ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мөрөөдлийн хуримын даашинзнууд-2014

Хүн бүрийн харж байсан хамгийн сэтгэл булаам сүйт бүсгүй байх хүслийг чинь биелүүлэхэд сонгосон даашинз чинь дан ганцаараа ч чиний “баруун гарын туслах”-аас өөрцгүй чухал үүргийг гүйцэтгэх болно. Амьдралдаа ганцхан удаа өмсөх учраас хуримын даашинзаа тун болгоомжтой, сайн шилээрэй. 9 орны, 9 шилмэл дизайнеруудын энэ оны бүтээлүүдээс санаа ав.

Мөрөөдлийн хуримын даашинзнууд-2014
1. Berta bridal-2014 оны коллекц
Брэндийн гарал: Израил
Түлхүүр үгс: Утсан мөр, торон хормой, корсетон энгэр, Грекийн дагинасын хэв маяг
Нарийхан мөр: Эгэмний яс, хүзүү, мөр болон гарны гоо сайхныг төгс илтгэнэ. Хэрвээ чамд биеийн чинь яг энэ хэсгүүд гайхалтай гоёмсог санагддаг бол ийм нарийн мөртэй даашинз сонгоорой. Маш цэмцгэр бөгөөд цэвэрхэн учраас хэт их хичээлгүйгээр тачаангуй, үзэсгэлэнтэй төрхийг бүрдүүлэхэд чинь тусална.
2. Berta bridal
3. Berta bridal
4. Berta bridal
5. Berta bridal
6. Berta bridal
7. Berta bridal
8. Berta bridal
9. Ersa Atelier-2015 оны коллекц
Брэндийн гарал: Румын
Түлхүүр үгс: Тюлэн нэмэлтүүд, хонхон буюу дэрвэгэр хормой, цагаан шаргал өнгө
Тюлэн нэмэлтүүд: Энэ коллекцоос тюлийг төгс ашигласан байхыг харж болно. Нэвт гэрэлтдэг, “нурж унадаггүй” биетэй учраас тюль нь даашинзанд сэвсийлгэх, хэмжээ нэмэх үүрэг гүйцэтгэж гүнжийнх мэт хөвсгөр, үлгэрийн хэв маяг оруулдаг. Мөрөөдөмтгий бүсгүйчүүд тюлэн оруулга ихтэй даашинз сонгоорой. Ханхүүтэй хуримлах хүсэл чинь биелэж байгааг хүн бүр хараг.
10. Ersa Atelier
11. Ersa Atelier
12. Ersa Atelier
13. Ersa Atelier
14. Ersa Atelier
15. Ersa Atelier
16. Ersa Atelier
17. Ersa Atelier
18. Galia Lahav-2015 оны коллекц
Брэндийн гарал: Орос
Түлхүүр үгс: Загасан хормой, нурууны гүн ухлаадас, хээтэй торон материал, шигтгээн чимэглэл, корсетон энгэр
Загасан хормой, нурууны гүн ухлаадас: Далайгаас дөнгөж аврагдсан лусын дагиныг санагдуулам энэ загвар нуруу, өгзөгнийхөө хэлбэрийг уран гэдэгтэй зуун хувь санал нийлдэг бүсгүйчүүдийн сонголт байх болно. Бөөр хэсгээрээ даарах, настангууд муу хэлэх зэрэг бага сага эрсдэлтэй боловч хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй мөн гэдэгтэй чинь хэн ч маргахгүй. Хайрт чинь чамайг хараад шагширах болно. Хуримын даашинзыг угтаа түүнд л зориулж сонгодог, тийм биз дээ? Үсээ заавал шуугаарай.
19. Galia Lahav
20. Galia Lahav
21. Galia Lahav
22. Galia Lahav
23. Galia Lahav
24. Galia Lahav
25. Galia Lahav
26. Galia Lahav
27. Hayley Paige-2014 оны коллекц
Брэндийн гарал: Нью Йорк, Америк
Түлхүүр үгс: Энгэрийн шигтгээн чимэглэл
Энгэрийн шигтгээн чимэглэл: Ямар ч зүүлт чиний даашинзны сайхныг бүрэн тодотгож чадахгүй юм шиг санагдвал, мөр, хүзүүг дамнасан ийм шигтгээн энгэр хийлгээрэй. Чиний даашинзны онцлог нүсэр том хормой, газар шүргэсэн гивлүүрийн аль нь ч биш харин энгэр хэсэгт нуугдсан байх болно. Чамтай зэрэгцэн хуримлаж байгаа сүйт бүсгүйчүүдээс чиний даашинз хамгийн содон, бас тансаг харагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
28. Hayley Paige
29. Hayley Paige
30. Hayley Paige
31. Julia Kontogruni-2015 оны коллекц
Брэндийн гарал: Болгар
Түлхүүр үгс: Нурууны шигтгээн чимэглэл
Нурууны шигтгээн чимэглэл: Ардаа гүн ухлаадастай даашинз сонгосон ч нумарсан хотгор нуруундаа анхаарал татахад чинь энэ хангалтгүй санагдвал шигтгээн чимэг хийлгэхийг зөвлөе. Нурууны зарим хэсгийг далдалчих учраас дэндүү ил задгай мэдрэмж авахаас ч сэргийлнэ.
