ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яах уу: Хуримынхаа өмнө эргэлзээд байвал...

Чи яг хүссэн даашинзаа авсан, хүссэн ресторандаа захиалга өгсөн, хоёр талын эцэг эх ч гэрлэлтэнд чинь сэтгэл хангалуун байгаа. Та хоёрыг хүн болгон л сайхан хос гэцгээдэг. Саяхан танилцаж байсан ч одоо нэг л мэдэхэд хуримын тов ойртож, өдөр бүр чи түүний гэргий болоход нэг алхмаар ойртсоор. Уг нь чи сонголтондоо саяхныг хүртэл огт эргэлзээгүй. Гэтэл сүүлийн хэд хоног чиний сэтгэлийг айдас бүрхэж, өдийг хүртэл хариултыг нь олсон гэж бодож явсан асуултуудаа өөртөө ахин тавих ёстой юм шиг санагдаж эхэлжээ. “Тэр миний гэрлэх хүн мөн үү?”, “Би үнэхээр хүний эхнэр болохдоо бэлэн үү?”, “Тэр бид хоёр насан туршдаа бие биедээ үнэнч явж чадах уу?”.

Яах уу: Хуримынхаа өмнө эргэлзээд байвал...

“Хуримнаасаа зугтаасан сүйт бүсгүй” дээр гардаг шиг эцсийн мөчид бүхнийг хаяад шийдвэрээсээ буцмаар санагдах. Урд хүлээж байгаа амьдралын юу нь ч юм зугтмаар, зайлсхиймээр хэцүү мэт бодогдож, хэчнээн өөрийнхөө сэтгэлзүйг жолоодохыг хичээсэн ч юм бүхэн чамайг хүчлээд ч байгаа юм шиг дарамттай мэдрэгдэх. Энэ чинь одоо юу болж байна?

Сөрөг шийдэл: 1. Хуримынхаа өмнө бүх эмэгтэй хүн л ингэдэг гэсэн гээд ямар ч бодол төрж байсан өөртөө няцаалт өгөх. Одоо угаасаа яадаг ч байсан дүүрсэн гэж бодоод, дотроос хатгаад байгаа асуултуудад хариулт өгөлгүй тэр чигт нь үлдээн эргэлзсэн чигтээ тэр хүний эхнэр болох.

2. Ямар нэг “но” байгаа болоод л эргэлзэж байна хэмээн бүрэн итгэж, оройтоогүй байгаа дээрээ болиулах ёстой гээд хуримаа шууд хойшлуулах.

Сүүлийнхээр нь шийддэг бүсгүйчүүд харьцангуй цөөхөн. Учир нь хуриманд зориулж бэлдсэн бүхэн, найз нөхөд, хамаатан садан, эцэг эхийн хүлээлтийг болиулж, урмыг нь хугалах зориг хүрдэггүй болохоор. Харин эхнийхээр нь буюу мэдрэмжтэйгээ нүүр тулалгүй, сонсоогүй юм шиг явсаар байгаад, хайрттайгаа хуримын ордны ажилтны өмнө зогсож байхдаа ч дотроо зөрчилтэй байсаар тэр өдрийн “ард” стресстэйгээр гардаг нь маш олон.

Эерэг шийдэл: Ямар ч байсан төрж байгаа мэдрэмжээ үл тоомсорлолгүй, сайтар сонсож шийдлийг эрэлхийлэх хэрэгтэй. Гэхдээ тэглээ гээд шууд хуримаа цуцал ч гэсэн үг биш. Өөрийгөө хурим зохион байгуулалтын ажлаас нэг, хоёр хоног чөлөөлж хамгийн чухал нь болох сэтгэлээ цэгцлэх ажилдаа цаг гаргаарай. Магадгүй хайртаасаа тусдаа байж, өөртэйгөө сайн ярилцсан нь дээр байх. Хамт байвал сайтар бодох завдал гарахгүй, өөр зүйлсэд сатаарсаар байгаад таарна. Эсвэл магадгүй хайрттайгаа цуг сууж байгаад үнэн мөнөө хэлэлцэх ч хэрэгтэй байж мэднэ. Нөхцөл байдал бүрт хариулт нь өөр юм. Чамд айдас төрүүлж байгаа, ингэж байснаас ганц биеэрээ үлдсэн нь ч дээр юм шиг мэдрэгдэж байгаа, эргэлзүүлж байгаа шалтгаанууд яг юу вэ?

Яагаад ингэх ёстой вэ?
Зарим бүсгүйн хувьд эргэлзээ нь үнэхээр хоосон айдас, зуурдын гутранги бодлоос үүдэлтэй байдаг бол зарим тохиолдолд нээрээ л бодолцох ёстой асуудлууд үүнийх нь цаана нуугдаж байдаг. Оношийг нь зөв тавих хэрэгтэй. Сэтгэл зүйн томоохон байгууллагуудын зөвлөмжинд үл тоомсорлох ёстой болон ёсгүй шалтгаануудыг ингэж ангилсан байдаг.

