ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би лав хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд оруулахгүй

Боловсрол  | 2014 / 10 / 02

Саяхан телевизээр нэг солонгос кино үзлээ. Товчхондоо хүүхдүүдээ сайн өсгөсөн, мундаг ээж болж харагдахын тулд 6 настай хүүгээ өдөр шөнөгүй хичээл номоор дарж, дунд ангийн охиноо бүх л сайн гэгдсэн сургалт, дамжаануудад явуулж, өндөр төлбөртэй сургуульд оруулахын тулд юу ч хийхээс буцахгүй байгаа эхнэрийн тухай аж.

Би лав хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд оруулахгүй

Солонгосын ихэнх ээж, эзэгтэй нарын гэр бүлдээ баримталдаг зарчим хүүхдийн хүмүүжлийг яаж буруу тийш нь эргүүлж болохыг тэр кинонд тод томруунаар харуулахыг оролдсон байв. Бас ч гэж авууштай агуулга.

Кинонд гарснаар тэр ээж 1-р ангийн жаахан хүүхдээ “apple” гэдэг англи үг мэдэхгүй байгааг хараад бусад ээж нараас санаа зовсондоо “Миний хүү худлаа л мэдэхгүй жүжиглэж байгаа тэ?” гэж асуун хүүхдээ эвгүй байдалд оруулж байв. Тэгээд өдөрт 10 нүүр англи үг цээжлээгүй гэсэн шалтгаанаар хоолыг нь хорьж, үүнийхээ сөрөг нөлөөгөөр хүүдээ хоолны хордлого тусгана. Харин охиноо каннам дүүргийн баячуудын сургуульд сургахын тулд эд хогшлоо зараад нөхөртөө ч хэлэлгүйгээр гэрээсээ нүүж байгаагаа хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хийж байгаа бахархалт үйлдэл хэмээн эндүү бодож байгаа тухай гарах аж. Нэг үзэгдэл дээр хүүхдүүдээ ямар ямар дамжаанд явуулдаг тухайгаа байрных нь ээж нар ам уралдан ярьцгааж байв аа. Гол дүрийн эмэгтэйд өөр нэг ээж ийн зөвлөнө:
-Ер нь хүүхдийг бага гэлтгүй бүх талаас нь хөгжүүлэх хэрэгтэй. Би танай хүүг өөрийнхөө мэддэг англи хэл, бүжгийн дамжаа хоёрт бүртгүүлчихье. Сургууль дээр тоглуулдаг хөгжөөнт тоглоомыг хэрхэн сайн тоглохыг заадаг дамжаа ч бий. Бүртгүүлсэн нь дээр шүү.

Нөгөө ээж ч зөвлөгөөг уухайн тас дагах нь мэдээж. Киноны төгсгөлд ээжийнх нь хичээлээ хий гэсэн эцэс төгсгөлгүй дарамтнаас болоод өөртөө итгэлгүй болж хувираад байгаа жаахан хүүгээ “аврах”-ын тулд нөхөр нь эхнэрээсээ сална. Бас өнөөх эмэгтэй өсвөр насны охиноо улсын олимпиадад тэргүүн байр эзлэхийг нь хараад өөрийн өнөөдрийг хүртэл хичээл номд нь анхаарсны ганц гавьяа гэж бахархаж байтал охин нь дээд ангийнхантайгаа нийлж сургууль дээрээ байнга дээрэм хийдэг болох нь тогтоогддог. Бодолцмоор зүйлс байна шүү, байна.

Ажиглах нь ээ, ер нь Солонгос гэлтгүй манай монгол ээж нарын дунд ч гэсэн ийм түгээмэл ойлголтууд бий болоод байх шиг:
1. Хүүхдийг нэмэлт дамжаанд явуулахгүй л бол үеийнхээ хүүхдүүдээс хөгжлөөрөө хоцорно
2. Хүүхэд маань онц сурч байж би бусад эцэг эхчүүдэд хүндлэгдэж, дэргэд нь бардам байна
3. Хувийн, үнэтэй сургуульд яаж ийгээд явуулах хэрэгтэй. Тэгж байж толгой сайтай болно

Ялангуяа хүүхдийнхээ боловсролд анхаарч байна гээд 5, 6 сургалтанд зэрэг суулгах эцэг эхчүүд нийгмийн нийтлэг төрх болжээ. Юмны учрыг бүрэн ойлгоогүй яваа хүүхдүүд ээж аавынхаа бүхнийг чаддаг, шилдэг гэр бүл байх гэсэн шуналын золиос болж байна. Өөрийнх нь авьяас чадварыг хөгжүүлэх, онцлогийг гаргах, сайн унтуулах, тоглож наадуулан нандин дурсамжийг нь бүтээх зэрэг тэгэхээр яах болж байна?

