ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас – Хүслээр ирсэн бэлэг

Мэдээлэл  | 2014 / 09 / 21

Хүүхэд чинь багадаа чамаас “Би хаанаас гарсан юм бэ?” гэж асуухад нь чи юу гэж хариулж байсан бэ? Хүйснээс, гэдэснээс, амнаас гээд олон янзаар тайлбарладаг ч үнэнийг хэлдэг хүн бараг л байхгүй. Тэр нь ч аргагүй шүү дээ. Хэлсэн ч сайн ойлгуулж, ойлгож чадахгүй. Тухайн үедээ энэ асуултад хариулсан ч бай, үгүй ч бай дараа нь "асуусан асуултанд чинь одоо хариулъя" гээд ярилцаж эхлэх тохиолдол бас л ховор. Хариултыг нь хүүхдүүд зурагт, сонин сэтгүүлээс ч юм уу ямар нэг байдлаар зүгээр л өөрсдөө мэддэг болчихсон байдаг. Аав ээжээсээ асууж байсан үеэ ч санахаа больж, угаас л мэддэг мэт санагддаг. Тэр асуултаас өөрөөр сексийн тухай эцэг, эхээсээ асуусан тохиолдол бас л ховор. Зурагтаар киноны +18 хэсэг гарахад гэр дотор эвгүй нөхцөл байдал үүсч, бүгд яахаа мэдэхээ болиод л, утгыг нь мэдэхгүй ч аянаас нь болоод сурчихсан тачаангуй үгтэй дуугаа дуулах үед загнаж болиулах гэх зэргээр гэм хийсэн мэт байдалд оруулдаг.

Нууцлах тусам, буруу гэх тусам ямар байдгийг нь үзчихмээр санагдахаас гадна үнэн зөв мэдээлэл авч чадахгүй байсаар л байна. Хориотой гэх зүйлсийг хийж үзэхийг хүсдэг нь хүн төрөлхтөний байгалийн шинж чанар. Аав ээж, ах эгч нь хэлж өгөөгүйгээс өөрийнхөө үеийн найзаасаа баталгаагүй мэдээлэл сонсч түүндээ итгэх нь ч цөөнгүй. Үүнээс болж хүсээгүй жирэмслэлтийн тоо нэмэгдэж, залуу хосууд салцгаадаг. Зүгээр л секс бол амьдралын нэг хэсэг, буруу гэмтэй зүйл огт биш, хүн бүр хэзээ нэгэн цагт хийдэг гэдгийг зөвөөр тайлбарлаж өгвөл, замбараагүй байвал ийм ийм байдалд хүрч болно, харин зүй зохистой амьдарвал үр удмаа үлдээхэд чинь туслах зүйл гэдгийг нь хэлж өгдөг байхыг бид дэмждэг. Ээжүүд охидтойгоо найз нар шиг байхыг дэмждэг. Гэр бүлээ төлөвлөж, эрүүл байх хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг ч бас дэмждэг. Эхнээс нь хайртай охиндоо, дүүдээ ямар учиртай, юу өөрчлөгдөж, ямар үр дүнд хүрч болох талаар зөв өнцгөөс нь ингэж ярилцаж эхэл:
1. Гэр бүл төлөвлөлтийн ач холбогдол – 9/22
2. Эмэгтэйчүүдийн эмчийн ярилцлага - 9/23
3. Хайртай охидтойгоо "нөгөөхийн" тухай хэрхэн ярих вэ? - 9/24
4. Асуулга: Миний хүүхдээ аварч, авч үлдсэн түүх - 9/25
5. Жирэмслэлтээс хамгаалах "жинхэнэ" аргууд – 9/26

Эдгээр мэдээллүүдийг бэлдээд байгаа ба “Хүслээр ирсэн бэлэг” нэртэй гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үнэ төлбөргүй уулзалт, сургалтыг 9/26 – ны өдөр Мари Стопс ОУБ –ын эмч, гэр бүл сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар нартай хамтран зохион байгуулах гэж байна. Бүртгэж авах хүмүүсийн тоо хязгаартай бөгөөд 1 л удаа болно. Бидний уриа хүүхэд бүр хүссэн байх ёстой~ . Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй...

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл:
Хамгийн сайхан нь би дэрсхэн хоёр охинтой. Дүү нь гурван настай, эгч нь дөрвөн настай. Хоёулаа өдөржин тоглоно. Хоорондоо муудна бас сайдна. Инээдэг бас уйлдаг. Надад манай Монголчуудын бага хүүхдээ өмөөрч, том хүүхдээ "эгч нь байж... ах нь байж дүүгээ тэгэ, ингэ" гэдэг нь таалагддаггүй юм. Яагаад гэвэл хоёр нас ч хүрээгүй эгч ах нарт арай өндөр ачаалал өгөөд байгаа юм шиг санагддаг. Харин дүү нь ингэх л ёстой гэсэн бодол сууж, хэт эрх болох гээд байдаг. Миний хувьд хоёр охиноо хоорондоо эвтэй, эрх тэгш байгаасай гэсэндээ тэднийг тоглож байгаад муудалцаж, хов зөөгөөд ирэхээр нь аргадмаар байсан ч гаднаа тайвнаар "Та хоёр өөрсдөө учраа ол. Нэг нь эгч, нөгөө нь дүү нь байж хамтдаа тоглож сур." гээд явуулчихдаг юм. Хөөрхөн үр дүнтэй арга шүү. Харин саяхан ажил ихтэй байхдаа эмээгээр нь тэднийг харууллаа. Орой гэртээ ирсэн чинь ээж маань энэ Байгалаа хүний ам таглачих юм. дүүтэйгээ тоглоом булаацалдаад байхаар нь "Боль чи. эгч нь байж дүүдээ өг." гэсэн чинь сонсоод сууж байснаа эмээдээ ирээд " эмээ бид хоёр өөрсдөө учраа олчихно оо. Та битгий оролц" гэж юу ч болоогүй юм шиг хэлсэн гээд бөөн инээдэм болсон байж билээ. Тэд минь хайр татсан сайхан охид шүү. / Ноогий 14 таалагдлаа /

Хүүхдээ хүмүүжүүлдэг өөрийн гэсэн аргаасаа хуваалцсан Ноогийдоо баярлалаа. Охид нь яасан ч ухаалаг юм бэ дээ? Гэр бүлд нь аз жаргал хүсье. Үүнээс ч илүүг Гоолингоотой болон уншигч бүсгүйчүүдтэй хуваалцахыг хүсвэл Goolingoo@gmail.com хаяг руу захидал болгон бичиж илгээгээрэй. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье.

Ирэх долоо хоногт эргээд уулзъя. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(267)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com