ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аавуудын өчил: Охиныхоо хуриман дээр би...

Гэр бүл  | 2014 / 09 / 18

Хамгийн сайн найзынхаа хуриманд уригдаж очоод, бодолд орсон аавынх нь царайг харахад өөрийн эрхгүй хүний хүнд охиноо өгч явуулах үед аавуудад ямар санагддаг бол гэдгийг мэдмээр санагдаж байсан юм. Тэгээд хэд хэдэн ааваас энэ талаар асууж үзлээ л дээ. Ихэнх нь харамлах сэтгэл төрдөг гэснээс гадна, өөр зүйлс ч бий. Өхөөрдмөөр ч юм шиг...

Аавуудын өчил: Охиныхоо хуриман дээр би...

1. Би ч яах вэ, эхнэр маань л байдгаараа сандарчихсан орж гарч гүйгээд, байж ядаад л. Би тайван, чимээгүй суугаад л байлаа. Тэгтэл манай хүн над руу муухай хараад байх юм. Би ч муухай ааш нь хөдөлсөн юм байх даа гэж бодоод нээх тоосон ч үгүй. Гэтэл хурим дууссаны дараа эхнэр гэрт ирээд бас уурлаад байхаар нь аргадах санаатай “Миний хань яагаа вэ?” гэж асуутал "Чи хөвгүүдээ хүнтэй суух үед нь сандарч гүйгээд л байсан хэрнээ ганц охиноо өгч байж тоосон шинжгүй суугаад байх юм. Хүмүүс чамайг согтуу байгаа юм уу гэж асуугаад байсан" гэдэг юм байна. Хэрвээ би эхнэрийг дагаад дэгдээд байсан бол аягүй бол уйлж, нус нулимстайгаа хутгалдах байсан биз. Гэхдээ яг үнэндээ охиноо хараад уур хүрээд байсан. Одоо бодоход аавыгаа тоохгүй байгаа ч юм шиг нэг тийм гомдол төрсөн юм шиг байгаа юм. \53 настай аав, Ч\

2. Охиноо хараад л суугаад байсан даа. Өлгийнд байхаас нь өдий том болтол нь харж байсан мөртлөө тэр өдөр л хараад суух дэндүү хэцүү санагдсан. Миний охин дэндүү бага залуудаа хүнтэй сууж байгаа юм шиг санагдаад л, эхнэрээсээ байн байн л “Миний охин нялх харагдахгүй байна уу?” гэж асуугаад байсан гэсэн. Харин эхнэр битий зөнөглөөд бай гуч өнгөрч яваа хүүхнийг нялх байна гэж хэлдэг зөнөг толгой гэж уурлаж байсан нь санаанаас гардаггүй юм. \60 настай, аав А\

3. Гар дээр минь ургасан төгс урлагийн бүтээлээ чулуун зэвсгийн хүн сармагчинд өгөөд явуулчих шиг л санагдсан даа. Гэхдээ би үнэг шиг инээгээд л суугаад байсан. Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Охиныхоо нөхрийг нүд салгалгүй дагуулж харангаа дотроо гоочлоод л ... Гэхдээ миний охин гайгүй сармагчинтай суусан шүү. Би одоо бол хүргэндээ их сайн болоод байгаа юм. Бас ч гэж гайгүй урлагийн мэдрэмжтэй залуу байна гэж дүгнээд байгаа. \47 настай, аав Х\

4. Би ч угийн ширүүн хүн болохоор жоохон халамцаад охиныхоо нөхөрт хатуу үг хэлж ширүүдүүлсэн байна билээ. Бараг л охиныг минь долоо хоног болгон гэрт нь авч ирж эрүүл энх, бүрэн бүтэн байгааг нь шалгуулж бай гэж хэлсэн гэсэн. Бас болоогүй ээ, хоёулаа гэрээ байгуулна гэж зүтгэсэн гэсэн. Насаараа нотариат хийсэн хүн гэсэндээ бас мэргэжлийн хандах гэж үзсэн юм шиг байгаа юм. Охин минь л их ичсэн байх. Дараа нь аавыгаа уучлаарай гэсэн чинь тэвэрч аваад л уйлаад байсан даа. Аргагүй дээ, ээж нь өнгөрснөөс хойш миний өврөөс салаагүй эрх амьтан юм. Одоо ч тэгээд хэдэн зээ нар эрхлээд охиноо тухтай ч үнэрлэж амжихгүй л явна. \52 настай аав Г\

5. Хурим ч сайхан болж өндөрлөсөн. Яг Монгол уламжлалаар гэрлүүлсэн. Гэхдээ зөрүүд өвгөн өөрийн санаснаар сүүн цагаан хурим хийнэ гэж зүтгэсээр байгаад баахан авгай хүүхнүүд цуглаж шаагилдсан л юм болгочих шиг болсон. Уг нь би ганц охиныхоо ирээдүйн амьдрал нь хар бараангүй сайхан байхыг бэлгэдэж л тэгсэн юм. Хүргэн хүүгийн найзууд л ихээхэн тэвчээр зааж давсгаа дүүртэл сүү залгилсаар байгаад гарсан байх, хөөрхийс... Эхнэр л “Хэмнэлттэй гэж жигтэйхэн юм боллоо. Хэдэн өдөр найрлаж хашгираад байхгүй санаа амар" гээд л ам сайтай байсан. Хүргэний царай их л санаа зовсон шинжтэй л харагдана билээ. Гэхдээ би тэр залууд сүү шиг ариун нандин зүйлээ өгөөд алдаж байгаа гэдгийг ойлгуулах гэж хэдэн үг хэлсэн юм. “Би охиныгоо хөлс, цусаа дуслуулан байж өсгөсөн болохоор тэр төгс бүсгүй болсон. Танай гэрт бүхий л хайр, цагаан сүү шиг ариун бүхнийг авч ирэх болно. Хэрэв тэр ямар нэгэн буруу зүйл хийвэл зөнд нь орхи. Үнэхээр эмзэг шүү! Сүүнд ганц дусал ус унахад л гашилах тохиолдол байдаг юм шүү залуу минь” гэж хэлээд л үнэрлэсэн дээ хө. \66 настай аав, П\

6. Манай хүргэн надад эхэндээ таалагдаагүй л дээ. Охин маань хайртай гээд байхад яая гэхэв гээд л гэрлүүлсэн юм. Гэсэн ч хуриман дээр нь бүр харамсал төрөөд болдоггүй. 20 жилийн турш тоостой газар тавилгүй, тостой гараар барилгүй өсгөсөн охиныг маань эн зэрэгцэхийн аргагүй нэг хар юм авч байна гэж бодогдоод, зөвшөөрсөндөө ч харамсах шиг. Өмнө нь нэг удаа шалгах санаатай гэрт нь яваад очтол охин маань унтаж байсан юм. Намайг яваад орсон чинь өнөөх чинь харин босооч гээд загнаж байна. Тэгэхээр нь яаж зүгээр байхав, хуриман дээр нь “Охин маань жаахан унтах дуртай юм. Унтаж байхад нь битгий загнаад байгаарай” гээд хэлээд тавьчихсан. /51 настай Г/

Харин танай аав чамайг гэрлүүлэх үедээ яаж байсан бэ? Дурсамжаасаа хуваалцаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Батгэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(820)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com