32. Julia Kontogruni
33. Julia Kontogruni
34. Julia Kontogruni
35. Julia Kontogruni
36. Julia Kontogruni
37. Julia Kontogruni
38. Krikor Jabotian-2014 оны коллекц
Брэндийн гарал: Франц
Түлхүүр үгс: Грекийн дагинасын хэв маяг, шаргал өнгө, алтлаг угалз
Грекийн дагинасын хэв маяг: Үүнд нөмрөг, битүү буюу мөр дамнасан шулуун эсвэл дугуй энгэр, угалзан алтлаг хээнүүд багтана. Венера мэт аруин тунгалаг, эрхэмсэг, энэрэнгүй харагдах нууц энэ загваруудад бий. Дээрээс нь хэрвээ чи энэ намар хуримлах гэж байгаа, моодны хорхойтон бол чамд Elie Saab-ын дизайнер асан Krikor-ын загварууд таалагдах нь гарцаагүй. Учир нь Dior, Valentino, Jean Paul Gaultier, Elie Saab, Zuhair Murad зэрэг олон орднууд энэ жилийн haute couture загвартаа дээрх элементүүдийг ашигласан байсан.
39. Krikor Jabotian
40. Krikor Jabotian
41. Krikor Jabotian
42. Krikor Jabotian
43. Krikor Jabotian
44. Krikor Jabotian
45. Krikor Jabotian
46. Pronovias-2015 оны коллекц
Брэндийн гарал: Бразил
Түлхүүр үгс: Атлас, даавуу, гурвалжин хормой, битүү энгэр
Ерөнхий: Нэр төртэй, даруухан, ёс жудагтай сүйт бүсгүйн сонголтууд. Улсын хатад эсвэл гүнж ийм загвартай даашинз сонгох байсан гэж бодогдохгүй байна гэж үү? Чиний хурим “эрхэм дээдсүүдийнх” шиг өндөр зэрэглэлийн уур амьсгалтай, найз нөхдөд гэхээсээ илүү ажил хэргийн хамтрагч, хүндэлж явдаг хүмүүст төвлөрсөн байх бол атласан юм уу даавуун материалтай, унасан гурвалжин хормой, битүү энгэртэй даашинз өмсөөрэй.
47. Pronovias
48. Pronovias
49. Pronovias
50. Pronovias
51. Pronovias
52. Pronovias
53. Temperley London Bridal-2014 оны коллекц
Брэндийн гарал: Англи
Түлхүүр үгс: Урдуураа богино, хойгуураа урт хормой, шулуун хормой, богино гивлүүр
Шулуун хормой: Хэрвээ чи байгалийн сайханд, ногоон зүлгэн дээр, үсэндээ цэцгэн титэм зүүгээд хайрт хархүү дээрээ очихыг хүсдэг бол торон, шулуухан хормойтой даашинз хийлгээрэй. 18-т шиг энхрий, хайр татам харагдаж, зүгээр л төрөлхийн гоо үзэсгэлэнгээ тэр чигт нь, байгаагаар нь хуриман дээрээ аваач.
54. Temperley London Bridal
55. Temperley London Bridal
56. Temperley London Bridal
57. Temperley London Bridal
58. Temperley London Bridal
59. Tony Ward-2015 оны коллекц
Брэндийн гарал: Ливан
Түлхүүр үгс: Нэвт гэрэлтдэг торон битүү энгэр, гурвалжин хормой
Торон битүү энгэр: Ийм загвар энгэр хэсгийг чинь яагаад ч юм их эмзэг, дур булаам харагдуулна. Гэхдээ бөмбөгөр, шулуун, богинын аль нь ч биш зөвхөн доошоогоо өргөссөн гурвалжин силуэттэй хормойтой хосолж гэмээнэ л ийм торон энгэрний онцлог илүү тод гарах болно гэдгийг санаарай. Ямар ч тохиолдолд, ямар ч биеийн галбирт аюулгүй мөн сонгодог сонголт байх болно.
60. Tony Ward
61. Tony Ward
62. Tony Ward
63. Tony Ward
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(212)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com