ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чадахгүйгээ хүлээн зөвшөөр

Чөлөөт цаг  | 2017 / 03 / 19

“Сургуульд байхад юм юмандаа сайн хүүхдүүд байдаг даа. Манай ангид ч ялгаагүй байсан. Нэг охин сагсан бөмбөг, гар бөмбөг тоглодог, жүжиглэх авьяастай, ойлгохын аргагүй трегнометрийг гаргаадаггүй, физик, химийн хичээлдээ ч цойлсон, ерөнхийдөө энэ ертөнцийн бүх аав ээжүүд тийм л охинтой болохыг мөрөөддөг байх гэмээр мэдлэгтэй, чадварлаг охин байлаа. Ээж маань ч тооныхоо хичээлд тийм ч сайн биш, урлаг, спортын ямар ч авьяасгүй гэгддэг намайг түүнтэй харьцуулж, хатуу үг хэлж байсан тохиолдол ч хэд хэд бий. Тухайн үед гомдсон сэтгэлээсээ болж юу ч чадахгүй өөрийгөө үзэн яддаг байлаа.”

Чадахгүйгээ хүлээн зөвшөөр

Энэ бол миний саяхан нэг номон дээрээс олж уншсан хэсэг юм. Нээрээ л ийм зүйл байдаг даа гэж бодогдохоос гадна хамгийн гол нь хүн заавал төгс байх албагүй гэдэг үг санаанд минь буусан. Ихэнх хүмүүс чадахгүй зүйлээ чаддаг болохын тулд байнга хичээх нь маш сайн зан чанар гэдэгт итгэдэг. Гэхдээ энэ нь тухайн хүний өөрийн чин хүсэл дээр суурьлагдаагүй л бол өөрөө өөрийгөө зовоох, одоо байгаадаа сэтгэл хангалуун бус байхад түлхэх болно. Бусад хүмүүс бүгд их сургуульд сурч, магистрын зэрэг хамгаалдаг болохоор, бүгд англи хэл мэддэг болохоор, бүгд хөөрхөн болохоор би ч гэсэн тэднээс дутахааргүй эсвэл илүү байх ёстой гэдэг. Гэхдээ тийм байх алба огт байхгүй. Судалгааны ажил хийж, академик мэдлэг олж аваагүй ч гайхалтай мундаг математикч, нарийн боовчин, нүүр будагч эсвэл малчин ч болж болно. Чи өөрөө өөрийнхөө сул талыг хүндээр хүлээж авалгүй, зүгээр л энгийн зүйл гэж бодвол бусад хүмүүс ч чамайг ойлгоно бас сул тал чинь гэж харахаа ч болино. Харин дараа нь сайн чаддаг зүйлээ өөрийн нэрийн хуудас болго. Зураг авахдаа сайн бол зурагчин, урлагийн тухай мэдлэг өндөртэй бол урлаг судлаач, хувцас сонгохдоо мэдрэмжтэй, зурган дээр гоё гардаг бол загварын блоггер болж болно. Зурагчин бүсгүйд тооны ухаанд гаргууд мэрэгшсэн байх шаардлага төдийлөн гарахгүй л болов уу. Тэгэхээр чадахгүйдээ биш чаддагтаа анхаарал хандуулаарай.

Япон дахь, 70 жилийн турш гурилтай шөл хийж байгаа, алдартай рестораны эзний тухай сонсч байсан юм. Тэр багаасаа л хоол идэх бас бусдад хоол хийж өгөх дуртай байсан ба үүнийгээ л сайн хийхийн төлөө бусад зүйлд санаа зоволгүй, чадахгүйдээ ач холбогдол өгөлгүй амьдарч иржээ. Одоо тэрээр 90 настай ч 50 шүргэж яваа мэт хөнгөн шингэн харагддаг гэнэ. Үүнийх нь учрыг амин дэмтэй хоол хүнсээс гадна стресс багатай амьдралынх нь хэв маягаар тайлбарласан байна лээ. Тэгэхээр мундаг хүн болохын төлөө улайралгүй, өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч амьдарвал сэтгэл санаа ч тогтвортой байдаг байх нь. Гагцхүү чи юу хүсдэг, юуг хамгийн сайн тэгээд аз жаргалтайгаар хийж чадахаа олоод бусдыг нь буюу чадахгүй зүйлсээ хурууныхаа үзүүрээр л хийж чадах хэн нэгэнд даатгачих. Үнэндээ ирээдүйд чинь тийм ч хэрэгтэй биш, зүгээр л чаддаг байвал гоё, мундаг харагдана гэсэн зүйлийг хийж сурахын төлөө бүхий л амьдралаа ялангуяа залуу насаа зориулах нь дэндүү хайран биш гэж үү?

