ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Инстаграм: Төрсөн өдөр, гэр бүл, гоо үзэсгэлэн

Энтертаймэнт  | 2014 / 08 / 06

Инстаграмын мэдээ бүрт гэр бүл, хайр гэсэн сэдэв үргэлжид байдгийг анзаарсан уу? Хүн бүрт хамгийн эрхэм нь хайртай хүмүүс, гэр бүл байдгаас ч тэр үү, ихэнх зургууд энэ сэдвийн хүрээнд багтахаар байдаг юм.

Инстаграм: Төрсөн өдөр, гэр бүл, гоо үзэсгэлэн
1. Gisele Bundchen-ы нөхөр, хөлбөмбөгийн тамирчин Tom Brady 34 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. “Төрсөн өдрийн мэнд хүргэе, хайрт минь! Чамайгаа маш их санаж байна... Би чамд хайртай!!! ♥♥♥♥♥”
2. Victoria Secret-ын сахиусан тэнгэр Karlie Kloss дотны найз Jourdan Dunn-нд төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ. “Миний хамгийн үзэсгэлэнтэй найз, миний эгч, миний төрсөн өдрийн ихэр, @officialjdunn чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе♥ өнгөрсөн 7 жилийн хугацаанд хамтдаа инээж, баярлаж, хайрлаж өнгөрөөсөн тэр бүх дурсамжинд баярлалаа. Цаашид хамтдаа адал явдлаар дүүрэн олон олон жилийг өнгөрөөх болно. Хайртай шүү, хохо ♥ кк ”
3. Найздаа мэндчилгээ хүргэсний дараа Karlie “Та бүхнийг яаж байсныг мэдэхгүй юм... Гэхдээ би өөрийгөө 22 нас хүрснийг мэдэрч байна ;-) Инстаграм, твиттер, утсаар мэндчилгээ явуулсан бүх хүмүүст маш их талархаж байна. Ийм гайхамшигтай гэр бүл, найз нөхөд, инстаграм дагагчидтай би азтай хүн шүү ♥ Энэ жил ч гэсэн миний хувьд дахин нэгэн гайхалтай жил болно гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. #Feeling22”
4. Justin Timberlake: “Түүнийг улс эх орон, дэлхий ертөнцид санаа зовних зуурт би утсаараа юу хийснээ эрхэм ерөнхийлөгчид үзүүлсэн юм. Нэг их том асуудал биш дээ. Өө тийм, төрсөн өдрийн мэнд хүргэе, эрхэм ерөнхийлөгч өө!!”
5. Givenchy брэндийн гол хүн болох загвар зохион бүтээгч Riccardo Tisci өнгөрсөн амралтын өдрөөр 40 нас хүрлээ. Түүний төрсөн өдөрт зочилсон Ciara “#KissTheBirthdayBoy #Family #Ibiza74”
6. 8 сарын 16-нд болох төрсөн өдрийнхөө анхны бэлгийг Versace-аас авсан хүн хэн бэ? Madonna: “Миний төрсөн өдрийн анхны бэлэг! Yaaaasssssssss bitch!! #LivingForVersace”
7. Alicia Keys хуримын ойн баяраа тэмдэглэхдээ давхар нэгэн сайхан мэдээг фэнүүддээ дуулгажээ. “Миний энэ насны хайр чамдаа хуримын ойн мэнд хүргэе @therealswizzz !!! Энэ баярын минь хамгийн том бэлэг болох хоёр дахь сахиусан тэнгэрээ бид өлгийдэн авахаар хүлээж байна!! Чамтай учраад би төсөөлж ч байгаагүй их аз жаргалтай бүсгүй болсон! Амьдралынхаа олон олон жилийг чамтайгаа хамт өнгөрөөх болно!♥♥♥”
8. Ноён Levine, хатагтай Levine нарын хуримын дараах анхны хамтдаа авхуулсан зургийг өчигдөр Adam инстаграмдаа хийж “Энд хүчтэй нөхцөл байдал үүсч байна.” гэсэн тайлбар бичжээ. Магадгүй тэд анхны хүүхдээ аль хэдийн төлөвлөөд эхэлсэн байх.
9. Гэр бүл нь салж байгаа талаарх олон цуу ярианд Beyonce ганц л зургаар хариултаа өгчээ. “Миний хамгийн "дуртай" хүмүүс JayZ Blue”
10. ”Итгэлийн танхим” төслийг санаачлан, хэрэгжүүлж байгаа жүжигчин Г.Ундармаа нөхрийн хамт
11. Хоёр дахь хүүхдээ тээж буй Christina Aguilera төрөхийн өмнөх зургаа V сэтгүүлийн уншигчдад зориулан авхуулжээ.
12. Жүжигчин Ц.Алдармаагийн бяцхан хүү ээжтэйгээ адилхан юм гээч. “Би жаргалтай♥♥♥”
