ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ирээдүйн байрныхаа юуг харж сонговол бүрэн сэтгэл хангалуун үлдэх вэ?

Гэртээ  | 2014 / 10 / 06

Удахгүй байр авах гэж байгаа залуу хос олон байгаа байх. Найздаа тохиолдсон нэг явдлыг ярья. “Өглөө босч хөшгөө нээхэд цэлгэр уужим тэнгэр, алтан шаргал нар намайг угтаад л. Тэгээд гарч, байраа тойрч гүйчихээд орж ирж, усанд ороод ажил руугаа алхаж явна. Орой нь шөнийн Улаанбаатарыг тольдонгоо кино зохиолоо үргэлжлүүлнэ. Яг ингэж л амьдарна даа”

Ирээдүйн байрныхаа юуг харж сонговол бүрэн сэтгэл хангалуун үлдэх вэ?

Найз минь ирээдүйн амьдралаа төсөөлөхөөрөө дандаа ингэж ярьдаг байсан юм. Тэр өнгөрсөн жилээс хойш нөхөртэйгөө хамт урьдчилгаагаа бүрдүүлсээр сая гучин хувьдаа хүргэж, настнуудын санал болгосны дагуу чухам л бүрэн цутгамал, аюулгүй байранд мөнгөндөө тааруулан оржээ. Аав ээжийнхээсээ нүүгээд, өөрийн гэсэн орох оронтой байна гэдэг сэтгэлд тавтай амар байсан ч өөрийнх нь хүссэн амьдралын хэв маягийг тэнд бүрдүүлэх боломж байсангүй. Байрных нь урд ахиад нэг байртай учир зохиол бичихэд онгод хөглөгдөх нь байтугай унтарч байв. Өглөө гарахад байр нь шууд төв замтайгаа залгаа учраас чөлөөтэй гүйх тохиромжтой талбай байсангүй. Манай найз төсөөллөө огт мартаагүй байсан ч, зүгээр л байрны сонголт үүнд тийм ч их нөлөөлөхгүй, ямар ч байр авсан гэсэн үүнийгээ хийж чадна гэж боддог байж. “Би байраа сонгохоосоо өмнө юу хийж, яаж амьдармаар байгаагаа бодолцох ёстой байжээ” гэж тэр ярьж байлаа.

Шинэхэн гэрээ аль хэдийнэ хайрлаад эхэлчихсэн ч гэлээ, байр судалж явахад яг л өөрийнх нь хүсээд байсан шиг цонхоороо цэлийсэн хот харагддаг, гаднаа ногоон байгууламжтай байрнууд ч бас боломжийн үнээр байсан шүү дээ гэж бодогдсон гэсэн. Их энгийн юм шиг хэрнээ бид нар хүмүүсийн үгийг анхаараад мартчихдаг л байгаа юм даа.

Магадгүй ойрын хэдэн жилдээ карьерээ өсгөхөд бүх анхаарлаа хандуулж, танилын болон нийгмийн цар хүрээгээ нэмэгдүүлнэ гэж бодож байгаа завгүй амьдралын хэв маяг тогтоосон эмэгтэйд том цонх, нар харагдах байдал, гүйлтийн замаас илүү хотын төвд ойр байршил, интернэтийн сүлжээ орсон байдал зэрэг илүү чухал. Харин гэр бүлийнхээ тав тухтай байдалд анхаардаг, ямар ч нөхцөлд халуун дулаан тохьтой амьдралыг тэргүүн зэрэгт тооцдог хүмүүс сантехникийн төвд холбогдсон байдал, сайн систем, хананы зузааныг онцгой анхаарах хэрэгтэй. Амьдрах газар гэдэг бол “амьдрах газар” юм.

Хэрвээ ямар амьдралд тэмүүлж байгаагаа тодорхойлолгүйгээр юм уу, өөрийнхөө хүслийг ойшоолгүйгээр хэн нэгний зөвлөснөөр, бусад хүчин зүйлийг харгалзан байраа сонгочихвол дараа нь бий болгомоор байгаа хэв маягаа бүрдүүлэхэд хэцүү байх болно. Тиймээс байрнуудын каталог эргүүлэхээсээ өмнө "лайфстайлаа" толгойдоо буулгаж тогтоосон нь дээр. Өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай:
-Миний ойрын 5 жилийн амьдралын чанарын ихэнх хувийг юу бүрдүүлэх вэ? (гэр бүлийн эв найртай амьдрал, санхүүгийн баталгаа, од гийсэн амжилт, ганц бие хүний эрх дураараа он жилүүд, сурлага, биеийн гоо сайхан г.м)
-Би юуг байнга хийвэл / ямар орчинд хийвэл / хамгийн их аз жаргалтай болдог вэ?
-Мөрөөдлөө биелүүлэхэд минь надтай хамгийн ойр юу байх ёстой билээ?
-Тэмүүлж байгаа амьдралынхаа нэг хоногийг өглөөнөөс орой хүртэл төсөөлвөл?
-Миний хамт амьдрах гэр бүлийнхэн маань юуг чухалчилж байгаа билээ? Бидний амьдралын хэв маягт ойролцоо, уялдуулж болох шинж чанарууд юу байна?

Эдгээр асуултанд хариулвал илүү сэтгэл хангалуун сонголт хийхэд чинь тусалж магадгүй. Хүмүүс “Байранд гол нь граж чухал”, “Өрөөний зохион байгуулалтыг л сайн хараарай”, “Лифт нь чанартай байх ёстой” гээд янз бүрийн л юм хэлнэ. Гэхдээ гол нь чиний чухалчилж байгаа зүйлс л бүрдсэн байхад илүү анхаараарай. Мэдээж чанартай сайн байр байх нь чухал ч гэлээ чиний хүссэн амьдралын хэв маяг тэнд бий болох боломжгүй бол яагаад өөр нэг чанартай байрыг хайж болохгүй гэж?

Амьдралын хэв маяг гэдэгт хэмнэл, тогтмол баримталдаг дэглэм, өдөр бүр өөрчлөгдөшгүй хүслүүд, зуршил, зарчим, сэтгэл зүйн орчин, биеийн програмчлал зэрэг багтах юм. Ингэж тодорхойлохоор зарим эмэгтэйд өөрийнхийгөө олоход илүү хялбархан болж байгаа байх, харин заримд нь илүү хэцүү ч болж мэдэх юм. Тэгвэл зүгээр л “Би яаж амьдармаар байгаа билээ?” гэж өөрөөсөө асуухад ч хангалттай шүү.

Жич: Хэрвээ өөрийнхөө амьдралын хэв маягийг тодорхойлсон бол 10/08-нд гарах нийтлэлийг хүлээж байгаарай. Тэнд төрөл төрлийн амьдралын хэв маягт тохирох шинэ хотхонуудыг санал болгох болно.

* “Мөрөөдлийн гэр” сарын онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  
Өмнөх мэдээлэл
Ханнад юу тохиолдсон бэ? – 2
Дараах мэдээлэл
Уучлах сэтгэл зүй

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(497)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com