Зуурдын гутранги бодлоос үүдэлтэй шалтгаанууд:
Эдгээр нь бидний сөрөг хандлагаас үүдэлтэй, зөвхөн хандлагаа өөрчилж, өөртөө шийдвэртэй, бодлоготой хандахад хангалттай шалтгаанууд юм.
• Аав ээжийнхээ амьдралыг давтах вий гэсэн айдас-Чиний амьдрал чиний гараар бүтээгдэнэ.
• Гэрлэснийхээ дараа би илүү сайхан хайртай учирчихвал яана?-Энэ бол цэвэр чиний зүрх сэтгэлээ удирдах чадвараас хамаарах зүйл.
• Ингээд л эрх чөлөөгүй боллоо-Ганц бие байж угаасаа л үзсэн юм чинь одоо эхнэр хүн байхын сайхан талуудыг харж яагаад болохгүй гэж?
• Тэр миний төсөөлж, хүсдэг байсан шиг залуу мөн билүү?-Ирээдүйн нөхрөөсөө хүлээх зан чанаруудаа бүгдийг нь жагсааж байгаад хайрттайгаа таарч байгааг нь ард нь чагтал. Лав 50-иас илүү хувь нь сүйт залууд чинь байгаа гэдэгт итгэлтэй байна.

Зүгээр орхиж болохгүй шалтгаанууд:
Бодит буюу өдийг хүртэл анзааралгүй явж ирсэн ч хуримын өмнөхөн л нухацтай бодох ёстой гэдэг нь анзаарагдсан шалтгаанууд.
• Би үнэхээр түүнд хайртай юу?-Би хариу нэхээгүй хайраар түүнийг хайрлаж чаддаг уу? Эсвэл би яг үнэндээ ямар нэг өөр шалтгаанаар түүнтэй гэрлэх гэж байгаа юу? Гэрлэлт чин сэтгэлийн хайран дээр л үндэслэж ургасан байх ёстой. Гэрлэлтийг ямар нэг өөр зүйл дээр давуу тал үүсгэнэ гэсэн бодол нь юм уу хэн нэгний ятгалга түлхүү оролцсон бол нэг ухраад сайн бодсон нь дээр.
• Түүний хорт зуршил бидний ирээдүйн амьдралд саад болж магадгүй-Зуршлыг өөрчлөх тун амаргүй.
• Бид хоёр хүүхэд, гэрлэлтийнхээ талаар хангалттай нухацтай ярилцаж байж шийдсэн билүү? Яг яаж амьдрах тухай төсөөлөл маань нийцэж байгаа билүү? –Энэ тухай ярилцаагүйгээс болоод хурим хийснийхээ дараа “Тэр үед зөн совиндоо л итгэх байсан юм” гэсэн харамсал төрдөг. Энэ бол гэрлэхийнхээ өмнө заавал “нэг” болгож нэгтгэх ёстой зүйл.
• Би эксдээ илүү хайртай юм биш байгаа? Миний гэрлэхийг хүсч байсан хүн экс маань юм биш биз? –Гайхмаар нь, маш олон хүн хуримынхаа өмнөх өдөр экстэйгээ уулзаж салах ёс гүйцэтгэдэг гэнэ. Маргааш гэхэд бид хоёрын хамт байх боломж үүрд хаагдана гэсэн айдас. Тэгээд эргэлзсэн чигээрээ хуримаа хийж, хэдэн жилийн дараа экс нь эргэн холбоо барих үед гэрлэлтээ хойш тавиад хуучин амьдрал руугаа эргэн очих шийдвэр гаргах нь элбэг аж. Ийм бодол төрж байна гэдэг нь өөрөө гэрлэлтийн сэтгэл зүйд бүрэн бэлтгэгдээгүй байгаагийн шинж.

Энэ мэт анзаарахгүй байж болохгүй айдсуудтайгаа заавал нүүр тулаарай. Өөрийгөө бүү буруутга, харин ч ингэж эргэлзээ төрөөгүй байсан бол ирээдүйн бүх амьдралдаа хариултгүй асуулттайгаар амьдрах байсан. Чамдаа урт удаан, жаргалтай гэрлэлтийг ерөөе!

Жич: Хурим төсөөлсөн шиг болохгүй байх вий, тэр өдөр бодсон шигээ сайхан харагдахгүй байх вий, зочид тавгүйтэх вий зэрэг хуримын зохион байгуулалт, төлөвлөлтөөс үүдсэн стрессийг энд огт оруулсангүй. Учир нь энэ бол түр зуурын зүйл бөгөөд, хүлээлтээ л хэт өндөр байлгалгүй, бас бүх юм төгс байх албагүй гэдгийг ойлгож тайвшрахад шийдэгдэх зүйл юм.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(699)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com