсэг болсон аж. Тэд бүтээгдэхүүнийг савлаж, хүргэлтэнд гүйж, нэхэмжлэх бичиж, утасны дуудлаганд хариулдаг байв. Хүүхэд байхаасаа компанийнхаа үнэт зүйлтэй танилцсан учраас өв залгамжлагч болох бэлтгэл нь идэр залуу насанд нь ч хангагдчихсан байсан. Том хүү Леонард нь 25 настайдаа компанидаа ажилд орж, бага хүү Рональд нь харин 20 настайдаа EL-ийн босгыг давжээ. Одоо Леонардийн хөрөнгө 8.1 тэрбум, Рональдийн хөрөнгө 3.6 тэрбум доллароор үнэлэгддэг.
17. Түүний ач охин Эйрин Лаудерыг эмээтэйгээ их адилхан гэцгээдэг. Estee Lauder-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Aerin брэндийг үүсгэн байгуулагч түүнээс үнэхээр Эстигийн залуу насны төрх тэр чигтээ харагдана. Гэхдээ царайнаас гадна удирдан зохион байгуулах чадвар, шургуу дайчин зан, хүсэл тэмүүллээр нь тэр хоёрыг усны дусал мэт адилтгадаг аж.
18. Эсти Лаудер маш шахуу хуваарьтайгаар, амралтын өдөр авалгүйгээр ажилладаг байсан ч түүний төлөвлөгөөнд гэр бүл нь үргэлж тэргүүн байрыг эзэлдэг байсан гэдэг. Зав л гарвал хүүхдүүддээ хоол хийж, тэмдэглэлт өдөр, хэн нэгнийх нь төрсөн өдрийг хэзээ ч орхигдуулдаггүй байв. Тийм учраас түүний гэр бүлийнхэн ч бас хүсэл мөрөөдлийг нь өөрсдийнх юм шиг хайрлаж, өдийг хүртэл арчилж тордсоор яваа билээ.
19. Эстигийн эзэнт гүрэнд La Mer, Tom Ford , Smash box, Clinique, Aramis, Tommy Hilfiger, Kiton, Donna Karan, Micheal Kors, Coach, Ermenigildo Zegna, Tory Burch, Aveda, Marni зэрэг 29 алдартай брэнд багтдаг.
20. Эмэгтэй хүн бүр гоо үзэсгэлэнтэй гэдгийг батлахаар бүхэл амьдралынхаа туршид хичээсэн Эсти 2004 оны 5-р сард 97 настайдаа таалал төгсөж, компаниа гэр бүлийнхэндээ бүрэн өвлүүлэн үлдээжээ. “Үгүй ээ, чи чадахгүй” гэдэг үгийг “Тийм ээ, би хийнэ” болгож чадсан гайхалтай бизнес эмэгтэйгээс олон хүн одоо ч урам зориг авдаг. Түүний гэрэлт хөшөө гоо сайхны ертөнцөд хэзээ ч нурахгүйгээр бат сүндэрлэсэн юм. 1995 онд тэтгэвэрт гарахаасаа өмнө тэрээр бүх ажилтныхаа өмнө “Миний компани өөрөө өөрийнхөө мөн чанарынхаа сүнсээр мөнхөд амьд байж, миний үр хүүхдүүд түүнийг нь хөгжөөн өргөх болно. Би үзэл баримтлалынхаа таягийг ийнхүү шилжүүллээ” гэж хэлээд тайзнаас буусан юм.
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(654)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Хэдэн жилээр ч хамаагүй сексийн харилцаагаа халуухан хэвээр нь хадгалах 4 дүрэм
    ЦАГААН САРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН СҮСЭГТЭН ОЛОН ТҮМНИЙГ БУРИАДЫН БУДДЫН ШАШНЫ ТЭРГҮҮН ИТГЭЛТ ХАМБАД БАРААЛХАН, УЛААН-ҮД ХОТООР ХУДАЛДАА ХИЙН, ХАМГИЙН ХЯМДААР ЧАНАРТАЙ ОРОС ХҮНС, ХУВЦАС, ГЭР АХУЙН БАРАА ХУДАЛДАН АВАХ ШОППИНГ АЯЛАЛДАА УРЬЖ БАЙНА. Аялал БААСАН гаригийн орой 20.00 цагт гарч НЯМ гаригийн vдэш ирнэ. Аяллын vнэ: 100.000 Хугацаа: 1 сарын 27, 2 сарын 03 Facebook: АЗИЙН АЯЛАЛ Утас: 9917-3707, 8565-7070, 85957070
  • Бидний нийтлэг секс төсөөллүүд
    ЦАГААН САРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН СҮСЭГТЭН ОЛОН ТҮМНИЙГ БУРИАДЫН БУДДЫН ШАШНЫ ТЭРГҮҮН ИТГЭЛТ ХАМБАД БАРААЛХАН, УЛААН-ҮД ХОТООР ХУДАЛДАА ХИЙН, ХАМГИЙН ХЯМДААР ЧАНАРТАЙ ОРОС ХҮНС, ХУВЦАС, ГЭР АХУЙН БАРАА ХУДАЛДАН АВАХ ШОППИНГ АЯЛАЛДАА УРЬЖ БАЙНА. Аялал БААСАН гаригийн орой 20.00 цагт гарч НЯМ гаригийн vдэш ирнэ. Аяллын vнэ: 100.000 Хугацаа: 1 сарын 27, 2 сарын 03 Facebook: АЗИЙН АЯЛАЛ Утас: 9917-3707, 8565-7070, 85957070
  • Гоолингоогийн нэвтэрхий толь: Хайрыг хамгаалъя!
