ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эр хүнийг бид ийм байгаасай гэж хүсдэг

Хайр & секс  | 2014 / 08 / 11

“Ямар залуутай таарахаараа чи эр хүний шинжгүй гэж үнэлдэг вэ?”, “Ямар залуу чамд ёстой л эр хүний дэргэд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг вэ?” гэдэг хоёр асуултыг бүсгүйчүүдэд тавиад хамгийн их давтагдаж байгаа хариултуудыг нь цуглууллаа. Санал нийлж байвал “түүнд” уншуулаарай...

Эр хүнийг бид ийм байгаасай гэж хүсдэг

1. Санхүүгийн баталгаат эх үүсвэртэй
Баян бай гэсэн үг биш ээ, эрчүүд ээ. Харин нэг ч гэсэн санхүүгийн баталгаат эх үүсвэртэй байх тухай ярьж байгаа юм. Учир нь эмэгтэйчүүд бид эр хүнийг далд ухамсраараа хүүхдийнхээ эцэг болох хүний дүрээр хардаг. Сүүлийн үед эхнэртээ гэр бүлийн бүх санхүүгийн асуудлыг үүрүүлсэн эрчүүдийн тухай захидал манай сайтад тогтмол ирж байна. Энэ юу гэсэн үг байх нь уу, эрчүүд ээ?

2. Гарын уртай
“Хайрт минь манай гэрийнхэнтэй лагер дээр танилцчихаад, тэр өдрөө өөрөө санаачлагаараа таг нь эвдэрчихсэн байсан усны хувинг янзалж, хуучин сандлыг эвдээд байшингийн маань салхи сийгээд байсан хэсгийг сэв хийтэл нь хадчихсан. Тийм өөриймсөг бас хүчтэй байхыг нь хараад би энэ хүнтэй суувал гар минь хэзээд сайхнаараа байх нь ээ гэдэгт итгэлтэй байх болсон” – ( 23 настай А)
Эр хүний гар бүсгүй хүнийг эвдэрч хагарсан зүйлд хүргэхгүй байхад зориулагдсан биш гэж үү?

3. Надаас илүү...
Эмэгтэй хүний сэтгэлийн нас эрэгтэй хүнийхээс хэдэн жилээр түрүүлдэг. Энэ шинжээ эмэгтэйчүүд арван жилийн жаахан охин байхаасаа л мэдэрч, ангийнхаа хөвгүүдийг биш дээд ангийн ах нарт эр хүнийх нь үүднээс татагдаж эхэлдэг шүү дээ. Эр нөхөр нь бүсгүй хүний хүндлэх, бишрэх хэрэгцээг нь бүрэн хангадаг бол ямар ч үед түүнийх байхдаа бэлэн. Бүх юмаараа биш гэхэд ядаж ганц зүйлээрээ л бүсгүйгээсээ илүү дээд түвшинд байдаг эр хүний төлөө эмэгтэй хүн хамгийн гоо үзэсгэлэнтэйгээрээ байх болно.

4. Шулуун шударга
“Би юм юман дээр гуйлгах гээд байдаг эрчүүдийг үнэхээр ойлгодоггүй. Дургүй байвал дургүй, дуртай байвал дуртай гэдгээ хэлдэг эрчүүдийг л би эр хүн гэж хэлнэ” – (26 настай Э)
Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байснаас хэтрүүлээд ч болов шулуухан хэлчихсэн нь дээр. Бид шулуун шударга байсныг чинь “мэдрэмжгүй” гэхээс биш “эр хүн шиг биш” гэж лав бодохгүй.

5. Асуудлын биш шийдлийн нэг хэсэг байдаг
Ямар бурхан биш дээ? Бүхнийг мэд, чад гэж бид шаардахгүй ээ. Харин амьдралын асуудлууд тулгарахад түүнд шийдэл олоод зүтгэдэг эрчүүдийг л бид хүсдэг. Асуудал дундаа уусч, юу хүсч байгаагаа мэдэхгүй эргэлзсээр зогсдог эрчүүдэд нэг л итгэл төрдөггүй гэдэгтэй бүх бүсгүйчүүд санал нийлнэ.

