ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Түүнийг хайрлахын учир-2

Гэр бүл  | 2014 / 09 / 18

Ханьтайгаа байхдаа би илүү зоригтой. Өөрийнхөө бүх хүчийг гарган амьдралаа авч яваа ханийгаа хараад миний ч гэсэн шагай шиг бяцхан бие хүч чадлаар дүүрээд ирэх шиг санагддаг. Насан туршийн минь хамтрагч болсон хайртайгаа учраад би оогоо байнга таглаж, суултуураа байнга доошлуулах шаардлагатай тулгарсан. Гэсэн ч хайрт минь надад ийм их аз жаргалыг мэдрүүлдэг учраас энэ зэрэгхэн юу ч биш:

Түүнийг хайрлахын учир-2

Тэр бол үүрэг хариуцлагатай эр хүн
Өглөөнөөс орой хүртэл тэр минь үнэнч шударга аргаар, өмнөө таарсан болгонтой өөд уруугүй үзэлцдэг юм. Нар шингэн нум сум нь мохож, усны дашмаг нь хоосрохын цагт тэр минь арай гэж амь мултарсан цэрэг шиг гэртээ ирээд миний өвөр дээр нялхран хэвтдэг. Өдөр болгон тэмцээд завгүй байдаг хэрнээ, амьдралын жижиг сажиг асуудлуудад намайг ханцуйгаа шамлан орох гэхэд “Миний хайр чадахгүй шүү дээ. Би хариуцъя” гээд биеийг минь холдуулж байгаад баатарлагаар зэрэг зэрэг давшилдаг.

Хааяа өөрөөсөө харамлаад байсан үнэтэй зүйлээ ээжид хэлж байгаад авахуулчихаар оройжингоо тэр минь их л юм бодсон бололтой, дуугаа хураачихдаг юм. Тэгээд баахан удсанаа “Хань нь тэрнээс гоёыг дараа авч өгнө өө” гэж өөртөө урам хугарсан хоолойгоор аяархан боловч шийдэмгий хэлдэг. Тэр үед нь би хэдий чухал биш ч, “Тэгээрэй. Авахуулна шүү” гэж хариулахад сэтгэл нь нэг их амарсан байртай “Ойлголоо. Ханьдаа итгээрэй” гэж чангахан хэлээд тайвширна. Энэ үед нь надад тэрнээс гоёыг авч өгөхөө дараа нь таг мартсан ч хайртдаа гомдохгүй гэдгээ мэдрээд, хамаг сэтгэл дүүрээд би мөрөн дээр нь үнсэнэ.

Надаар онгирдогт нь
Найзуудаараа юм яриад сууж байхад тэр минь нэг л юмаа байнга давтаж ярьдаг. “Мань чинь эхнэртэйгээ учраагүй бол өдийд хаана юу ч хийж явах байсан юм бүү мэд. Аягүй бол нэг их мөнгө төгрөг, ажил төрөл ярьсан шоучин гар болох байсан байх” гээд л. Шинэ жилээр ч тэр, зугаалгаар ч тэр, төрсөн өдрөөр ч тэр, олон хүн цугласан үед үүнийгээ ярихаасаа уйддаггүй нь гайхмаар. Гэхдээ тэр надтай учраагүй байсан ч яг одооных шигээ л сайхан явах байсан гэдэгт нь би үргэлж итгэдэг.

Согтоод ирэх нь хүртэл хайр хүрмээр
Архи даадаггүй тэр минь хааяа хамар, хацар нь улайчихаад, сэтгэл нь бүр хөөрчихсөн хачин инээдтэй амьтан орж ирнэ. Тэгээд л үүдээр орж ирэв үү, үгүй юу “Хайр нь чамдаа хүссэн амьдралыг чинь бэлэглэнэ ээ” гээд л тас тэврээд таг зогсчихно. Зогсоод л байна. Тэгснээ “Би яг согтоод байх шиг байна. Согтож л чамайгаа зовоохгүй юм шүү. Хамгийн муухай” гэж амандаа дүнгэр дүнгэр бувтнан, үглэж байгаад өхөөрдөм нь аргагүй унтаад өгнө.

