ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2014 / 09 / 28

Яг одоо би гэртээ ганцаараа намуухан дуу сонсоод, цастай хамт шуухинан цонхоор орж ирэх цэвэр салхийг үнэрлээд сууж байна. Буйдан маань хөл өргөгчтэй болохоор ядарсан үедээ, ажлаа хийж байхдаа эсвэл яг одоогийнх шигээ зүгээр л тав тухыг мэдэрмээр санагдсан үедээ түүнийгээ босгоод дээр нь тэрийн тухалдаг. Хэрэгтэй зүйлсээ хийж дуусгачихаад хөөстэй ваннанд хэвтэж алжаалаа тайлангаа дуртай улаан усан үзмийн дарснаасаа шимэх бодолтой байна.

Яг ингээд бодож байтал би хэдхэн жилийн өмнө ийм амьдралыг мөрөөддөг байж гэдгээ саналаа. Дотор нь хүссэнээрээ нүцгэн алхаж, хамгийн жаргалтай, амар тайвнаар оройг үдэж, өглөөг угтаж болдог, хэн ч миний хийх зүйлийг заадаггүй, жинхэнэ өөрийнхөөрөө, тааваараа байх тийм гэрийг мөрөөддөг байж. Тэгэхээр одоо би “Мөрөөдлийн гэр” – тээ амьдарч байна, тийм үү? Үнэндээ мөрөөдлийн гэр гэдэг нь арван унтлагын өрөөтэй, дотроо усан сан, кино өрөө, фитнесс заалтай байх албагүй ажээ. Хамгийн жаргалтайгаараа, жинхэнэ өөрийнхөөрөө амьдарч болох орчин нөхцлийг бүрдүүлчихсэн, жижигхэн ч байсан хамаагүй сэтгэл тайван байлгаж чадах тийм л гэрийг хэлдэг. Одоо би ганц хүний, тийм ч том биш байранд амьдарч байгаа ч энэ бол одоогийн надад илүү ч үгүй дутуу ч үгүй яг л тохирдог. Ертөнц дээр над шиг тайван гэгч нь суугаад, хорин хэдэн мянган уншигчиддаа зориулж хэлье гэснээ чөлөөтэй хэлчих эрх чөлөөтэй, амар амгалан амьдарч байгаа нь цөөхөн ч байж мэднэ. Гэсэн ч тэд байгаа байгаадаа сэтгэл хангалуун байж, ням гаригийг аз жаргалтайгаар үдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэд бүгд “Мөрөөдлийн гэр” - тээ байгаа.

Энэ жил буюу Гоолингоогийн 5 жилийн ой бидэнд томоохон шинэчлэлийг дагуулж байна л даа. Сэтгүүлч, нийтлэлч, дизайнер гээд бүх багийнханд маань нэг бүрчлэн шинэчлэл хийх хэрэгтэй болсон нь мэдрэгдэж, шинэ санаа гарган, эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Үүний нэг нь бид нийтлэлээ долоо хоног бүр шинэ сэдвийн дор биш бүтэн сарын сэдвээр бичдэг болох гэж байгаа маань юм. Өөрөөр хэлбэл сэтгүүлийн нэг сарын дугаар шиг Гоолингоо сарын хугацаанд 1 сэдвийг барьж аван, түүнтэй холбоотой арван хэдэн онцлох нийтлэлийг тавьж байх юм. Тэгэхээр өмнөхөөсөө илүү хүртээмжтэйгээр онцолсон сэдэв маань чамд хүрдэг болно гэсэн үг. Мөн өдөрт 4 мэдээ нийтлэгддэг байсан бол цаашдаа 5 болж нэмэгдэхээр болоод байгаа. Тоо нь ихссэн ч чанарыг нь муутгахгүй, улам илүү байлгах тал дээр бид сайн анхаарах болно оо. Харин анхны Гоолингоо сар буюу ирэх 10-р сар “Мөрөөдлийн гэр” гэдэг сэдэвтэй байх бөгөөд энэ сард:
- Гэр гэж юу вэ?
- Хаана, хэд гэж байна вэ? буюу байрнуудын бүсчилсэн үнийн судлагаа
- Байрыг нь биш амьдрах хэв маягийг сонго
- Чиний хүсч байгаа байр энд байна
- Хотхонд амьдарсан хэрэгтэй түүхүүд буюу Улаанбаатарын аль хотхон юугаараа илүү вэ?
- Асуулга: Байр худалдаж авахдаа ... –г л хардаг байж буюу байрандаа орсныхоо дараа олж харсан дутагдлуудын тухай
- Яах уу: Шинэ байрны сонголтон дээр хайрттайгаа зөрчилдөөд байвал...
- Байрны зээлэнд хамрагдахдаа заавал мэдэж байх зүйлс гэх мэт уншиж дуусаад өмнөх сонголтоо эргэцүүлэн бодож, дараагийн сонголтоо зөвөөр хийхэд чинь туслах мэдээллүүд хүлээж байгаа. Мөн долоо хоног бүр уулздаг байсан Гоолингоогийн зурвас сард нэг удаа болж цөөрсөн байгаа. Та нарыгаа санах байх даа...

