ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Youtube: Ахиад л том өгзөг бас “Popeye”

Энтертаймэнт  | 2014 / 09 / 23

Яг одоогоор залхууралгүй бичлэг үзэгчдийн анхаарлыг юу юу татаж байгааг үзээрэй.

Youtube: Ахиад л том өгзөг бас “Popeye”

Хүүхэлдэйн киноны баатрууд хэрхэн арай өөрөөр дуулдаг вэ?
Хүүхэлдэйн киногоор сонирхолтой бас гайхалтай дуу бичдэг Пого нарын дараагийн уран бүтээл “The Trouble” – ийг сонирхоорой. Чамд таалагдана даа.

Эминэм Сиа хоёр
Дуучид хамтарч дуу дуулах нь энгийн л үзэгдэл л дээ. Гэхдээ хэн хэнтэй хамтарсан байна гэдэг нь үзэгчдийн сонирхлыг багагүй татдаг нь нууц биш. Эминэм Сиа хоёр гэхээр бас л сонирхолтой хослол болчихож байгаа юм шүү. Аан нээрээ, дууных нь үгэн дунд Чингис хаан гэдэг байхыг анзаарав уу?

Сэгсэр, сэгсэр...
Том өгзгөөрөө гайхуулцгаах Ники Минаж, Бэйонсе, Софиа Вергара, Ким Кардашиан нарын эрин үе ахиад нэг дуугаар баяжжээ. “Сэгсэр, сэгсэр, сэгсрээд өг” гээд л “өгзгөөрөө ижилссэн” Женнифер Лопез, Игги Азелиа хоёр дуулж байна. Тэднийг хамтран дуулж байгаа тэгээд тэр нь бүр өгзөгтэй холбоотой гэдгийг нь анх мэдчихээд клипийг нь үзэхээр хүлээж байсан гэдгээ нуулгүй хэлье.

Popeye – ийн ээлж
Хүүхэлдэйн кинонууд бүгд анимэшн кино болж, цоо шинээр амилдаг моод Popeye – аар үргэлжилж байна. Тест кино нь хүртэл Youtube дээр үзэгчдийнхээ тоогоор дээгүүр жагсаад байхад хүлээлт ч өндөр байх бололтой.

IPhone - ийн дараагийн үе буюу IPhone6
“Саяхан л би хурууныхаа хээгээр түгждэг болон камерных нь хүчин чадлаас болж IPhone 5S авч байсан санагдана. Гэтэл одоо IPhone6 авахгүй бол орчин үеэсээ хоцрох нь.” Яг л ийм сэтгэгдлийг Apple болон Samsung –ийнхан төрүүлж чадаж байна л даа. IPhone6 – г дэлгүүрийн гадаа хонон, өнжин байж хүлээж авсан хүмүүс, гарангуут нь л газар унагаж туршилт хийж байгаа бичлэг хийсэн болон хийснийг нь олноороо үзэх хүмүүсийн тоо батлаад өгчихөж байгаа биз дээ?

Эмма Уатсоны НҮБ – ын индэр дээр тавьсан илтгэл
Хүйсийн эрх тэгш байдал буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж,хүчирхийлэл, ялгарлан гадуурхлыг зогсоох талаар жүжигчин Эмма Уатсон НҮБ – ын индэр дээр илтгэл тавьсан юм. Өөрийгөө феминист хэмээн бахархалтайгаар зарлах түүний илтгэл үнэхээр сонирхмоор байсан бололтой. Youtube.com дээр тавигдсан бичлэгийг нь 2 сая гаран хүн үзсэн байна шүү.

Найз чинь чамайг хоног тоолон хүлээж байгаа
“Энэ бичлэгийг үзээд бага “ууж”, нохойтойгоо өнгөрүүлэх цагаа уртасгая гэж бодлоо. Нээрэн шүү.” гэсэн сэтгэгдэл доор нь байна лээ.

Галт бөмбгөн дээрх Питбулл
Питбулл Каунтри дуучин Жон Раянтай хамтарч 1920 – иод оны үеийн үдэшлэгийн хэв маягийг агуулсан FireBall нэртэй дуу гаргасан нь Youtube- д үзэгчдээрээ тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж байна.

Жиммигийн 40 насны төрсөн өдөр
Түүнд барьсан гэнэтийн бэлэгт хөгжилтэй хэсэг байх нь ойлгомжтой. Тэр бол аварга том бялуун дотроос нүцгэн хоёр залуу гарч ирэх юм. Харин жинхэнэ гэнэтийн бэлэг нь юу байсан гээч!

Номын хүчин чадалтай танилцсан нь
Шинэ технологийг танилцуулдаг хэв маягаар ном танилцуулж байна. Цахилгаанд залгаж, цэнэглэх шаардлагагүй, үргэлж дүүрэн цэнэгтэй байна, хавтсыг нь нээвэл хоёр дахин өргөснө, эрхий хуруугаа ашиглаад л хурдыг нь нэмчихэж болно бас болно. Бил шинэ технологи руу хошуурцгаагаад ном гэдэг ухаант мэдлэг бидэнд байгааг мартчихсан юм биш биз?

3 болон 30
3 дахь болзоо болон 30 дахь болзооны ялгааг хөгжилтэйгөөр харуулжээ. Чидун жимст дургүй байсан бол дуртай болчихсон, оройн хоолонд зууш л иддэг эмэгтэй пицца идчихсэн сууж байх юм. Харин эрэгтэй нь яаж байгаа бол?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(995)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com