    ЦАГААН САРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН СҮСЭГТЭН ОЛОН ТҮМНИЙГ БУРИАДЫН БУДДЫН ШАШНЫ ТЭРГҮҮН ИТГЭЛТ ХАМБАД БАРААЛХАН, УЛААН-ҮД ХОТООР ХУДАЛДАА ХИЙН, ХАМГИЙН ХЯМДААР ЧАНАРТАЙ ОРОС ХҮНС, ХУВЦАС, ГЭР АХУЙН БАРАА ХУДАЛДАН АВАХ ШОППИНГ ЯЛАЛДАА УРЬЖ БАЙНА. Аялал БААСАН гаригийн орой 20.00 цагт гарч НЯМ гаригийн vдэш ирнэ. Аяллын vнэ: 100.000 Хугацаа: 1 сарын 27, 2 сарын 03 Facebook: АЗИЙН АЯЛАЛ Утас: 9917-3707, 8565-7070, 85957070
  • Удаан хооллолт
    ЦАГААН САРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН СҮСЭГТЭН ОЛОН ТҮМНИЙГ БУРИАДЫН БУДДЫН ШАШНЫ ТЭРГҮҮН ИТГЭЛТ ХАМБАД БАРААЛХАН, УЛААН-ҮД ХОТООР ХУДАЛДАА ХИЙН, ХАМГИЙН ХЯМДААР ЧАНАРТАЙ ОРОС ХҮНС, ХУВЦАС, ГЭР АХУЙН БАРАА ХУДАЛДАН АВАХ ШОППИНГ АЯЛАЛДАА УРЬЖ БАЙНА. Аялал БААСАН гаригийн орой 20.00 цагт гарч НЯМ гаригийн vдэш ирнэ. Аяллын vнэ: 100.000 Хугацаа: 1 сарын 27, 2 сарын 03 Facebook: АЗИЙН АЯЛАЛ Утас: 9917-3707, 8565-7070, 85957070
  • Гоолингоо зөвлөж байна
    ЦАГААН САРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН СҮСЭГТЭН ОЛОН ТҮМНИЙГ БУРИАДЫН БУДДЫН ШАШНЫ ТЭРГҮҮН ИТГЭЛТ ХАМБАД БАРААЛХАН, УЛААН-ҮД ХОТООР ХУДАЛДАА ХИЙН, ХАМГИЙН ХЯМДААР ЧАНАРТАЙ ОРОС ХҮНС, ХУВЦАС, ГЭР АХУЙН БАРАА ХУДАЛДАН АВАХ ШОППИНГ АЯЛАЛДАА УРЬЖ БАЙНА. Аялал БААСАН гаригийн орой 20.00 цагт гарч НЯМ гаригийн vдэш ирнэ. Аяллын vнэ: 100.000 Хугацаа: 1 сарын 27, 2 сарын 03 Facebook: АЗИЙН АЯЛАЛ Утас: 9917-3707, 8565-7070, 85957070
  • Хэн нэгэн
    ЦАГААН САРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН СҮСЭГТЭН ОЛОН ТҮМНИЙГ БУРИАДЫН БУДДЫН ШАШНЫ ТЭРГҮҮН ИТГЭЛТ ХАМБАД БАРААЛХАН, УЛААН-ҮД ХОТООР ХУДАЛДАА ХИЙН, ХАМГИЙН ХЯМДААР ЧАНАРТАЙ ОРОС ХҮНС, ХУВЦАС, ГЭР АХУЙН БАРАА ХУДАЛДАН АВАХ ШОППИНГ АЯЛАЛДАА УРЬЖ БАЙНА. Аялал БААСАН гаригийн орой 20.00 цагт гарч НЯМ гаригийн vдэш ирнэ. Аяллын vнэ: 100.000 Хугацаа: 1 сарын 27, 2 сарын 03 Facebook: АЗИЙН АЯЛАЛ Утас: 9917-3707, 8565-7070, 85957070
  • Цэвэр агаарын төлөө
    ЦАГААН САРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН СҮСЭГТЭН ОЛОН ТҮМНИЙГ БУРИАДЫН БУДДЫН ШАШНЫ ТЭРГҮҮН ИТГЭЛТ ХАМБАД БАРААЛХАН, УЛААН-ҮД ХОТООР ХУДАЛДАА ХИЙН, ХАМГИЙН ХЯМДААР ЧАНАРТАЙ ОРОС ХҮНС, ХУВЦАС, ГЭР АХУЙН БАРАА ХУДАЛДАН АВАХ ШОППИНГ АЯЛАЛДАА УРЬЖ БАЙНА. Аялал БААСАН гаригийн орой 20.00 цагт гарч НЯМ гаригийн vдэш ирнэ. Аяллын vнэ: 100.000 Хугацаа: 1 сарын 27, 2 сарын 03 Facebook: АЗИЙН АЯЛАЛ Утас: 9917-3707, 8565-7070, 85957070
  • Ratatouille хийж сурцгаая.
    ИТГЭЛТ ХАМБА УЛААН-ҮД ХОТЫН ШОППИНГ АЯЛАЛДАА УРЬЖ БАЙНА. Аялал БААСАН гаригийн орой 20.00 цагт гарч НЯМ гаригийн vдэш ирнэ. Аяллын vнэ: 100.000, Хугацаа: 1 сарын 27 2 сарын 03 Facebook: АЗИЙН АЯЛАЛ Утас: 9917-3707, 8565-7070, 85957070
  • Шинэхэн эзэгтэйн санхүүгийн дэглэм
    thanks
  • Шинэхэн эзэгтэйн санхүүгийн дэглэм
    hi. Ugluunii mend.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com