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл:
Зочин:
Би түүнтэйгээ учраад дөрвөн жил болж байна. Бид нэг охинтой. Тэр миний анхны хайр. Нөхөртэйгөө учирхаас өмнө үнэндээ хайр гэж юу ч байдгийг мэддэггүй, жаахан ч байж. Харин одоо мэдэрч байна, жинхэнэ хайр гэдгийг. Орой ажлаасаа ирэхийг нь тэсэн ядан хүлээнэ. Хонх дуугарангуут охин ааваа гээд л гүйгээд очно. Аав нь инээмсэглээд л ороод ирнэ. Ёстой хайр хүрэм. Гэр дүүрээд л, дулаацаад л явчихна. Нөхөр маань охин бид хоёрыг хайр халамжаар дутаадаггүй, харахаас л энгэрт нь очоод эрхэлмээр санагддаг, намбалаг түшигтэй эр бий. Надаас 6 насаар ах л даа. Тийм болоод ч тэр үү мэдэхгүй ээ, охинтойгоо нийлээд л эрхэлчихдэг юм. Нэг удаа нүд рүү минь харж байгаад “Би охин та хоёрынхоо төлөө бас ирээдүйд төрөх хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг хийнэ. Бусдыг атаархтал жаргалтай амьдарна аа. Миний амьд яваагийн шалтгаан бол миний амьдрал. Миний амьдрал бол бидний хамтдаа бүтээх өнөр өтгөн гэр бүл. Чи бол намайг тэтгэгч гэрэл. Өөр хэн ч намайг гэрэлтүүлж чадахгүй. Номер 1 –т үргэлж гэр бүл минь байх болно. Харин хэзээ ч битгий гэрлээ бөхийлгөөрэй.” гэж хэлсэн. Зүрх сэтгэлээсээ хэлж байгаа хүний харц нэг л өөр байдаг юм билээ. Цахилгаан цахих шиг мэдрэмж төрж билээ. Хайр гэж сайхан юм аа. /34 таалагдлаа/

Хязгааргүй их аз жаргалаасаа хуваалцсан уншигч бүсгүйдээ баярлалаа. Танай гэр бүлд, ирээдүйд төрөх хүүхдүүдэд чинь аз жаргал хүсье! Дээрх бүсгүй шиг өөрийнхөө сайхан түүхийг, баяр баясал дүүрэн амьдралаасаа бусадтайгаа хуваалцахыг хүсвэл Goolingoo@gmail.com хаяг руу захидал болгон бичиж илгээгээрэй.

Ирэх сард эргээд уулзъя. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(817)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com