ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чиний хүсч байгаа байр хаана байгаа вэ?

Гэртээ  | 2014 / 10 / 08

Чи загварлаг уу? Чи спортлог уу? Эсвэл чамд үргэлж шинэ санаа хэрэгтэй байдаг уу? Ямар ч амьдралын хэв маягтай байсан, түүнд чинь тохирох байршил, орчин, тохижуулалттай байр байж л байгаа. Гоолингоо нь чиний өмнөөс жаахан судалгаа хийж, түгээмэл 6 төрлийн “lifestyle”-д тохирсон, УБ хотноо баригдаж байгаа 21 шинэ “бүтээн байгуулалт”-ыг онцоллоо.

Чиний хүсч байгаа байр хаана байгаа вэ?
* “Мөрөөдлийн гэр” сарын онцлох нийтлэл
1.
Би загварлаг бас залуулаг

Моодноос хоцордоггүй, кинон дээр гардаг шиг гялалзсан, эрч хүчтэй, дэгжин амьдралаар амьдрахыг хүсдэг бүсгүйчүүдэд зориулав.
Түлхүүр үгс: шалнаас тааз хүртэлх цонх, өрөөний орчин үеийн зохион байгуулалт
1. Time-Classic Tower
Онцлог:Шалнаас тааз хүртэлх саруул цонхтой, 12 төрлийн интерьерийн шийдэлтэй, 5 одтой зочид буудлын стандартаар баригдсан
Байрлал: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо
Утас: 75777888, 75777999
2. Romeo & Juliet
Онцлог: Шалнаас тааз хүртэлх саруул цонхтой, Итали инженерүүдийн ур ухаанаар бүтэж байгаа, урдаа 2 давхар үйлчилгээний төвтэй
Байрлал: БЗД, Жуковын ард
Утас: 99900196, 99900185, 99900184
3. X apartment
Онцлог: Шалнаас тааз хүртэлх цонхтой, шүүгээ бус хувцасны өрөөтэй байхаар төлөвлөгдсөн, Япон архитектурын шийдэлтэй, залууст зориулсан хамгийн бодит үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууц
Байрлал: БЗД, 8-р хороо, Офицеруудын ордон
Утас: 7700 9919
2.
Надад үргэлж шинэ санаа хэрэгтэй

Зохиолч, маркетингийн менежер гэх мэт бусдаас өөр, шинэлэг санааг цаг мөч тутамд эрэлхийлж байдаг, бодлогширох, ажиглах дуртай хүмүүст зориулав.
Түлхүүр үг: хотыг, эсвэл байгалийг тольдон харах боломжтой байрлал
4. Дэлгэр хотхон
Онцлог: Урдаа Богд Хан уул, ардаа их хотын хөгжил цэцэглэлтийг тольдон харах сонгодог байрлал, цэнгэг агаартай, Skymedia, Univision-д холбогдсон, дэд бүтэц нь хотын төв замтай шууд холбогдохоор төлөвлөгдсөн
Байрлал: Хан-Уул дүүрэг, 3-р хороо
Утас: 96188188, 93188188
5. Skytown 2
Онцлог: Богд уулын сайхныг тольдон харах боломжтой, метр квадратын үнэ хямд, дэд бүтэц сайтай, төв зам дагуу, төвийн шугамд холбогдсон
Байрлал: БЗД, 13-р хороо
Утас: 8602-0860, 9557-0860, 9602-0860
6. Агниста хотхон
Онцлог: Ургах, жаргах нарны чөлөөнд сүрлэг Богд хан уулаа, Хатан туул голоо, нийслэл хотынхоо өнгө төрхийг тольдон харж, алжаал ядаргаагаа тайлах хамгийн таатай орчныг бүрдүүлсэн.
Байрлал: Хан-Уул дүүрэг, 11-р хороо
Утас: 94103030, 94073030, 94093030
3.
Би цэврийн цэвэр агаарыг хүсч байна!

Хотод л байгаа бол хаана ч гэсэн утааны хэмжээ нь огт ялгаагүй гэж үздэг, гэрээсээ ажиллаж орлого олох боломжтой, нялх хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулав.
Түлхүүр үгс: Хотын төвөөс хол, цэвэр агаарт
7. Apple town
Онцлог: Ой модон дунд, цэвэр агаартай орчинд жилийн 4 улирал амьдрах боломжтой. Дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, 24 цагийн харуул хамгаалалттай, байшинг дагаж хувийн эдэлбэр газар олгогдоно.
Байрлал: Гачууртын эцсээс хойш 5 км
Утас: 94945055, 88305055, 91713355
8. Буянт Ухаа Вилла
Онцлог: Амины болон орон сууцны цогцолбор хотхон, бүрэн цутгамал, канад карказ, 4 улиралд амьдрах боломжтой, өндөр хурдны интернетэд холбогдсон
Байрлал: Хотын төвөөс 13 км зайд, нисэхийн спорт цогцолборын баруун талд байрлалтай
Утас: 9193-1771, 9194-1771, 9195-1771, 9196-1771
9. Green town
Онцлог: Цэвэр агаартай, байгалийн эрүүл энгэр нөмөр нөөлөг газар төвөлөгдөн баригдсан, дуу чимээ болон хотын утаа зэргийг бүрэн мартаж болохоор байршилтай.
Байрлал: Чингисийн талбайгаас 21 км зайд, Найрамдал зуслан явах замд
Утас: 95032652, 95900701
4.
Би ажил хэрэгч, бас эрүүл амьдралын хэв маягтай

