ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Оюутнуудад зориулсан онлайн туслахууд

Боловсрол  | 2014 / 09 / 09

Ухаалаг утас, ipad-аа фэйсбүүк, инстаграм, тоглоом зэрэг хэдхэн төрлийн зүйлд л ашигладаг юм биш биз? Онц сурахад чинь ч туслах эдгээр үнэгүй аппликэйшнийг ухаалаг утсандаа татаж аваарай.

Оюутнуудад зориулсан онлайн туслахууд
1. Advanced English & Thesaurus
Англи хэлийг шимтэн суралцагч, судлаачдын заавал татаж авах апп. Нийт 1,400,000 үгийн сантай, үг бүрийн дэлгэрэнгүй тайлбартайгаас гадна шинэ үг цээжлүүлэх тоглоом, дасгалтай учраас дунд ангиас дээш ямар ч насны хүн хэрэглэх боломжтой юм.
Татаж авах холбоосууд: Appstore - https://itunes.apple.com/us/app/advanced-english-dictionary/id291070079?mt=8, Playstore –
2. Trello
Багийн ахлагч нарт хамгийн тохиромжтой. Хүн бүрийн хариуцсан ажлыг тэмдэглэж авах, шалгах, цаг хугацааг сануулах, уулзалт товлох, өдөр тутмын ажил төлөвлөх зэрэгт чинь гарамгай тусална.
Татаж авах холбоосууд: Appstore - https://itunes.apple.com/us/app/trello/id461504587?mt=8 , Playstore –https://play.google.com/store/apps/details?id=com.trello&hl=en
3. NoRedInk
Энэ бол англи хэл суралцагчдад зориулсан дүрмийн аппликэйшн. Асуулт хариултын тоглоом тоглоод дүрэм, зөв үсэглэл зэргийг сурах боломжтой. Нэрийг нь хардаа. Улаан бэхний зураас ч үгүй гэж байгаа биз? Тэгэхээр засах шаардлагагүй бүгдийг зөв хийдэг болох нь байна шүү дээ. Аппликешн хувилбар байхгүй болохоор https://www.noredink.com/ гэсэн хаягийг бичээд ороорой.
4. Toshl Finance Budget & Expense
Ээж аавынхаа өгсөн мөнгийг хэрхэн зөв зохистой зарцуулж, хэрэгцээгээ хангахад чинь энэ аппликешн тусална. Орлого, зарлага, балансыг нэг дор оруулж тооцоо хийж өгдөг. Зарлага чинь орлогоосоо хэтэрчихвэл шууд л сануулж, хэмнэлттэй, тооцоотой байхадчамайг сургана. Оюутан залуус ч гэлтгүй хувь хүн, гэр бүлийн санхүүгээ зохицуулахад чинь ч хэрэгтэй. Ганцхан ухаалаг утсан дээр ч биш вэбээр хөтлөх ч боломж бий.
Татаж авах холбоосууд: Appstore - https://itunes.apple.com/us/app/toshl-finance-save-money-budget/id384083725?mt=8, Playstore –https://play.google.com/store/apps/details?id=com.thirdframestudios.android.expensoor&hl=en . Харин вэбээр хөтлөх бол https://toshl.com/ сайт руу ороорой.
5. Alarm Clock Extreme
Өглөө эрт сэрэх гэдэг ихэнх оюутнуудад асуудал болдог. Харин энэ аппликэйшнийг суулгавал сэрүүлэг тийм ч амар snooze хийгдэхгүй. Бүр математикийн тоо бодож байж л бага зэрэг хойшлуулж болох юм. Гэхдээ тоо бодож байх хооронд нойр сэргэчихнэ шүү дээ.
Татаж авах холбоосууд: Appstore - https://itunes.apple.com/us/app/xtrememac-alarm-clock/id376945325?mt=8, Playstore –https://play.google.com/store/apps/details?id=com.alarmclock.xtreme.free
6. Scribd
Хамгийн их борлуулалттай, түүхэн, романтик, аялал жуулчлал, хүүхдийн, шинжлэх ухааны, зөгнөлт гэх мэт маш олон төрлийн номыг эндээс уншиж болно.
Татаж авах холбоосууд: Appstore - https://itunes.apple.com/us/app/scribd-read-unlimited-books/id542557212?mt=8, Playstore –https://play.google.com/store/apps/details?id=com.scribd.app.reader0
7. Mathway
Математикийн бодлого бодох тийм ч амаргүй. Тэр тусмаа 10+10=20 гэх хялбархан бодлого биш. Харин энэ аппликэйшн геометр болон алгебрын бодлогыг алхам алхамаар нь бодож, хариултыг гаргадаг.
Татаж авах холбоосууд: Appstore - https://itunes.apple.com/us/app/mathway/id467329677?mt=8, Playstore –https://play.google.com/store/apps/details?id=com.bagatrix.mathway.android
8. SelfControl
Энэ нь хичээл хийхээр суусан ч утсаараа фэйсбүүк, инстаграм, мэдээний сайтуудаар ороод л бүхнээ мартчихдаг хүмүүст зориулсан өөрийгөө хянах аппликешн юм. Цагийн төлөвлөгөөгөө гаргаад, сошиал хаягуудаа тодорхой цагт блоклоод цаг дуусахад блок нь гарчихдаг. Энийг 10 жилийн сурагч, оюутан, бүр албан байгууллагын ажилчид ч ашиглах боломжтой. Зурган дээр Солонгос хэлтэй байгаа ч ороод үзвэл англи хэлээр байгаа шүү.
Татаж авах холбоос: Playstore –https://play.google.com/store/apps/details?id=com.specialj.selfcontrol&hl=en
  |  
Өмнөх мэдээлэл
Хайрын сэтгэл зүй: Хайр гэж юу вэ?
Дараах мэдээлэл
Бид бол Грүүт!
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(700)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com