Аавтай минь найзалдагт нь
Аавын хүргэндээ сайныг... “Миний алтан хүргэн” гээд л. Тэгээд өөрийгөө хүргэнийхээ том босс гэж бодно. “Юу ч болсон миний хүргэн надад туслах юм чинь” гээд додигор залгадаг болохоор нь хань минь ийшээ жолооч хийгээд өг, тийшээ ч хамт загасанд явъя гэхэд нь ямар ч чухал ажил төлөвлөсөн байсан зөвшөөрчихдөг. Тэгээд чиний ажил яах юм бэ гэж асуухаар “Аав тушаасан юм аа” гээд инээнэ. Аавтай цуг хаа нэг тийшээ яваад ирэхээрээ надад бүр л их хайртай болчихсон мэдрэгдэнэ. “Би ч бас чам шиг сэвгэр гүнжтэй болоод дандаа хайрлана” гэж хэлээд гэдсэн дээр минь үнсэх үед би л байхгүй бол энэ хүний амьдрал утга учиргүй болох мэт мэдрэгдэнэ. Үнэхээр л тэгэх байх.

Тэр миний “амьд паар”
Шөнө бүр миний цэв хүйтэн хөл гарыг аврахаар “амьд паар” минь намайг тэвэрч хонодог. Хөлийг минь гэдсэндээ хийж, гарыг минь хүзүүндээ хавчуулна. Өөрийнх нь арьс хүйтэн болчихоод байхад л, гар хөлөө авах гэхээр авахуулахгүй гэж албаар чанга хавчина. “Хажууд чинь амьд паар байхад даарч хэвтэх гээ юу жижигхэн мөндөр царайлчихаад” гэж наддаа л томроно. Тэгэхээр нь жижигхэн мөндөр би дуугүй болоод дуулгавартай нь аргагүй хажууд нь хайлсаар өглөөг угтана. Халуун дулааных нь хариуд би түүнийхээ амьдралын том том ачааг цэх гэгч нь үүрч яваа бат бөх мөрийг нь базаж, унтах үед нь амандаа сэмхэн дуу дуулж аяархан бүүвэйлнэ.

Үргэлж ямар нэг хөөрхөн юм сэддэгт нь
Тэмдэглэлт өдөр болгоноор минь тэр огт санахгүй байгаа юм шиг дүр эсгэж байгаад орой нь гэнэтийн бэлэг барихаар бяцхан комби зохиодог. Гэхдээ би тэрийг нь дандаа мэдчихнэ. Миний цүнх, угаалгын машин, хоолны сав гээд очих газарт минь бэлгээ нуучихаад, намайг олоод задлах гэхэд минь “Тийм ч том юм биш ээ. Гэхдээ хайр нь уг нь бүр гоёыг нь авах гэж байсан чинь мөнгө...үгүй ээ нөгөө олдоогүй байхгүй юу” гээд баахан оршил ярьж байснаа миний дуртай барбины ягаан өнгөт туузаар ороосон бэлгээ албан ёсоор өгнө. Бэлгээ задалчихаад би “Хөөх, чи минь сюрприз дүүрэн хүн шүү. Би бүр гадарласан ч үгүй” гээд үнэмшилтэй харагдахын тулд өөдөөс нь нүдээ тормолзуулна. Тэр үед хайр минь харин “Би юм чинь юу гэж мэдэгдүүлэхэв” гээд инээнэ.

Өөр хэн ч түүнийг минь орлож чадахгүй болохоор
Би түүндээ хайртай. Шөнө бүр заавал нэг удаа сэрж гарыг нь хөдөлгөхгүй л бол хурхирахаа больдоггүй ч, хааяа нэг хоол хийхэд тусалж байна гээд сонгиноо дандаа түлдэг ч, бичиг баримтын хайрцагны хаана байдгийг 10 удаа тайлбарласны дараа ч дахин асуудаг ч гэсэн тэр минь энэ л байгаагаараа миний зүрхийг дэвтээдэг. Тэр минь гэртээ найзуудынхаа дунд цээж нүцгэн суугаад, урдаа шар айраг тавьчихаад чанга чанга инээнэ. Тэгээд надтай учраагүй байсан бол яагаад бүтэхгүй гар явах байсан тухай ээлжит яриагаа догдлонгуй ярина. Нөгөө хэддээ онгирч байснаа гал тогоонд зогсох над дээр ирээд “Би чинь энэ хэддээ л атаман ш дээ” гээд хөлс нь бөнжигнөсөн хамраа зангидаад яралзсан цагаан шүдээрээ томоо инээмсэглэнэ. Харин би түүнд
-Аз жаргал минь...

*Нөхөртөө өгөх долоо хоногийн онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(600)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com