ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Манайд зарлагддаг оюутны 4 тэтгэлэг (ГОЛОМТ, MCS & ...)

Боловсрол  | 2014 / 09 / 05

Яг одоо чиний мэдэлд байгаа оюутны 4 жилийг тултал нь ашиглах хэрэгтэй. Учир нь тэгэхгүй л бол “боловсролын бялуу”-наас хангалттай хүртэж амжаагүй байхад чинь л энэ жилүүд урсаад дуусчихнаг. Оюутан байхад олгогддог цаг хугацаа, зарим боломж, давуу талууд ажилд орсны дараахаас ч илүү байх нь бий. Тиймээс хичээлийн шинэ жилийн улирал эхэлж байгаа энэ үед оюутан бүсгүйчүүдэд өөрийн оролцож үзсэн дотоодын 4 тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэе гэж бодлоо.

Манайд зарлагддаг оюутны 4 тэтгэлэг (ГОЛОМТ, MCS & ...)

1.Голомт банкны тэтгэлэг
2.MCS тэтгэлэг
3.МУ-ын Ерөнхийлөгчийн/ Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
4.Моннисийн тэтгэлэг

1. Голомт банкны тэтгэлэг

Ерөнхий мэдээлэл: Жил бүр 100 оюутанд олгодог. Санхүү эдийн засаг, банкны чиглэлээр сурч буй оюутнуудыг түлхүү авдаг.

Хугацаа: 9 сард зарлаад 11 сард дүн нь гардаг.

Шалгуур: 1. Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн өдрийн ангид суралцагч, 3, 4-р курсийн оюутан байх. 2. 3.5 болон 92 онооноос дээш голч үнэлгээтэй, урлаг, спортын авьяас, нийгмийн идэвх сайтай байх гэсэн үндсэн шаардлагатай.

Тэтгэлгийн хэмжээ: 700 мянган төгрөг

Шалгаруулах үйл явц: 4 үе шаттай. Шат бүрт оюутнуудыг хасан хассаар эцэст нь 100 шилдэг оюутанд тэтгэлэг олгодог.

1-р шат
Өөрийн сайн мэдэх гадаад хэлээр тодорхой сэдвийн дагуу 500-аас дээш үгтэй эссе бичиж өгнө. Үүнийгээ CV, дүнгийн хуулбар, шагнал өргөмжлөлтэйгөө хавсаргаж өгнө.

2-р шат
IQ болон англи хэлний тест авдаг. Энэ хоёр шалгалтын даалгаврууд тийм ч хүнд биш, дундаж гэж хэлж болно. Ерөнхийдөө TOEFL-ийн шалгалт өгч байсан эсвэл бэлдэж байгаа хүний хувьд маш амархан. Харин анхаарах зүйл бол тестний цаг нь тун бага байдаг. Иймд хурд хэрэгтэй. 2-р шатны шалгаруулалтын өмнө сэтгэлгээгээ сэргээх IQ тестүүд бөглөөд ороход гэмгүй.

3-р шат
2012 онд энэ үе шат байгаагүй ба 2013 онд нэмэгдсэн байсан. Энэ үе шатаар оюутны мэдлэг биш харин хувийн чадварыг сорьсон даалгаврууд хийлгэдэг. Жишээ нь 2013 онд: 1 минутын дотор жижиг эх уншина. Ингээд тухайн эхийн гол санааг аватум цаасан дээр зурж дүрслээд 1 минутын дотор ярьж тайлбарлана. Надад сургамжит өгүүллэг номын нэг богино өгүүллэг ирж байсан. Тус шатанд нийт 3 шүүгч байдаг. Ингэхдээ таны хурд, сэтгэх, агуулгыг өөрийн болгох, ярианы чадварыг зэрэг шалгачихдаг. 2014 онд 3-р шатны даалгавар сэтгэх чадвараас гадна багийн ажиллагааг сорьсон чиглэлтэй байсан. Тиймээс энэ шатны даалгавар жил бүр өөрчлөгддөг гэж ойлгож болно.

