ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн нэвтэрхий толь: Ордуудын зурхай

Мэдээлэл  | 2014 / 08 / 18

Зочин: babo
Баярлалаа Гоолингоо. Зурхайгаа уншаад эрч хүчээр бүхий л эд эрхтэн минь сэлбэгдэх шиг боллоо. 8-р сарыг үр бүтээлтэй, амжилттайгаар өнгөрүүлэх болно. Өдөр бүхэн бидэнд бурхан тэнгэрээс эсвэл ирээдүйгээс өгч буй бэлэг бас боломж юм. Түүнийг ашигтайгаар бас зөв зохистойгоор ашиглаж чадсан хүн л амжилтыг олно.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Ордуудын зурхай

8- р сарын зурхай нийтлэгдсэний дараа дээрх сэтгэгдэл ирсэн юм.. Бидний хэчнээн цагийн хөдөлмөрийн үр дүнд сая нэг уншигчдад хүрэхэд бэлэн болдог зурхайг маань уншаад л өнгөрөх биш дээрх шиг урмын сэтгэгдэл үлдээдэг хөөрхөнүүддээ эхлээд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ болгоныг уншихад бидний эд эс ч бас эрч хүчээр цэнэглэгдэх шиг болдог!

“Зурхай” бол манай хамгийн их хандалттай булан. Хоёрт нь “Хайр&секс” ордог. Хамгийн өндөр хүлээлттэй ч булан. Сар бүрийн сүүлийн өдөр болов уу, үгүй юу, и-мейл, мессежээр “Зурхай яасан бэ?” гэдэг асуултанд бид булагддаг. Тэгээд арайхийн зурхайгаа нийтэлмэгц манай сайтын ачаалал огцом ихсэж, араас нь “Танай сайт удаан уншаад байна!” гэдэг гомдлуудад хэсэгтээ дарагддаг. Бас л хөөрхөн сандраана шүү :p. “Гоолингоогоос юу унших дуртай вэ?” гэдэг асуултын хариултанд ч хамгийн их давтагддаг булан бол зурхай. Гэхдээ ийм гурван шалтгаан байгаа учраас бид зурхайн булангаа тасалдаггүй юм биш ээ. Үүнээс хамаагүй том нэг шалтгаан бий. Зурхайгаар дамжуулж бид ирээдүйд юу ч тохиолдсон түүнийг эерэг тийш нь эргүүлэх чиг хандлага болоод итгэлийг, сул талуудаа хүлээн зөвшөөрч давуу талаа улам зүлгэх эрч хүчийг, өдөр бүр өөр өөрийнхөөрөө онцгой бэлэг юм гэдэг санааг уншигчиддаа өгөхийг хүсдэг юм.

“Зурхай” гээд ганцхан нэршлийн дор л бүгдийг нь нэгтгэж яриад байгаа болохоос манай зурхай өдөр тутмын, сар тутмын, жил тутмын, зан араншингийн гээд 4 төрөлтэй. Сар, жилийн зурхайг бид сайтаараа дамжуулж хүргэдэг бол, өдөр тутмын зурхайг болон “Чи бол ...” нэртэй зан араншингийн зурхайн булангаа фейсбүүк хуудсуудаараа та нартаа түгээдэг. Хэдий дэлхийн 7 тэрбум хүн 12-хон бүлэгт хуваагдана гэдэг боломжгүй гэж итгэдэг, зурхайг зүгээр л мухар сүсэг гэж боддог атеистууд байдаг ч бидний амьдралыг од эрхсийн байрлал зохицуулаад ч байгаа юм шиг, бичсэн болгон нь гайхалтайяа таарах тохиолдол зөндөө олон гэдэгтэй чи санал нийлэх байх. Зурхай нь одон орон судлал буюу астрологийн шинжлэх ухааны нэг хэсэгт тооцогддог учраас бид гадны төвлөрсөн сайтаас, мэргэжлийн астрологичдын хийсэн судалгааны үр дүнг орчуулан нийтэлдэг юм. Тэр дунд сайныг далласан нь ч бий, мууг зөгнөсөн нь ч бий. Гэхдээ ирж магадгүй муу зүйлсийг сайнаар эргүүлэх боломж өдөр бүр бидний өөрсдийн гарт байдаг. Тийм учраас л орд бүрийн өдөр тутмын зурхай аймшигтай муухай зөгнөлтэй байсан ч ард нь “Өнөөдөр бол бэлэг” гэдэг үгээ бид заавал бичдэг юм шүү.

