ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аз жаргалтай амьдархад чинь хэрэгтэй 100 зүйл юу вэ?

Гэртээ  | 2014 / 09 / 26

Яг одоо гэрт чинь гал гараад аль эсвэл өөр хот руу өөрийн гэсэн эд юмстай ганцхан цүнх аваад нүүх шаардлага гарвал уул овоо шиг шүүгээ саван дотроосоо өөртөө үнэхээр зайлшгүй хэрэгтэй 15 зүйлийг эргэлзэж тээнэгэлзэлгүй аваад гарч чадах уу?

Аз жаргалтай амьдархад чинь хэрэгтэй 100 зүйл юу вэ?

Амархан мэт сонсогдовч Америк сэтгэлгээн дээр тулгуурласан хэт хэрэглээ биднийг амьдралын үнэ цэнийг бага мэдрэх, илүү ихэд шунах, цаг, мөнгөө ямар ч хэрэггүй зүйлст зориулдаг амьдралын хэв маяг руу хөтөлсөөр байна. Цүнхээ түргэн баглахад төсөөлснөөс чинь их цаг орох вий!

Бодоод үз дээ, эргэн тойронд чинь банкинд эсвэл хэн нэгэнд өргүй хүн байна уу? Цөөхөн л байгаа байх. Бид хэзээ хэрэглэж, элээж дуусах нь мэдэгдэхгүй хувцас хунар, эд хэрэглэл цуглуулсаар л байдаг. Тэгсэн хэрнээ үргэлж түүнээсээ илүүд шунаж, өр тавин байж нэмж авсаар л байна.

Тэгвэл энгийн, маш бага хэрэглээтэйгээр амьдрах сарын аяныг өөртөө хэрэгжүүлээд үзээрэй. Дэвид Брүно гэгч залуугийн санаачилсан “100 Thing Challenge” дэлхийн өнцөг булан бүрт байгаа залуучуудыг уриалан дуудаж, бидний амьдарч буй нийгмийн утга учиргүй, хэрээс хэтэрсэн шуналт хандлагыг ухаарахад тусалж байгаа юм. Толгойгоо өвтгөн, өвтгөн, мөнгөө үрэн, үрэн байж авдаг тэр зүйлүүдгүйгээр сэтгэл дүүрэн амьдарч болох юм байна гэдгийг ойлгож, цаашдаа ч бас дээрх зарчмаар амьдрахаар шийднэ гэдэгт итгэллтэй байгаа ажээ.

Гол зарчим:
- Өөрийн эдэлж хэрэглэдэг зүйлсээ багасга.
- Хэрэгцээгүй шинэ зүйл авахаас татгалз.
- Шаардлагатай тохиолдолд шинэ зүйл авбал хуучнаа хэрэгтэй хүнд нь өг.

Эхлэл алхам:
Чи юугүйгээр амьдарч чадахгүй вэ? Зайлшгүй хэрэгтэй 100 зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Үүнд хувцас, утас, комьпютер зэрэг зүйлсийг нэг бүрчилэн харин номын сан, маркны цуглуулга гэх мэтээ багцаар нь нэг гэж тоолно. Жишээ нь:
1. Даашинз -3 ширхэг
2. Гутал –улирал бүрт 1 ширхэг, нийт 4 ширхэг
3. Үнэртэй ус -2 ширхэг
4. Компьютер
5. Гар утас
6. Шампунь
7. Биеийн тос
8. Тирко 3 ширхэг
9. Оймс 3 хос
10. Сормуусны будаг 1 ширхэг
11. Уруулын будаг 2 ширхэг
12. Дотуур хувцас 3 хос

Дээрх хэдхэн зүйлс бичихэд 25 ширхэг болчихлоо. Дээр нь нэмэх олон зүйл байгааг чи мэднэ. Үнэнийг хэлэхэд би найзаасаа “100 Thing Challenge” - ийн тухай сонсчихоод дээрх жагсаалтыг хийж эхэлсэн боловч 100 - аас хэтрээд явчихсан. Юуг нь хасахаа мэдэхгүй байсан болохоор одоо болтол дуусгаж чадаагүй л байна. Энэ долоо хоногтоо багтаж дуусгаад, амьдралдаа хэрэгжүүлж эхлэхээр өөртөө амласан. Яаж ч бодсон 100 - аас хэтрээд байвал эхний удаа багаас эхлэж эдлэж хэрэглэдэг зүйлсээ 50% багасгана гэсэн зорилго тавьж болно шүү дээ.

Ингэснээр амьдралд чинь юу үнэхээр хэрэгтэй, юу огт хэрэггүйг тодорхойлж бодох боломж олдож буй юм. Өөрт хэрэггүй зүйлсээсээ салсны дараа амьдрал ямар энгийн хялбар болохыг илүү ихээр ойлгоно. Хүн хүнээс өрсөж, ажлын хүүхэнтэйгээ барьцаж бүх цалингаараа цүнх авдаг шунал чинь ч үгүй болно. Тэр хэмнэлтээ илүү чанартай хүнс, фитнесст явах, хуримтлал үүсгэх гэх мэт үнэхээр хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах боломжтой болно. Эхлээд ганцхан сар хэрэгжүүлээд үзээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Шарлотте
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(235)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com