ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Үрийн минь зулайг үнэрлээч, ээж ээ

Чөлөөт цаг  | 2014 / 09 / 25

Сүү тосож уруул нь өмөлзөх энэ бяцхан сувднаас
Сүүдрээ нуун байж амьсгалаа хүртэл залгилах юм
Энэ орчлонд энгэрийг минь норгож цусыг минь хуваасан
Эзэн бурханы бүтээл өмнө минь эвшээлгэх юм...

 Үрийн минь зулайг үнэрлээч, ээж ээ

Энгэрээ сэмлэн эхэр татаж, шүдээ зуун чарлахдаа
Ээж таныгаа санаж тэнхээгээ баран тэвдсэн ч
Ээдсэн сүүний амтыг ялгалгүй ухаан сууж ядахад минь
Ээжийн охин сайхан амьдарнаа гэж духыг минь үнэрлэдэг
Таныхаа сэтгэлийн жаргалыг ухамдсан шүү охин нь
Өвөр дээр минь амьсгалах бурханы гэгээн дүр
Өмөлзөж үнэгчлэх охин минь таньтай дэндүү адилхан
Алаг нүднийх нь тунамал толио ухаарал шингэсэн
Таны минь харцтай дэндүү ижилхэн
Зулайг нь битүүлсэн хэдхэн ширхэг сэвлэг нь
Ижийгийн минь урт хар гэзэг шиг зөөлхөн
Харах бүр таныгаан санаж
Хацарт нь уруулаан наан салгаж үл чадна
Холын холд сүүгээ өргөн суугаа ижий минь
Хорвоод таныг минь дуурайж мэндэлсэн
Хонгор үрийн минь зулайг үнэрлээч
Хайрандаа дулаацуулах гэж өвөртөөн өлгийддөг
Харцаараа ухааруулах гэж нүдээрээн эвийлдэг
Насан туршид өвдөг дор нь бохирч залбирах учиртай
Нартын ганцхан сахиус ижий таньдаа очихын хүслэн
Хоолойд минь зангирч нулимс болоод
Хоног өдрийг өнгөрөөж ядаад
Тэнгэрийн шувуудыг хөлөглөөд ч болтугай
Тэнэгхэн охин нь үрээн өвөртлөөд таньдаа л очихыг хүснэ.. /Б.Батгэрэл/

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Батгэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(104)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com