ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Болдог бол охиндоо хорвоо дээр байдаг бүх сайхан зүйлийг өгөх юмсан

Миний амьдрал  | 2014 / 10 / 04

Сайн уу Гоолингоо? Энэ захиаг та бүхэнд бичих болсон олон шалтгаан байна. Нэгд танай сайтыг байнга уншиж өөртөө эрч хүч авдаг учраас энэ удаа өөрийнхөө сэтгэлийг та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Хоёрт нь миний ганц нар болсон аавдаа өөрийн сэтгэлийн үгээ хэлэх гэсэн юм. Ямар ч байсан үргэлж дэргэд минь байдаг аав, Гоолингоо хоёртоо баярлаж явдаг шүү.

Болдог бол охиндоо хорвоо дээр байдаг бүх сайхан зүйлийг өгөх юмсан

Бодох тусам л аавдаа баярлаад байх юм. Ээж минь өнгөрснөөс хойш аав л намайг өдий зэрэгт хүргэсэн. Би арван жилдээ хэдхэн солионы хувцастай бараг л эрэгтэй хүүхэд шиг байдаг байлаа. Бид хоёр ээжийг алдсанаас хойш хоорондоо бараг дуугардаггүй, хааяа аав халамцуухан орж ирээд л унтаад өгчихнө. Би уг нь амттай юм идмээр бас гоё юм өмсмөөр л санагдаад байдаг. Гэхдээ л сэтгэлийн шаналалаасаа салж чадахгүй байгаа аавынхаа нүдрүү хараад юм гуйна гэдэг миний хувьд хамгийн хэцүү зүйл байсан. Гэр хорооллын харанхуй гудамжаар үүрээд алхдаг ээж минь байн байн л санаанд бууж нулимс урсаад л ирдэг. Нэг өдөр аав гэртээ ирж хоноогүй болохоор би гал түлж чадахгүй шөнө бараг л осгохоо шахсан. Өглөө аав минь яарсаар гэртээ гүйгээд ороод ирэхэд л би ухаарсан юм. Яг одоо надад байгаа гэр бүл бол миний аав гэдгийг. Бид хоёр бие биенээ тэврээд уйлаад л . Жижигхэн халтар хөлийг минь энгэртээ наагаад хоёр алгаараа хацар нүүрийг минь үрж дулаацуулангаа “Аавыгаа уучлаарай, аав нь дахиж охиноо зовоохгүй” гэж хэлсэн. Тэр үед аавын минь нулимс нүүрэн дээр унаж хацрыг минь дулаацуулж байсныг би ерөөсөө мартдаггүй.

Тэрнээс хойш аав өдөр шөнөгүй ажиллаж гэр хорооллын хүндхэн амьдралаас орон сууцруу нүүж, намайг л тухтай байлгах гэж нэг ч удаа өөр эмэгтэй хүн гэртээ авч ирж байгаагүй. Бас хэзээ ч бид хоёр бие биенээсээ юм нуудаггүй. Анх эмэгтэй хүн болж өөрөө өөртөө ариун цэврийн хэрэглэл ч авч чадахгүй ичиж зогсоход аав зоригтой нь аргагүй дэлгүүр гүйж ороод хамгийн сайн гэсэн бүгдийг нь худалдаж аваад гарч ирж билээ. Анх болзоонд явахад бөөн байцаалт авч байж гаргачихаад араас байн байн л залгаж "Миний охин хаана явна" гэж шалгаана. Та нар итгэхгүй л байх, гэхдээ дөч хүрсэн аав минь одоо ч миний хумсыг будаж өгдөг. Нэг удаа халаасны мөнгө өгөхдөө “Болдог бол охиндоо хорвоо дээр байдаг бүх сайхан зүйлийг өгөх юмсан” гэж хэлж билээ. Охинд нь хорвоогийн бүх зүйл байлаа гээд ганц нь ч таны чинээнд хүрэхгүй. Надад та л байхад болно. Намайг хүнтэй суугаад, тан дээр ирэхгүй болчихвий гэхээс жигтэйхэн их айдгийг чинь би мэддэг болохоор л үргэлж эмэгтэй хүнтэй уулз, болзоонд яв гэж хэлдэг юм шүү дээ. Ааваа, та минь ээжийг санаж, заримдаа аялах дуртай байсан дууг нь хүртэл дуулж санаа алдах юм. Одоо ч гэсэн мартаж чадахгүй хэцүү байгаа ч гэлээ, танд байгаа гэр бүл бол зөвхөн би шүү дээ. Охин нь үргэлж таныхаа дэргэд байна. Тиймээс одоо өөр хэн нэгэнд хайрлуулж бас өөрийгөө хайрла. Энэ олон жилүүдэд зөвхөн өөрийгөө л боддог байсан өөдгүй охиноо уучлаарай. Та өөрийн хариуцлагаа ухамсарлаж үр хүүхдийнхээ төлөө бүхнийг хийж чадсан хамгийн агуу эцэг хүн. Гэхдээ ийм богинохон хүний амьдралыг ингээд л дуусгачихаж болохгүй шүү дээ. Ааваа охин нь нэг л юм гуйя. Яг л анх ээжийг хөтлөөд Гандангийн гудамжаар алхсан шигээ бас өөр хэн нэг гайхалтай бүсгүйн гарыг дулаацуулж алхаач... Тэгэх үү таниасаа аминчлан гуйя.

Эх сурвалж: Гоолингоо.мн - д ирсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(523)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com