ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ирээдүйд эхлэх энэ намрын трендүүд

Загвар  | 2014 / 08 / 18

Үнэнийг хэлэх үү? Улирал бүрээр шинэчлэгддэг трендүүд энэ намар, өвөлд бүр арай л олон байна. Ихэнх нь хуучин байсан, ахин сэргээгдсэн, цөөн хэд нь л шинээр ирсэн атал бүгд хорхой хөдөлгөхийн учир онцлог гэсэн 10-ыг нь танилцууллаа.

Ирээдүйд эхлэх энэ намрын трендүүд
1. Үслэгүүдийн эрин
2014 он гарснаас хойш яагаад ч юм гэнэт л бүх зүйл “үсэрхэг” болоод ирсэн. Үслэг эдээр хийсэн цүнх, бугуйн цаг, сөдтэй бугуйвч, гутал гээд л. Гэхдээ энэ намар зүйж оёсон буюу олон өнгийн, эрс тэс уур амсгалтай үслэг эдлэлүүд модаг түрж байна.
2. 60-аад оноос мэндчилье!
Улирал болгонд тодорхой цаг үеийн дүрмээр тоглосон тренд гарцаагүй байдаг. Тэгвэл энэ намрын, бидний даган дуурайхыг эрмэлзэх хугацаа нь 60-аад он!
3. Бороотой бүжих нь
Өнгөрсөн намар “Bomber jacket” буюу спорт гадуур хүрэм “хаа сайгүй” өмсөгдсөн бол энэ жил борооны курткыг тэнгэр цэлмэг үед ч өмсөх тренд дэлгэрэх аж. Загварт жил болгон заавал ч үгүй нэг дүрэм зөрчигч байдаг нь хууль юм даа!
4. XXL пальто
Биеийн ¾-ийг бүрхэх шагай шүргэм урт, том хэмжээтэй пальтонууд энэ намрын гоёо яахын аргагүй мөн. Christian Dior, Celine, Lanvin гээд хамгийн тансаг зэрэглэлийн брендүүд л үүнийг зоригтойгоор “дуугарч” байна.
5. “Найз залуу”-ийн хослол
Найз залуугаасаа жийнс төдийхөн зээлээд л ханачихдаг бол эмэгтэй хүнд хувцас загварын хэрэг гараа ч уу, үгүй ч үү. Энэ намар, өвлийн чиг хандлагад хүйсийн харьцаа дайвар шинжтэй болсноор эрэгтэйлэг элемэнтүүд эмэгтэй хувцсанд, эмэгтэйлэг элемэнтүүд эрэгтэй хүний хувцсанд шингээд буй. Тиймдээ ч хэлхэгэр том, сув сул, саарал өнгөтэй хослолууд загварлаг л харагдаад байгаа юм даа!
6. Хамба хилэн даашинз
Emporio Armani, Tom Ford, Chanel, Fendi гээд олон хүчирхэг брендийн энэ намрын цуглуулгад дор хаяж нэг хамба хилэн даашинз багтсаныг юун түрүүнд дуулгах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хүрэхэд л илгэн зөөлөн, гарын аясаар дагаж намирах тус материалыг загвар зохион бүтээгчид гэрэл авдаг, биеийн галбирыг сайн тодотгодог чанараар нь хүмүүст хүргэхийг эрмэлзэх болсон гэсэн үг. Тиймээс хамба хилэн материалд тийм ч дуртай биш байсан ч ирэх намар түүнд боломж өгөөд үзвэл яасан юм?
7. Каракулийг пальтоноос бусдаар хэрэглэхүй
“Дарга нарын эхнэрүүд өмсдөг” гэдгээр ээж маань багад зааж өгч байсан каракуль арьсыг бошинзонд хэрэглэсэн тохиолдол загварын тайзны хувьд энэ анхных нь ч байж магадгүй юм. Завсрын өнгүүдээр голчилсноор хаврыг хүртэл давамгайлсан амьтны хээг орлох шинэ зүйлтэй болж байгаа мэт л сонихон санагдсан шүү.
8. Илүү ч гүй, дутуу ч гүй сүлжмэл хувцас
Хүйтний улирал ирж буй учир хамба хилэн, драп, каракуль зэрэг “зузаан”-уудаас гадна сүлжмэл хувцсыг ч шүүгээндээ марталгүй нөөж авах хэрэгтэй. Тийм ч саглагар, сүрлэг бус боловч юу ч өмсөөгүй юм шиг л лав харагдуулахгүй, бие дагаж урсаад байдаггүй нэхмэлүүд хэзээд үнэ цэнээ хадгалах бололтой.
9. Өнгө хаашаа явна вэ?
Улирал бүрт сүлд өнгөө сольдог тогтворгүй ааштай ч гэлээ оны эхнээс авахуулан хувцас загвар гаан өнгөнүүдэд таатай хандаж байгаа. Тухайлбал энэ намар, өвлийн загварлаг өнгийг матт маргад болон гаан цэнхэр хэмээн онцолсон юм. Аль хэдийн тренд болчихсон пастел өнгөнүүдээс ийш нүүхэд бол амархан шилжилт л дээ.
10. Үлгэрээс нэг халбага
Өдөр тутмын трендүүд ийм байдаг байж. Тэгвэл үдшийн бөгөөд гоёлынхоо орой юу өмсөх хэрэгтэй гээч? Улаан малгайтыг санагдуулам хөнгөн хийсвэр хэрнээ нөгөө талд 90-ээд оны гранж-рок хамтлагаас санаа авсан болов уу гэмээр готик, “хүйтэн” өмсгөлүүд энэ ангилалд багтана. Хар болон гүн улаан өнгөний хязгааргүй хоёр хаанчлалаас л сонголтоо хийхэд бэлдээрэй.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(670)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com