ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ намар, өвлийн тренд гуталнууд

Загвар  | 2014 / 09 / 29

Гутал сонгохоор дэлгүүр хэснэ гэдэг бол супермаркет ороод гарахтай адилтгаж болох зүйл ерөөсөө ч биш. Үүнд загварын мэдрэмж, ямар ч шинэлэг зүйлийг турших зориг, санхүүгийн нөөц бололцоо гэх мэт зйүлс хамаагүй их хэрэгтэй. Чи тэгвэл энэ намар өвлийнхөө хамгийн ач холбогдолтой дэлгүүр хэсэлтийг хийхдээ бэлэн үү? Зүгээр л зарагдаж байгаануудаас нь хөлд эвтэйхэн санагдсанаа авчихаж болохгүй шүү дээ. Нарийн сонгон шалгаруулалт хийхийн тулд өмнө нь загварын тайзан дээр аль хэдийнэ алхаад үзчихсэн энэ азтай гуталнуудыг сонжоорой. Аль нэг нь чамд таалагдаж л таарна.

Энэ намар, өвлийн тренд гуталнууд
1. Шовх хоншоор+намхан ул
Өнгөрсөн хавар моодонд орсон эршүүд ботинкууд хоншоороо нарийсгачихаад энэ намар ахин иржээ. Болхидуу загвар, өмдөн дээр л зохицох чанар зэрэг сул талуудаа арилган юбка, даашинзан дээр ч дэгжин харагдахуйц хэлбэртэй болж ирсэнд нь би лав хувьдаа баяртай байна. Цөөн бөгөөд цэвэрхэнийг эрхэмлэгч минималистуудыг сонголтондоо энэ гутлыг заавал багтаагаасай гэж хүсье. Ялангуяа Victoria Beckham, Roland Mouret хоёрынх шиг загвартай нь саяхнаас “од” болоод байгаа Zorro-ийнх шиг хар өнгийн хавтгай бүрх малгайн дээр гайхалтай зохицно. Загварын чиг хандлага аль орны соёл руу хазайж байгаа чинь энэ вэ?
2. Шовх хоншоор+богино түрий+нарийхан өндөр өсгий
Хэрвээ эхний загвар чамд хэтэрхий навтгар санагдаад байвал өндөр өсгийтэйг нь санал болгож байна. Одоо л чиний стильд нийцэж байна шүү, тэ? LV, Versace, John Galliano нар ашигласнаас харахад аргагүй энэ намрын онцлох загвар мөн. Ажил хэрэгч, голцуу юбка, пальто өмсдөг бүсгүйчүүд шовх хоншоортой, шагайгаар татсан түрийтэй гутал аваарай. Чамд илүү хүчирхэг, дайчин болчихсон юм шиг мэдрэмж төрөх болно.
3. Дугуйрсан хоншоор+богино түрий+бүдүүвтэр өндөр өсгий
За за, шинэ трендийг таашаадаггүйг чинь ойлголоо. Нөхөрт чинь ч гэсэн гурвалжин хоншоор таалагддаггүй байх л даа. Тийм бол, чиний дуртай дугуйрсан хоншоортой өндөр өсгийт ч бас овоо хараанаас гараагүй байгаа гэдгийг таатайяа дуулгаж байна. Харин өсгий нь бүдүүн, уландаа платформ зузаалга багатай байх тал дээр нь анхаараарай. Тэгж байж л бидний алхаа цаг үетэйгээ хөл нийлэх болно.
4. Өвдгөөр татсан түрий+бүдүүвтэр өндөр өсгий
Моодны эргэлтийн хугацаа улам л бүр богиносоод байх шиг. Хэдхэн жилийн өмнө тренд болж байсан сул түрий, бүдүүн өсгий, дугуйрсан хоншоор ахиад л анхаарал татаж эхэллээ. Гэхдээ хаячихаж чаддаггүй байсан хуучин гутлаа гаргаж өмсөх, хөлнийхөө өө сэвийг далдлангаа, даарахгүй алхах боломж олдож байгаа учраас сайхан мэдээ гэхээс өөр юу гэх вэ! Яахын аргагүй л түрийтэй гуталны хуучрашгүй төрөл мөн юм.
5. Өвдөг давсан урт түрий+өндөр өсгий
Ийм гутланд дургүй байсан ч нэгэнт өнгөрсөөн, эрчүүд ээ! Өмд, триког орлохоор өвдөг давсан урт түрийтэй гутал нэгэнт ноёрхлоо тогтоохоор шийдчихэж. Ихэвчлэн илгэн материалтай байгааг нь анзаарч байна уу? Гуя хүрсэн түрийг тансаг, зөөлөн, ихэмсэг харагдуулж хүчрэх ганц материал тэр болохоор арга ч үгүй байх. Намар, өвлийнхөө сонголтонд гуя, өвдөг давсан түрийтэй гутал оруулах гэж байгаа зоримог бүсгүйчүүдэд зөвлөхөд, чи үүнийг богино дэрвэгэр даашинзан дээр өмсвөл жинхэнэ уулга алдмаар харагдах болно. Худлаа гэвэл Ralph Lauren, Blumarine, Balenciaga-ийн шоуг үзээрэй.
6. Оломтой туфль
Ийм олом хуучинсаг харагдахгүй гэдгийг YSL, Ralph Lauren-аас өгсүүлээд баталж байна. Ээж маань нэг ийм оломтой, өмдний тэлээ шиг чанга дээр нь тааруулж болдог лакан туфльтэй байсансан. 80, 90-ээд оныхны загвар ирээдүй рүү буцаж байна.
7. Дөрвөлжин хоншоор+ямар ч хамаагүй өсгий
Шовх хоншоорын эрин үе дуусчихвал бид дараа нь юунд найдах вэ? Дараагийн “залгамж халаа” одооноос өөрийгөө бага багаар таниулж байна. Тэг дөрвөлжин хоншоор айсуй.
8. Пүүзэн гутал
Тийм ч олон давтагдаагүй ч (Ер нь бол Chanel, Marc Jacobs хоёр л санаа нийлэн оруулсан байсан л даа) хамгийн этгээд, дараа дараагийн хэдэн улирлыг дамнаж магадгүй загварыг танилцуулахгүй орхиж болохгүй байх. Спортлог хувцаснаас канттай өмд, бейсболлын саравчтай малгай, бомбер хүрэм нар моодонд ороод дууссан. Одоо харин пүүзний ээлж. Чи фитнесс зааланд өмсдөг пүүзээ одоо ажил хэрэгч хувцас, жийнс, урт пальто гээд юун дээр л бол юун дээр өмсөж болно.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(269)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com