ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хайртад чинь таалагдах гэр

Гэртээ  | 2014 / 09 / 18

Чамайг гэртээ ортол нөхөр чинь түрүүлээд ирчихсэн цээжээ ил гарган, хөлсөө урстал дасгал хийгээд сууж байвал ямар вэ? Түүнтэйгээ тухтай сууж ярилцангаа дарс шимэх үед камен зуухны бүдэг бадагхан гэрэл өрөөг гэрэлтүүлж, романтик үдшийг хоёулахнаа өнгөрөөвөл гоё уу? Ханаараа дүүрэн номын сантай өрөөндөө зөрж хэвтээд хамтдаа ном уншиж ч бас болох юм.

 Хайртад чинь таалагдах гэр

Хосуудын харилцаа хэр амжилттай байх нь хамтран амьдрах орчноос нь ихээхэн шалтгаалдаг байна. Тэр тусмаа гэр бүлийн харилцаанд анхдагч орчин болох гэр орон хамгийн их нөлөөлдөг аж. Тэгэхээр доорх гэрийн дотоод заслын санаануудыг түүнтэйгээ хуваалцаж хамтдаа хийгээрэй.

1. Бяцхан фитнес заал
Нөхөрт чинь гайхалтай гэнэтийн бэлэг болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Фитнесс заал гэхээр хэтэрхий том гэж айх хэрэггүй. Өрөөний булан эсвэл хоосон зайгаа ашиглаад хийчихэж ч болно шүү дээ. Цаадах чинь баярлана даа.
2. Ил гал
Эрчүүд дулаан түүдэг галын өмнө суухдаа их тайвширдэг гэсэн судалгааны дүнг уншаад найз маань нөхөртөө зориулж унтлагын өрөөндөө камен зуух хийлгэсэн байсан. Сүүлийн үед тэр хоёрыг хараад байхад хоёулахнаа романтаклах их дуртай болсон юм шиг ээ. Чи ч бас нэг туршаад үзээрэй.
3. Ханаар нэг ном
Мэдээж нөхөр чинь ном унших дуртай бол энэ таалагдана л даа. Аль нэг өрөөнийхөө ханыг бүхэлд нь номын тавиур болгож засаарай. Урд хэсэгт нь хоёр хүн багтах буйдан, дэвсгэр эсвэл сандал тавьчих. Хамгийн гол нь гэртээ байхдаа ч гэсэн хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх, суралцах, унших, тайвшрах орон зайг өөрсөддөө бүрдүүлж байгаа хэрэг юм шүү.
4. Тагтаа чөлөөл
Хэрэглэгдэхгүй болсон хуучин зүйлсээ хаяж тагтны өрөөгөө чөлөөл. Битүү шилээр бүрсэн тагтны цаанаас хамтдаа сар харж суух сайхан биш гэж үү? Эрчүүдэд юм бодонгоо агаарт зогсох хамгийн их таалагддаг байна. Мэдээж бүсгүйчүүд ч мөн дуртай, тийм үү?
5. Кино өрөө
Болзож байх үед кино театрт хамтдаа кино үзэх хөгжилтэй санагддаг ч зөвхөн та хоёрт зориулагдсан орон зай үгүйлэгддэг байгаагүй гэж үү? Тэгвэл тэр орон зайг өөрийнхөө гэрт бий болгоорой. Хайртай бүсгүйгээ тэврээд, тухтай суудал дээр дэлгэц ширтэж хэвтэх түүнийхээ царайг төсөөл дөө.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Батгэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(644)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com