4-р шат
Сүүлийн шат бол ярилцлага. Нийт 4 шүүгч байна. 10, 10-аараа групп болж, ярилцлагандаа орно. 10 оюутнууд маань ээлж ээлжээрээ өөрийгөө танилцуулж, шүүгчдийн асуултанд хариулна. Өөрийгөө гадаад хэлээр танилцуулж ч болдог. Миний хувьд англиар танилцуулж байсан. Шүүгчид ихэвчлэн “Тэтгэлэгээ хэрхэн зарцуулах вэ?”, “Бид яагаад таныг сонгож тэтгэлэг өгөх ёстой вэ?” зэрэг асуултандаа янз бүрийн хэлбэрээр хариулт авахыг хүсдэг.

Намайг ярилцлаганд орж байхад нэг оюутан тэтгэлгийн мөнгөөрөө гэртээ цэцэрлэг ажиллуулж, орцныхоо айлын хүүхдүүдийг үнэгүй харж өгнө. Гэрээ тохижуулах мөнгө хэрэгтэй байна гэж ярьж байсан. Харамсалтай нь тэр тэнцээгүй. Төгсөх ангийн оюутан хичээл, шалгалттай энэ үед хүүхэд харна гэдэг магадгүй шүүгчдэд итгэл үнэмшил төрүүлээгүй байж мэднэ.

Эдгээр 4 үеийг давж чадсанаар тэтгэлэг авна даа. Өөрийн тань зурагтай Голомт банкны дансны картыг банкнаас бэлэглэж, тус картанд тань тэтгэлэгийг байршуулдаг. Тус тэтгэлэгт зөвхөн 3, 4-р курсийн оюутан оролцох эрхтэй. Мөн 3-р курстээ тэтгэлэг авсан байсан ч 4-р курстээ буюу дараа жил ахин авах боломжтой байдгаараа онцлог. Дэлгэрэнгүйг golomt.mn вебсайтаас аваарай.

2. MCS-ийн тэтгэлэг

Ерөнхий мэдээлэл:
Жил бүр 30 оюутанд олгодог. Гол онцлог нь шалгарсан оюутнууд MCS-д дадлага хийх, ажиллах эрхтэй болдог.

Тэтгэлэгийн хэмжээ: 800 мянган төгрөг.
1-р шат: Эхний шатандаа материалаа өгнө.
2-р шат: Асуудал шийдвэрлэх чадварын тест өгнө.
Энэ маш ярвигтай. Миний мэдэх хэд хэдэн оюутнууд энэ тестэнд хангалттай оноо авч чадаагүй бөгөөд MCS-д ажиллах эрхгүй болсон. Өөрөөр хэлбэл, тухайн тестэнд унасан оюутан MCS-д ажиллах эрхгүй болдог. Энэ тестээр 65 минутанд 50 асуултанд хариулдаг. Тооны машинтай очвол зүгээр шүү. ЭНД дарж асуудал шийдэх чадварын дадлагын тестийг бөглөөрэй.

3-р шат: Багт хуваагдаж, ноогдсон даалгавар дээр багаар ажиллана. Эдгээр шатыг давснаар та тус тэтгэлгийг хүртэх нь ээ.

3. МУ-ын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

Энэ бол хамгийн нэр хүндтэй, шалгуур өндөртэй тэтгэлгүүд юм.
Тэтгэлгийн хэмжээ: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нь 1 сая төгрөг.
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг нь 800 мянган төгрөг байдаг.

