ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Онлайнаар суралцахаар шийдсэн үү?

Боловсрол  | 2014 / 10 / 07

Цахим ертөнц хөгжиж буй энэ үед онлайнаар мэргэжил дээшлүүлж сурах нь түгээмэл болж, жил ирэх тусам олон их сургуулиуд онлайнаар суралцах боломжийг оюутнуудад санал болгож байна. Өмнө нь сургууль уруу явах боломжгүй хүмүүс л гэрээсээ сурдаг гэсэн ойлголттой байсан бол одоо цагт завгүй хүмүүс ажлынхаа хажуугаар амжуулах боломж нээгдсэнээрээ давуу тал юм.

Онлайнаар суралцахаар шийдсэн үү?

Гэхдээ онлайнаар сурах нь бидэнд танхимд очиж сурсантай ижил хэмжээгээр чухал мэдрэмжийг төрүүлдэггүй. Ялангуяа гадны их дээд сургуульд онлайнаар сурч байгаа бол чи орон байрны төлбөр, амьдрах өртөг, замын зардал гэх мэт олон зүйл хэмнэнгээ ажлаа хийж байгаа гэдэг давуу талаа ухамсарлан, өөртөө дараах зарчмуудыг баримтлах хэрэгтэй.

Хамгийн түрүүнд энэ бол сурах чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн сонгох зүйл. Эцэг эх нь сур гэж, багш нь сурсан уу гэж шахаж шаардаагүй байхад ч сурч чадах хүн мөн эсэхээ эхлээд тодорхойлж, өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрэв үгүй бол онлайнаар биш танхимд сурахыг эсвэл огт өөр дуртай зүйлээ хийхийг сонгож болох юм. Тэгэхээр чамайг аль хэдийнэ эдгээрийг бодолцож үзээд шийдвэрээ гаргачихсан гэдэгт итгэлээ шүү.

1. Мэргэжил эзэмших, зэрэг дээшлүүлэхээр шийдсэн гэдгээ санаж, хойшлуулшгүй чухал ажил гэдгийг үргэлж сана.
2. Магадлан итгэмжлэгдсэн сургууль сонго.
3. Мэргэжил, боловсролын зэргээ сонгохдоо сайн судал.
4. Гарч болох зардлыг бүрэн тооцоол.
5. Өөрт тодорхой байгаа сурахад саад болох зүйлсээс бүрэн татгалз.
6. Бүртгүүлэхийн өмнө хуучин оюутнуудаас суралцах үед тохиолдсон урьдчилан таамаглаагүй зүйлсийг олж мэдэхийг хичээ.
7. Компьютер, ном, вэб камер, интернэт, холбогдох боломж гэх мэт хичээлийн хэрэгсэл бүрэн эсэхээ шалга.
8. Гэртээ хичээл хийдэг тусгай булантай бол.
9. Өдөр тутам сурахад зориулах цагаа тодорхойл.
10. Өөртөө тохирсон сурах арга барилаа ол.
11. Үргэлж тэмдэглэл хийх дэвтэртэй явж бай.
12. Хэсэг бүлгээрээ хийх мэтгэлцээн, багийн ажилд идэвхитэй оролц.
13. Асуух зүйл гарвал багш нараасаа нэрэлхэлгүй тухай бүр асуу.
14. Онлайнаар сурах гэдэг нь чатлахтай адил зүйл биш учраас товчилсон үг хэллэг, бүдүүлэг яриа битгий хэрэглэ.
15. Цаг заваа зохицуулж болохуйц бодит зорилго тавь.
16. Өдөр бүр сурах, судлах зүйлсийн жагсаалт гарга.

Дэлхийн том компани, корпорациуд шинэ ажилтны сонгон шалгаруулалтаа онлайнаар хийдэг болсон энэ үед онлайнаар сурах нь хувийн зохион байгуулалтаа сайжруулсан тохиолдолд маш ашигтай зүйл юм шүү.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Charlotte
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(210)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com