Гоолингоогийн хамгийн анхны зурхай Үнсэлтийг ордоор шинжихүй байжээ. Энэ зурхай 2009 оны 4-р сард нийтлэгдэж байсан гэхээр манай энэ булан сайттай маань чацуу байгаа биз? Үүнээс хойш өөрийгөө үнсэлтээс гадна олон талаас нь таньж болох 50 гаруй зан араншингийн зурхай манай хуудсуудаар нийтлэгдэж байж. Үүний нэг хэсэг нь “Чи бол...” билээ. Чи бол дуу, бас Чи бол бренд , бүр Чи бол кино гэдгээ мэдэх үү? Чиний ордныхны нийтлэг давуу болон сул талуудыг өчнөөн олон юмтай адилтгаж, төлөөлүүлж болно. Сар бүрийн 15-нд манай фейсбүүк пэйжээр шагайж юутай адилхан болохоо уншиж байгаарай.

Итгэдэг ч бай, үгүй ч бай эерэг зурхай унших л юм бол сэтгэл санаа чинь сэргээд л ирдэг байх. “Дурлалт хосуудын харилцаа тогтвортой байж, үүссэн асуудлууд сайнаар шийдэгдэнэ. Ганцаардлын мэдрэмж хамгийн түрүүнд алга болж, шинэ танилтайгаа дотно харьцааг үүсгэнэ. Ганц бие Матруудын хувьд ажил дээрээ юм уу фитнесс клубт шинэхэн адал явдалтай учрах магадлалтай. Харин хостой хүмүүсийн хувьд хамтын амьдрал, сүй, гэрлэлт цаашлаад гэр бүлийн шинэ гишүүн хүлээж байна.” Ийм үгтэй зурхай уншчихаад хэн үүнийг худлаа гэж үгүйсгэхийг хүсэх билээ? Чиний өөрөө ч анзаараагүй байсан давуу талуудыг тоочиж, хүлээгээ ч үгүй байсан гайхамшигт үйл явдлуудыг ирнэ гэж бичсэн зурхайг уншаад бүх зүйлийг од эрхэст л даатгачихмаар санагддаг. Гэхдээ Гоолингоогийн зурхайн цор ганц зорилго нь сэтгэл санааг чинь өргөх биш юм. Хааяа баахан муу талыг чинь биччихсэн зурхайг уншаад чи гүн бодолд автаж болно, зарим өдөр бөөн сөрөг үйл явдлыг биччихсэн зурхайг уншаад “Шал дэмий уншлаа” гэж бодогдож ч болох юм. Гэхдээ амьдралд хар цагаан ээлжилдэг, сул зан чанарууд хүн болгонд байдаг учраас үүнийг огт мэдэхгүй эсвэл хүлээн зөвшөөрөхгүй явж байснаас цаанаас оноогоод байгаа зүйлсийг өөрийнхөө гараар огцом эргүүлж, ухаалгаар урьдчилан сэргийлэх, засч сайжруулах арга хэмжээг авахад л болно. Энэ чинь л зурхайг хүргэдэг гол шалтгаан, Гоолингоо бүсгүйчүүдийн зарчим шүү дээ. Мэдээж зурхайд дурдагддаг давуу тал, бичсэн сайхан үйл явдлууд нь ч бас бий болох, тохиолдох эсэх нь од эрхсийн биш чиний мэдлийн л асуудал. Зурхай бол зүгээр л сануулагч, сэрүүлэг, дохио бас туслах билээ.

Жич: Гоолингоо нь энэ жил 5 нас хүрч байгаа. Ойн баяраа тохиолдуулаад бид уншигчиддаа өөрсдийнхөө талаар улам сайн танилцуулъя гэж бодсон юм. Сэтгэлийнхээ нарийн нандин асуудлыг хуваалцдаг хэрнээ, нэг ч удаа яг ямар шалтгаанаар энэ бүхнийг хийдэг тухайгаа бид та нарт хүүрнэж байгаагүй юм билээ. “Гоолингоогийн нэвтэрхий толь” дараагийн удаад “Яах уу” булангийн талаар өгүүлэх болно.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Ордуудын зурхай

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(784)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: sh.   2015-11-07
sain bainuu, yuniii turuuund tanai web site mash ih tallagddag bas olon medee medelleer hangadagt bayarlla. Unuuudur bi 2015 onii yerunhii zurhaigaa unshlaa, arslangiin ord. Mash sonirholtoi, unen yag taarch baina. Unshaad bur yu gej helhee medsemgui. Tsag hugtsaa, bolson uil yavdluud buh zuils mash sonirholtoigoor taarj baina :) mash ih bayarllaa 2016 onii zurhaig tesen yadan hulee baina. Shuree

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com