Хүүхдийг 6-10 насанд нь ялангуяа анги хамт олон дундаас нь цойлуулах гэж оролдохын оронд зүгээр л “сайн хүн” болж төлөвших суурийг л хичээнгүйлэн тавихад гол анхаарлаа хандуулахад хангалттай юм шиг санагддаг. Энийг гэр бүлийнхнээс нь өөр хэн ч сайн хийж чадахгүй. Яг үнэндээ юуны төлөө хүүхдийнхээ дүнд тэгж их анхаарч байна вэ? Бага ангийн хичээлд жаахан хоцрогдолтой байсан ч хүүхэд тэртэй тэргүй яваандаа бүгдийг нь сурчихдаг. Хэрвээ санаа зовоод байвал аав ээжийнх нь аль нэг нь даалгавар дээр нь өдөр бүр хамт ажиллахад л хүүхдийн сийрэг толгой үүнийг амархаан хүлээж авна. Гэтэл томчууд өөрсдийнхөө өрсөлдөөнт амьдралыг хүүхдийнхээ ертөнцөд ч бас буулгахыг оролдож, өөрсдийн чадаагүйг чадуулахын төлөө өдөр шөнөгүй хийх юмаар дарж, үрийнхээ чөлөөтэй сэтгэн бодох, өөрийгөө нээх, танин мэдэх боломжийг хязгаарлаад байх шиг.

Дээрээс нь, өндөр төлбөртэй сургуулиудын талаарх нэг шүүмжлэлтэй зүйл бий нь ялгаварлан гадуурхалт буюу дээрэлхэлт юм. Өмссөн хувцас, хэрэглэж байгаа гар утас, халаасны мөнгө, аав ээжийнхээ албан тушаалаар хүүхдүүд тэнд бие биетэйгээ өрсөлдөх нь их. Үүнээс үүдэж найзыгаа тодорхой шалгуурын дагуу сонгох, доогуур түвшний хүүхдүүдийг дорд үзэх үзэл хүүхдэд төлөвшдөг. Эсвэл өөрөө дээрэлхүүлснээсээ болоод өөртөө итгэлгүй, сул дорой, ноомой, бусдад итгэдэггүй зан авиртай болох нь ч бий. Хүүхдийн цэг ч хатгаагүй цав цагаан цаас шиг сэтгэлд “Мөнгөтэй хүн л бусдын хүндлэлийг хүлээдэг” гэдэг үг бичигдчихвэл цаашдаа тэр нь ямар том хүмүүжлийн доголдлыг үүсгэхийг таашгүй.

“Би л лав хэчнээн баян болсон ч хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд оруулахгүй. Ялангуяа бага ангид нь. Хүүхэд маань бусдаас дутаад байна гээд 3-р ангидаа iphone 6 plus нэхээд аав ээждээ уурлавал би хэндээ гоморхох болж байна?” гэж манай менежер ярьж байсан юм. Сургууль бол хүүхдийн бага насныхаа талыг шахуу өнгөрүүлдэг орон зай. Аав ээж нь зөвөөр ухуулж ойлгуулсан ч гэнэн цайлган хүүхэд найзуудынхаа нөлөөнд автах нь илүү амархан. Сургуулийг нь сонгохдоо өсч хүмүүжих орчныг нь сонгож байна гэж сэтгэх хэрэгтэй. Харин жаахан том болсных нь хойно, хүнийг ялгадаггүй, амьдралд талархалтай ханддаг, өөрийгөө байгаагаар нь хүлээж авдаг, хүсэл тэмүүлэлтэй болж төлөвшсөнийх нь дараа сургалтын чанар сайтай, үнэтэй сургуульд оруулахад аюулгүй.

Мэдээж олон дамжаанд явуулж, хувийн тусгай сургуульд сургах нь давуу тал олонтой, улсын төлбөргүй сургуулиуд ч сул тал ихтэй. Гэхдээ эцэг эхчүүд бидэнд хүүхдээ эхлээд сурлага сайтай болгох уу, эхлээд зөв төлөвшүүлэх үү гэдэг асуулт л тулгарч байна...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гооингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(376)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com