Ирэх долоо хоногт чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрч, чаддагаа улам зүлгэж сайжруулаарай.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(480)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: maral.   2017-05-09
ygd ch ym hetsuu bh uedee goolingooruu orj taiwshirdag mash ih uram zorigiig awlaa bayrlalaa goolingoo minii hamgiin sn nz 😍

Зочин: otgoo.   2017-05-08
Маш их баярлалаа. Үнэхээр урам авч чадлаа. Өнөөдөр яг ийм төрлийн нийгмийн болон гэр бүл, найз нөхдийн дарамт аягүй их байгаад байна аа. Гэр бүл бол танай найз, ангийн гээд л хэлнэ, найзууд бол чи таргалчихаж, турчихаж арьс чинь, үс чинь, хувцас чинь гээд л. Аль болох өөрийгөө энэ бүхэнд үл тоох гэж хичээвч хэцүү юм аа. Өөртөө 100 хувь итгэлтэй болчих юмсан. Өөртөө 100% итгэлтэй байхын тулд хичээнэ ээ.

Зочин: otgoo.   2017-05-08
Маш их баярлалаа. Үнэхээр урам авч чадлаа. Өнөөдөр яг ийм төрлийн нийгмийн болон гэр бүл, найз нөхдийн дарамт аягүй их байгаад байна аа. Гэр бүл бол танай найз, ангийн гээд л хэлнэ, найзууд бол чи таргалчихаж, турчихаж арьс чинь, үс чинь, хувцас чинь гээд л. Аль болох өөрийгөө энэ бүхэнд үл тоох гэж хичээвч хэцүү юм аа. Өөртөө 100 хувь итгэлтэй болчих юмсан. Өөртөө 100% итгэлтэй байхын тулд хичээнэ ээ.

Зочин: bi.   2017-04-03
Taalagdlaa. uurinhu amidrald setgel dunduur twdaglda bi. hvmvvsin amidral deeshleedl bdg minii huwid yamrch ahic dewshil garahgvi bvh zvil yag bahi bdgaaraa amidral bolohgui bn gj dutaj gatsaj ywsaar amidrald idrwh muutai ch noldg yum bn mini nas tiimch zaluu bish 75n talig nasalchaad bdg mergejil bolowsrol gh onts gawih zuilgui geriin awgain ajil olon hiileede yamaarch yumde zuwluuch

Зочин: badma.   2017-04-02
ireeduidee ilgeesen zahidlaa avmaar bna uneheer setgel dunduur bnashuu goolingoo

Зочин: asura.   2017-03-29
Xoooox goolingoo maani iim sxan bilvv vneheer nvdnees nulims garahgvi bhin arga algaa xexe oyutan bolsonoosoo hoish tuhtai orj niitleliig ni unshij chadalgvi ywsaar odoo 4r kursiin togsoh oyutan bolchihood unshij suuna... Hezeenii 1 dotno naiziigaa tewerch awaad uilj bga yum shig sanagdaj bn... Yag l ene chin setgeliin zowolgoo ndd dutagdaad baij l dee.. 10n jiliin suragch baihdaa odor bolgon shimten unshdag bsansan. Vgeer helehiin argagvi setgel zvrhnii min dotnii naiz chi min baijdee Goolingoo min... odoo chamaasaa holdohgvi ee Amjilt hvsey goolingoo site.iin shildgiin shildeg uran bvteelch nartaa...

Зочин: zochin.   2017-03-23
iim zuil unshih l dutagdaad yahaa medehgui stressded yvj bailaa bayrlalaa goolingoo <3

Зочин: 1123.   2017-03-23
bayrlalaa goolingoo. idewhitei bdald chn durtai. Amjilt

Зочин: Unshigch.   2017-03-21
Chimgeetei sanal neg bna. Hun uneheer dur sonirholtoi zuilee hj baijej l amidralaas awah setgel hanamj ni nemegdej irdeg ym shig sanagddag. Gewch yag odoo bol bi esregeeree l bgd bn. Ajlaasaa garaad ooriin durtai ymaa hiiy geheer nogoo l sanhuugiin asuudal saad bolood bh ymdaa

Зочин: Чимгээ.   2017-03-20
Goolingoogoo unshihgui ih udjaa. Humuus SNd ih anhaaral handuulaad engiin situudaar ih orohoo bolison yum bolov uu daa. Tsaashdaa bainga orj bichlegiig n unshij bnaa. Er n neeh setgegdel bicheed bdaggui. Chimeegui unshdag yum. Unuudriin sedev harin ih zuv sanagdaad bichlee. Bi ch bas huuhduuddee buh hicheeldee sn bai gej shahahgui ali durtai zuiliig n demjiy gej bodoj bgaa. Odoo ingeed harahad hun uuriin dur sonirholtoi zuilee heneer ch shahaj shaarduulalgui hiigeed shiniig sanaachilj hiigeed bdag yum bn. Durgui, esvel sonirholgui ajlaa teges inges geed hiigeed ajliin 5 udur bol amraltiin udriin hoorondoh taagui tsag ue l bolj bn. Tegeheer haa negteigees sonsoj bsan "Tuhain zuiliig sain hiideg hun, tuhain zuild durlan hiij bgaa huniig guitsej chadahgui" gedeg ug ih unen yumaa.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com