ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ намар, өвлийн малгайн тренд

Загвар  | 2014 / 09 / 30

Сэрүүний улирал эхлэлээ бүсгүйчүүд ээ. Эрүүл мэндийн хувьд намрын зэврүүн салхинд зулайгаа битүүлж дулаан явах нь хамгийн чухал. Зунд нимгэн малгайг харин өвөлд зузаан малгайг өмсөх боломжтой байдаг бол намрын улиралд аль аль нь ч боломжтой учраас хамгийн олон сонголттой нь юм. Ингээд чамд намрын малгайн тренд болсон загваруудыг санал болгож байна.

Энэ намар, өвлийн малгайн тренд
1. Үслэг малгай
Мэдээж хүйтний улирал эхэлж байгаа тул үслэг малгай трэнд байх нь аргагүй юм. Сүүлийн үед ноосон том нэхмэлтэй цамцан дээр өнгө хослуулж үслэг малгай өмсдөг болсон. Үслэг эдлэлийн өнгө өөрөө байгалийн уусалттай байдаг учраас түүнтэй нэгэн ижил уусалттай өнгө бүхий цүнх, гутал зэрэгтэй хослуулаад үзээрэй.
2. Үслэг бортгон малгай
Английн хатан хааны ордны харуулын өмсдөг малгай санаанд чинь бууж байна уу? Гэхдээ яг ийм загвартай малгайнууд загварын хорхойтнуудын дунд тун эрэлттэй байгаа шүү.
3. Нэхмэл малгай
Намар ч өвөл ч энэ малгайны загвар хуучрахгүй. Хамгийн гол нь маш энгийн. Бүсгүйчүүд минь өөрсдөө ч үүнийг нэхээд өмсөж чадах учраас хаа нэгтэйгээс хайж өөрийгөө зовоохгүй. Ямар ч зүйл дээр хослуулан өмсөх боломжтой. Сүүлийн үед ийм ноосон малгайг намрын улиралд дан хар савхи хүрэм дээр хүртэл өмсдөг болсныг чи анзаарсан уу?
4. Берет
Хэзээ ч хуучрахгүй загвар, дугуй хэлбэр, хазгай тогтоолт бол энэ малгайны өвөрмөц төрх нь. Намрын навчис газраар нэг тарах үед яг л орчиндоо зохицсон гэмээр хүрэн пальто өмссөн берет малгайтай бүсгүйчүүд цаанаа л нэг сонгодог харагддаг шүү.
5. Саравчтай малгай
Би зун өмсдөггүй хэрнээ намар саравчтай малгай өмсөх илүү дуртай. Учир нь халуунд толгойн дээр малгай байхаар их төвөгтэй байдаг бол намрын салхитай өдрүүдэд үс дарахаас авахуулаад илүү тохирсон юм шиг санагддаг. Бас саравчтай малгайг ганцхан чөлөөт загварт тааруулахаас илүү цув, савхи, том нэхмэлтэй ноосон цамц зэрэгтэй хослуулж өмсөөд үзээрэй.
6. Ковбой малгай
Яг л намрын трэнд. Ер нь энэ намар загвараа өөрчилж ковбой төрхтэй болвол ямар вэ? Хагас түрийтэй арьсан гутал дээр бүрх ковбой малгай хослуулж өмсвөл янзтай сайхан зохицох байх даа.
7. Сонгодог бүрх малгай
Том далбагар бүрх малгайнууд айсуй. Энэ намар хамгийн их анхаарал татаж байгаа загвар бол сонгодог бүрх малгай юм. Нарны далбагар бүрх малгайтай төстэй харагдаж магадгүй ч хуучны сонгодог, ковбой эрчүүдийн загвартай илүү дөхөж очно. Хараад байсан чинь “Салхинд туугдагсад” киноны зарим дүр санаанд буусан шүү.
8. Бүрх малгай
Бүрх малгай үнэхээр сонирхолтой харагддаг. Эрэгтэйлэг мөртлөө цаанаа л нэг дур булаам. Зарим бүсгүйчүүдэд бүрх малгай хүч нэмж байгаа мэт сайхан зохидог. Энэ жил олон бүсгүйчүүд арьсан хагас түрийтэй гутал сонирхож байсан. Тэр гуталтайгаа бүрх малгайг хослуулж өмсвөл үнэхээр онцгой харагдаж чадна даа.
9. Бөмбөлөгтэй малгай
Бөмбөлөгтэй малгайг зөвхөн өхөөрдөм харагдуулдаг гэж боддог бол чи андуурч байна. Энэ малгай эмэгтэй хүнийг энгийн даруу хэрнээ тачаангуй харагдуулдаг гэж эрчүүд хэлсэн байна лээ шүү. Гэхдээ тэдэнд сайхан харагдахаас илүүтэй чамт өөрт чинь таалагддаг бас зохидог эсэх нь чухал шүү дээ.
10. Бийни малгай
Гудамжны хэв загвартай бийни малгай энэ намар эрэлттэй хэвээр л байх болно. Одоо түүнийг заавал чөлөөт загвартай хослуулах гэж улайралгүй өдөр тутмын хувцаслалттайгаа нэгтгээд үзээрэй. Энгийн чөлөөтэй бас дулаахан мөртлөө чамайг цаанаа л нэг өвөрмөц хэв загвартай харагдуулна. Энэ намрын арай өөр нэг зүйл нь зоримог өнгөний сонголт гэдгийг мартаж болохгүй.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Батгэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(632)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com