6. Алсыг хардаг
-Эхнэр нь маргаашдаа бэлдье, харин чи минь ирэх жилдээ бэлдээрэй...
“Богино ухаантай” гэдэг үг үнэндээ богино хугацааны явдлуудад ухаан зардгийг хэлдэг юм гэсэн. Эмэгтэйчүүд бид хэдий ухаалаг ч, сэтгэл хөдлөлдөө төвлөрөмтгэй учраас заримдаа 5 жилийн дараахыг харалгүй шийдвэр гаргах нь элбэг. Харин энэ тохиолдолд учир зүйд төвлөрдөг эр хүн дэргэд байж, хамтдаа холын, ойрын бүх асуудлыг тооцоолоосой гэж бид хүсдэг.

7. Зөв зүйлд хөрөнгө оруулж чаддаг
Зөв хөрөнгө оруулалт гэдэгт эхнэрийнхээ гоо сайхан, хүсэл сонирхлын төлөө зарцуулах баялаг ч бас хамаарна. Ийм эртэй хамт байхдаа бүсгүйчүүд өөрийнхөө сэтгэл зүрхний угт байдаг хүслийг хангаж, жаргалтай байж чаддаг.

8. Өөрийн гэсэн толгойтой
“Зарим хүн бусад хүний бодлоор бүх үйлдлээ удирдуулдаг. Миний хувьд ялангуяа эрэгтэй хүн аливаад өөрийн гэсэн толгойтой, тархиа угаалгадаггүй байх ёстой гэж боддог. Эмэгтэйчүүдэд яг юу хүсч байгаагаа мэдэхгүй тохиолдол их байдаг шүү дээ” – (27 настай Ж)
Цаг үеийн шинж, нөхцөл байдал, мэдрэмжээс хамааралгүй, өөрөөр хэлвэл ямар ч тохиолдолд бат зогсож чадах үзэл бодолтой эрчүүдэд найдахад урам хугалдаггүй учраас бид өөрийгөө бүхэлд нь даатгаж чаддаг.

9. Үгээ үйлдэл болгодог байх
“Хэлсэн амандаа хүрэх” гэдэг үгийг илүү тодорхой болговол ингэж нэрлэх байх. Мөрөөдмөөр зүйлсийг амладаг ч, түүндээ хүрэхийн төлөө жижигхэн ч болов алхам хийлгүй бүтэн жилийг өнгөрүүлдэг залуусын бусад үг ч хуурмаг сэтгэгдэл төрүүлэхээс гарцаагүй. Үгийг үйлдэл болгоход хичээл зүтгэл, зориулалт, зохион байгуулалт, өөртөө итгэлтэй байдал гээд маш их зүйл хэрэгтэй.

10. Эмэгтэй хүнийг “эмэгтэй хүн” гэдгийг ухамсарладаг байх
“Эмэгтэй хүнийг эрчүүд бид л эвддэг. Тэр төрөхөөсөө тийм төрөөгүй. Зарим нэг нь эрх дураараа байдаг ч гэнэн цайлган байдаг. Бид л үнэндээ тэднийг гомдоодог, уйлуулдаг, шулмас болгодог. Өөрсдөө тийм болгочихоод дараа нь чи тийм ийм гэж ярьдаг. Бид л ухаантай байвал, эмэгтэй хүн тэртээ тэргүй тэнгэрлэг ухаантай.” – (Түвшөө)

Манай сайтад ийм сэтгэгдэл иржээ. Эмэгтэй хүнийг эмзэг, хайрлаад л байвал дэлгэрээд л байдаг, чин сэтгэлээсээ уучлалт л гуйчих юм бол уучилж чаддаг, цаагуураа үргэлж өрөөлийн сайн сайхны төлөө байдаг хүмүүс гэдгийг ойлгож эрхэмлэж ирвэл бид бусад юуг ч үл тоон, насан туршдаа “сохор” амьдарч ч чадахаар хүмүүс.

Зөвхөн амиа хичээсэндээ та нараас эр хүн шиг байхыг шаардаагүй юм шүү. Бид ч гэсэн эр хүний дэргэд жаргасан жинхэнэ эмэгтэй хүн байхыг хүсдэг юм. Хэрвээ чи дээрх шиг байхыг хичээх юм бол бид халуун хоолтой, дулаан гэртэй, цэвэрхэн, цэмцгэр, хайраар дүүрэн гэрийн эзэгтэй байхдаа нэг хором ч гомдоллохгүй...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(267)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com