ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Загварын блоггерт өгөх Эйми Сонгийн 7 зөвлөгөө

Загвар  | 2014 / 08 / 11

26 настай, “Калифорниа охин” Эйми Сонгийн “Song of Style” загварын блогийг сард 4 сая хүн үздэг бөгөөд инстаграмдаа тэр 1,6 сая дагагчтай. Нэртэй дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж, нүүр царай нь болдгоос гадна нэг пост оруулахдаа 5000 хүртэлх доллар авдаг хэмээх албан бус мэдээлэл ч бий. Түүн шиг загварын блоггер болохын тулд хаанаас эхлэх хэрэгтэйг Эйми Сонг ийн зөвлөж байна.

Загварын блоггерт өгөх Эйми Сонгийн 7 зөвлөгөө
1. Мөнгөний төлөө үүнийг бүү хий
Хэдийгээр дээр үнийн дүнгийн тухай дурдсан ч анх эхлэхдээ тэр мөнгө олохын төлөө үүнийг хийгээгүй. /Алдартай загварын блоггерууд бүгд сонирхолдоо л хөтлөгдсөн байдаг/. Эйми Сонг интерьер дизайнерийн мэргэжилтэй бөгөөд энэ чиглэлээр л бичлэг хийхээр блогоо нээсэн аж. Гэвч зүгээр л оруулж байсан хувцаслалтынх нь зургууд уншигчдаас өндөр үнэлэлт авч улмаар “Song of Style” бүхэлдээ загварын блог болсон. Тиймээс загварын блог нээхийг хүсч байгаа бол мөнгө үүгээр олно гэж бүү зориорой. “Сайн байвал ашиг олж магадгүй л юм, гэхдээ сайн биш байсан ч түүнд гутраад яах вэ? Би блогоо үргэлжлүүлсээр л байна”. Ингэж л бодоорой.
2. Хувийн амьдралаа бүү оролцуул
Блог чиний амьдралын хэв маягийг сурталчлах, үзүүлэх ёстой болохоос хувийн харилцаа, хайр сэтгэлийн чинь зовлон гунигийг хуваалцах ёсгүй. Хэдийгээр эхний үеүүдэд энэ л блогийг чинь эрэлттэй байлгаж мэдэх ч сүүлдээ олон нийтэд дэлгэсэн зүйлстээ чи өөрөө ороогдож мэднэ. Тиймээс тийм ч ихийг бүү дэлгэ.
3. Уншигчид сонголттой байх эрхтэй
Бидэнд хамгийн дуртай дуу гэж бий билүү? За яахав, байсан ч гэсэн зөвхөн түүнийг насан туршдаа сонсож чадна гэж үү? Үгүй шүү дээ. Загварын блог ч гэсэн түүнтэй яг адилхан. 300 ширхэг дуртай дуугаа утсандаа хадгалсан байдаг шиг уншигчид чиний блогийг шүтэж эхэлсэн ч өөр загварын блогууд руу орохоо хэзээ ч зогсоохгүй. Тиймээс одооноос атаархлаа хумиад, хүмүүст сонголттой байх эрхийг нь олгохдоо бэлтгээрэй.
4. Анхны чиг хандлагаа хэзээ ч бүү орхи
Анх блогоо эхлүүлж, эрч хүч чинь халгиж цалгиж байсан үе шигээ л үргэлж үүнийгээ авч явах хэрэгтэйг сана. Мөн блогийнхоо чиг хандлагыг удаан хугацааны, ирээдүйтэй имижээр сонгохгүй бол уншигчид 5 жилийн дараа “Чи өөр болчихож! Надад таалагдахгүй байна” зэргээр урвачихдаг гэнэ. Блоггерт хэн хамгийн чухал билээ? Мэдээж блогийг нь сард 4 саяараа орж үздэг уншигчид шүү дээ.
5. Аялалаас эрч хүчээ ав
“Надад дэлхийгээр аялах мөнгө байхгүй л санагдах юм даа” гэж бодож байвал энэ бодлоо “шидэж” орхи. Хэрвээ чи загварын блоггер болоод, үүнээсээ урам зориг авдаг, бас илүү ихийг хийхийг хүсч байгаа бол дэлхийгээр яалт ч үгүй аялж л таарна. Загварын блоггер хэзээ ч “Зөвхөн Монголдоо” амьдарч болохгүй.
6. Ажил, амьдралаа зөв зохицуул
Хэрвээ блог ажиллуулах нь чиний чөлөөт цагаараа хийх зүйл бол болгоомжтой байгаарай. Дүрэм журамд захирагддаггүй ч энэ бол цаг наргүй л ажил. Тэгээд ч сонирхол чинь хүчирхэгжих тусам чи бүтэн цагийн ажилдаа дур сонирхолгүй болох болно. Өдөрт уншигчидынхаа мейлд хариу өгөх, шинэ пост оруулах зэргээр үүнийг яаж илүү гоё хийх вэ гэдэгт л чи хүссэн хүсээгүй анхаарлаа хандуулна. Ийм л донтуулдаг эд дээ!
7. Амьдрал чинь бүхэлдээ өөрчлөгдөхөд бэлтгэлтэй бай
Хэдийгээр сонирхлоороо эхлүүлсэн ч нэгэнт өөдөө хурд авчих л юм бол загварын блог тухайн хүнийхээ амьдралыг тэр чигт нь өөрчилдөг. Амьдардаг байр, газар, уулзах хүмүүс, ажлын хамтрагчид, найзууд гээд бүгд ямар нэг хэмжээгээр өөрчлөгдөнө. Тиймээс галт тэргэнд хаана хүрэхээ таамаглаж байгаа цагтаа л суугаарай.
Одоо харин хаанаас эхлэхээ мэдээд авчихав уу?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(347)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ....   2015-06-14
Sain bnu Goolingoo! Tanaih Huvtsas Zagvar bulandaa uurt bga huvtsasnuudaa herhen zohitsuulj umsuh, ymr bietei hund ymar2 huvtsas zohih ve geh met medeelel oruulj baival iluu goy boloh baih :D Amjilt goolingoo!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com