Энэ намрын хувцас загварын трендийн тухай нийтлэл бичиж байтал бүстэй пальто, гуя хүртэл түрийтэй өндөр өсгийт, улаан өнгийн ямар нэг гоё зүйл, бүрх малгай авч, моодтой хөл нийлүүлж алхмаар санагдаад шуналаа баахан хөдлөгчихлөө. Яасан ч гоё юм, цаад моод гэдэг зүйл чинь?
Үнэхээр байж суухын аргагүй болтол шүлс асгаруулсан загварын зураг дээрээс харсан нэг зүйлээ авъя гэтэл яг хаанаас хайвал байх боломжтойг мэдэхгүй бол бас л хэцүү.Ажил ихтэй завгүй байхад хотын бүх дэлгүүрийг “нэгжиж” дуусгах хэрэг ч гардаг. Онлайн дэлгүүрээс захиалж болно л доо. Гэхдээ хэтэрхий үнэтэй эсвэл үзэж харж авахгүй болохоор ямар нэг талаараа санаанд нийцэхгүй байх магадлал өндөр. Ийм л асуудлыг шийдэхийн тулд бид анх “Дэлгүүр хэсье” булангаа санаачилсан юм. Булангийн маань уриа “Чи дэлгүүрт очих биш дэлгүүр чам дээр ирнэ.”
Хэдийгээр булан маань онлайн хэлбэртэй ч бусад дэлгүүрүүдээс хэд хэдэн талаараа өөр:
1. Нэг л дэлгүүрээр хязгаарлагдалгүй, аль болох Улаанбаатарын бүх гоё дэлгүүрүүдийн барааг нэг дор байлгах
2. Хэтрүүлэгтэй сурталчилгаа огт хийхгүй
3. Чиний хэсүүлэхийг хүссэн дэлгүүрээр өмнөөс чинь хэсч өгөх буюу чи хүслээ зүгээр л хэлчихэж болно
4. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй бөгөөд үнэн мэдээллийг дор бүр нь бичнэ
5. Мэргэжлийн зураг авалттай
6. Найз чинь дэлгүүр хэсч ирчихээд ямар байсныг нь чамд ярьж байгаа юм шиг дотно бас бодит
7. Загварын мэдрэмжтэй хувцаслахад чинь туслахаас гадна хэзээ ч тухайн барааг “худалдаж ав” гэж шахахгүй бас ятгахгүй.
2009 онд Гоолингоо.мн сайттай маань зэрэгцэн энэхүү булан маань нээгдэж, eshop@goolingoo.mn хаягийг ашиглаж эхэлж байлаа. 4 жилийн өмнөхөөс сошиал медиа өндөр хөгжиж харилцааны арга хэрэгсэл нь тун хялбаржаад байгаа болохоор и-мэйл хаягаа ашиглахаа түр зогсоосон юм. Гэхдээ булангийнхаа үйл ажиллагааг зогсоогүйгээр барахгүй улам боловсронгуй төлөвлөгөө гаргаж, фэйсбүүк хуудас - тай болгосон.
Анх булангаа нээсэн нийтлэлийн дор:
Зочин: sawa.
“Эмэгтэйчүүдийн цагийг хэмнэсэн санааг гаргасан та бүхэнд баярлалаа.”
Зочин: tseenee.
“Дажгүй дотуур хувцас байдаг боломжийн дэлгүүрүүд хаагуур байдаг бол?”
Зочин: azuush.
“Адидасын бараа бүтээгдэхүүнийг сонирхмоор л байна. Кет, хослол... Одоо гадаа дулаарч байгаа юм чинь намхан бас чамин сандаал, ботинкны загвар, хаана зарж байгаа зэргийг мэдэллэвэл их баярлах байна.”
Зочин: Munkhjargal.
“Энэ сайхан санаа байна. Дэлгүүр хэсэх шаардлагатай мөртлөө яаж яавнаа гэхээс л хэцүү санагдаж явмааргүй болдог. Тиймээс энэ санал надаа сайхан санагдаж байна. Надад UB март, Билэг их дэлгүүр, Минж плаза, Энэ хүүхнүүд үү дэлгүүр, N47 shop гээл хэрэгтэй байдаг. Өөр миний мэдэхгүй гоё дэлгүүрүүдийг мэдэж авбал сайхан л байна. Санаа тавьсан та нартаа баярлалаа.”
Зочин: Giihknaran.
“Би цэцгийн дэлгүүр, соёолж төв ормоор байна.”
Зочин: Zaya.
“Говь, Гоёогийн ноолууран платьнууд байвал гоё байх. Тэдгээрийн сүүлийн үеийн гоё загварууд, мэдээллийг авах сонирхолтой байна.” гэх мэт маш олон саналууд ирж байсан юм. Энэ болгоныг бид уншаад, маш зөв зүйл сэдсэн гэдгээ мэдэрч ямар их урам ордог гээ!
Үүний дараа Гоолингоо.мн сайт дээрх анхны нийтлэл Victoria’s secret -ийн бүтээгдэхүүний тухай байсан юм.
Сэтгэгдэл (0) | Хэвлэх | Үзсэн тоо: 9565 | | | |
Өмнөх мэдээлэл Хайртад чинь “далавч ургуулах” үгс |
Дараах мэдээлэл Чадахгүйгээ хүлээн зөвшөөр |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.