13. Загвар зохион бүтээгч Stella McCartney эцэг эхийнхээ залуу байх үеийн зургийг “Хайр хүрэм хосууд” гэсэн тайлбартайгаар хийжээ. Зураг дээр Paul McCartney, Linda McCartney нар 1970 онд.
14. Гэр бүлээрээ Швейцарид амарч буй Gwen Stefani - ийн “Швейцари үхэр” гэсэн тайлбартай зураг.
15. Охидын шүтээн One Direction хамтлагийн гишүүн Zayn Malik энэ зургийг инстаграмдаа хийсний дараа түүнийг сүйт бүсгүй Perry Edwards-тайгаа аль хэдийн нууцаар хуримаа хийсэн гэдэг яриа тархжээ. Ядам хуруундаа бөгжтэй түүнийг хараад ингэж бодох нь аргагүй.
16. Жүжигчин Teresa Palmer-ын дагавар хүү түүнд гэнэтийн бэлэг барьжээ. “Isaac надад зориулан энэ захиаг бичжээ. Тэр дүүдээ маш их хайртай. Харин би өөрийн гэр бүлдээ маш их хайртай.”
17. Lady Gaga найз залуудаа өглөөний цайнд юу бэлдэж өгдөг бол? Хариулт нь энд байна. “Миний залуугийн өглөөний цай”
18. Английн усанд сэлэлтийн тамирчин, Олимпийн алтан медальт Tom Daley: “Намайг дэмжсэн хүн бүрт баярлалаа!!! Алтан медал авсан болохоор одоо гэр бүл найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөхөөр төлөвлөж байна.”
19. Өө, Candice. Ийм сайхан биеийг хараад эр хүн бүү хэл эмэгтэй хүн ч дуу алдан дурламаар. “#regram #dancinginmyunderwear #sowhat @jeromeduran”
20. Бусад загвар өмсөгчдөөс булцгар царай, махлаг биеэрээ онцгойрч чаддаг Kate Upton “Гуйж байна”. Ийм үзэсгэлэнтэй царайд татгалзах хүн бий гэж үү?
21. 40 гарсан ч зүггүйтэхээ мартаагүй Heidi Klum: “@zac_posen....... Надад энэ үдэш @projectrunway-д өмсөх хувцас хэрэгтэй байна.” Тийм ээ, чи зөв хүн дээрээ очжээ. Zac Posen-ий даашинз өмсөхийг хүсдэггүй бүсгүй хүн гэж үгүй шүү дээ.
22. Английн загвар өмсөгч Cara Delevigne-ийн фэнүүд ч үнэхээр галзуу юм гээч. “ГАЛЗУУУРМААААРРРРР ЮМММ. Би уулзаж хармаар байна”
23. Ivanka Trump: “Хийж эхлэх юмсан гэж анх бодсон тэр цагтаа л эхэлсэн бол би аль хэдийн дуусгачих байсан даа. Гэхдээ....хожимдож эхлүүлсэн ч одоо дуусчихлаа!!”
24. Жүжигчин Г.Отгонцэцэг: “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол...”
25. Reese энэ кинонд тоглосныг чи мэдэж байсан уу? Би ч үнэндээ санахгүй л байлаа. “#TBT Би #Friends кинонд тоглож байх тэр үеэр.... (Намайг хүмүүс мартчихсан гэж бодож байсан уу?)”
26. Britney 12 жилийн өмнөх дурсамжаа санагалзсан бололтой. “@zoesaldana чи үнэхээр гайхамшигтай. Хамтдаа ажилласан тэр өдрүүдэд хамгийн сайхан дурсамжаас өөр зүйл байгаагүй.”
27. "Өдөр бүрийг өөртөө бэлэглэе!" уралдааны талаар сонссон уу? Гоолингоогийн ээлжит инстаграм зургийн уралдаан эхлээд 6 хонож байна. 30 хоног буюу сарын турш явагддаг гэдгийг санаж байгаа биз дээ? Дээрх зураг бол хамгийн эхний өдрийн #Zun2014 сэдвийн ялагч болсон зураг юм. Хөөрхөн байгаа биз? Чи ч гэсэн оролцож болно. Яаж вэ гэвэл, https://www.facebook.com/events/594364884014676/ энэ холбоосоор орж дэлгэрэнгүй хараарай.
28. 1-4 хүүхэдтэй ч төрсний дараа биеэ хэрхэн авч явах, хэрхэн жиндээ орох талаар дасгал, хичээл заадаг 6 бүсгүйн хаягийг цуглууллаа. Зураг тус бүр дээрх нэрээр нь хайгаад дагаарай, ээжүүд ээ.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(967)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com