Тэтгэлэгт хэн хамрагдах вэ?
Онцгой авьяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Шалгуур
1.2 Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт гурваас доошгүй голч дүнтэй суралцаж байгаа дараах болзлыг хангасан суралцагч нэр дэвшинэ.
1.2.1 Техник, технологийн чиглэлээр зохион байгуулагдсан дэлхий, тив болон олон улсын уралдаан, тэмцээнд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн.
1.2.2 Дэлхийн оюутны спортын их наадам, Дэлхийн болон тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, Монголын Оюутны спортын их наадам, Монголын Оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус тэргүүн байр эзэлсэн.
1.2.3 Сургуулиудийн нэгдсэн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн оюутан, мэргэжлийн сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд шалгарч илтгэл тавьсан, улс орны хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц судалгаа шинжилгээний бүтээл туурвисан магистрант,докторант;
1.2.4 Олон улсны хэмжээний мэргэжлийн соёл урлагийн уралдаан, наадамд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, улсын хэмжээний мэргэжлийн соёл, урлагийн их наадам, уралдаан, тэмцээнд тэргүүн байр эзэлсэн суралцагч.
1.3 Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын мэргэжлийн чиглэлээр 4 улирал дараалан 3.8-аас доошгүй голч дүнтэй суралцсан, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, хамт олныхоо дунд нэр хүндтэй, сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарсан суралцагч нэр дэвшинэ.
1.4 Тэтгэлэгийн болзол хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагналыг 10 сарын хугацаагаар олгоно.

I. 4. Моннисийн тэтгэлэг

Тавигдах шаардлага:
-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын зэргийн өдрийн ангийн оюутан,
-Сургуулийн үнэлгээний системээс хамаарч сурлагын голч дүн,
-4,0 сургуулийн оюутнууд 3,5 дээш байх,
-100%-ийн үнэлгээтэй сургуулийнх 90%-с дээш байх,
-Оюутны эрдэм шинжилгээний ажилд тодорхой амжилттай оролцож байсан,
-Англи хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх,
-Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн, олимпиад бусад арга хэмжээнүүдэд амжилттай оролцож байсан.

Бүрдүүлэх материал:
-Анкет ( Ниссан төвийн байр, вэб хуудаснаас авах )
-Суралцагчийн өргөдөл
-Сургуулийн албан ёсны тодорхойлолт эсвэл сургуулийн томилолт
-Баталгаажуулсан дүнгийн жагсаалт, голч дүнгийн хамт эсвэл ЕБС-ийн аттестат
-Өөрийгөө сайн мэдэх 2 багшийн тодорхойлолт, багшаар битүүмжлүүлсэн байх, холбогдох дугаарын хамтаар
-Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлийн жагсаалт эсвэл спорт, урлагаар амжилт гаргаж байсныг гэрчлэх материалуудын хуулбар
-“Миний ирээдүйн зорилт” сэдвээр 250 үгтэй эссэ бичих

Дэлгэрэнгүйг www.monnis.com хаягаас үзээрэй. Миний хувьд тус тэтгэлэгт материалаа өгсөн хэдий ч тэнцээгүй. Шалтгааныг асуухад бидний зорилтот мэргэжлээр суралцаж буй оюутан биш байсан болов уу гэж хүний нөөцийн ажилтан нь хэлсэн. Тиймээс Нийгмийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутны хувьд боломж бага гэж ойлгосон. Гэхдээ материалаа өгөөд үзэх л хэрэгтэй.

Энэ мэт дотооддоо суралцаж буй оюутнуудад хэрэгтэй маш олон тэтгэлэгүүд байдаг. Энэхүү нийтлэлдээ би зөвхөн өөрөө авч байсан болон материалаа өгч оролцож байсан тэтгэлгүүдээ багтаасан болно. Чамд амжилт хүсье!

Жич: Чи ч бас дотоодын, эдгээрээс гадна ямар нэг тэтгэлгийг авч байсан эсвэл авахаар оролдож байсан бол оюутан бүсгүйчүүдэд өөрийнхөө туршлагаас хуваалцаж яагаад болохгүй гэж?

1.
2.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(578)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Баттогтох.   2015-12-10
candy

Зочин: Баттогтох.   2015-12-10
candy

Зочин: цэндсүрэн .   2015-09-03
сайн байна уу моннисын тэтэглэг хэдүүгээр зарлагадаг юм болоо

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com