Нөхөр нь өглөө ажилдаа явж, эхнэр нь хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх үүргийг хүлээдэг эрүүл-ажил хэрэгч гэсэн хоёр хэв маягийг хослуулан амьдардаг гэр бүлүүдэд зориулав.
Түлхүүр үгс: Төвөөс холгүй, хотын харьцангуй цэвэр агаартай бүсэд байрладаг, ногоон байгууламжтай
10. Sunny town
Онцлог: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хаяа дэрлэх эрүүл, эко орчинтой, аль ч замаар хүрэх боломжтой зангилаа уулзварын дагуу байрласан учраас түгжрэлд өртөхгүйгээр хотхонд очиж болно, 1 болон 2 давхартаа төвлөрсөн үйлчилгээний төвүүдтэй
Байрлал: Баянзүрх дүүрэг, 26-р хороо
Утас: 91113832, 91115850
11. Дөл хотхон
Онцлог: Хан уулын хормой, Хатан туулын хөвөөний цэвэр агаарт байрлалтай, өрх бүрийн цонхны байршил нарны тусгал үзэх боломжтой, нэгдсэн тагтны хаалттай, хүүхдийн цэцэрлэгтэй
Байрлал: ХУД, 15-р хороо
Утас: 89301828, 77537777
12. Time Square хотхон
Онцлог: Хотын төвөөс 3 км зайтай, цэвэр агаарт, дуу чимээгүй нам гүм орчинтой. Дугуйн болон гүйлтийн замтай, 15 төрлийн мод, бут, сөөг, зүлэг хосолсон ногоон байгууламжтай, усан бассейн, фитнесс клуб, бүжиг бүхий спорт цогцолбортой.
Байрлал: Хан-Уул дүүрэг, 11-р хороо
Утас: 99073893, 99053893, 95093893, 99033893, 7577-7577
13. “Ариг бүрд” орон сууц
Онцлог: Хотын төвөөс 1.5 км, Сэлбэ голын зүүн эрэгт байрлах тул цэнгэг агаартай, барилгын гаднах интерьер хуучны Европыг санагдуулам хийцтэй, цонх нь 1.8 метрийн урттай тул цэлгэр том, нарны гэрэл сайн тусна
Байрлал: БЗД, 6-р хороо
Утас: 99904075, 99904076
5.
Би хийдгээ хийсэн хүн

Шургуу хөдөлмөрлөснийхөө хүчээр санхүүгийн эрх чөлөөнд аль хэдийнэ хүрсэн учраас одоо гэр бүлдээ ихэнх цагийг зориулан, хийсэн бүтээснийхээ үр шимээс хүртэн амар тайван, аюулгүй, тансаг амьдрахыг хүссэн хүмүүст зориулав.
Түлхүүр үгс: Тансаг зэрэглэлийн, аюулгүй байдлыг бүх талаар хангасан, нам гүм
14. Tuul One apartment
Онцлог: Цэцэрлэгжүүлэлтийн иж бүрдэлтэй, домофон хамгаалалттай. Интерьерийн дизайныг зохиолчдийн хэв маягт тохируулсан Ньюклассик загвар, Америк маяг, Модерн гэсэн гурван төрлийн загвараар шийдсэн. Оршин суугч бүр орчин үеийн электрон мэдээллийн IC карт эзэмших бөгөөд уг карт нь гадны хүнийг хотхонд дураар нэвтрүүлэхгүй, хувь хүний аюулгүй байдал, хувийн нууцлалыг бүрэн хамгаална.
Байрлал: ХУД, 15-р хороо
Утас: 77002211, 77002222, 94447793, 94447783, 94447763
15. Түшээ Гүн хотхон
Онцлог: Уужим саруул архитекторын шийдэлтэй, Samsung-ийн Home network системтэй, Канад камин зуухтай, өндөрлөг газар байрлалтай тул харагдах орчин сайтай, гаднаа ногоон байгууламж, хүрхээ, усан сантай
Байрлал: Хан-Уул дүүрэг, 11-р хороо
Утас: 91923609, 99732429, 322953
16. Sunshine village
Онцлог: Гал тогоо, гэрэл хөшиг, цахилгаан хэрэгсэл, лифтийг гэрээсээ болон алсаас гар утсаараа удирдах ухаалаг төхөөрөмжтэй. Мөн GPS-ээр хүүхдээ хаана явж байгааг хянах боломжтой. Цэвэр агаарт байрлалтай. Хотхонд гоо сайхан, спа, акуа фитнесс, бассейн, жакузи, йог бүжгийн сургалтуудыг цогцоор нь шийдэж өгсөн. Япон инженерүүдийн ур ухаанаар бүтсэн.
Байрлал: Баянзүрх дүүрэг, 26-р хороо
Утас: 99900184, 99900185
17. Natur central plaza
Онцлог: Дижитал цоож, домофон систем, 24 цагийн харуул хамгаалалт, камерын хяналт, нарны хэт ягаан туяанаас хамгаалсан цэлгэр цонхтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Чингисийн талбай зэрэг амралт зугаалга эко орчинтой хамгийн ойр.1-5 давхарт худалдаа үйлчилгээний төвтэй, 6-22давхарт энгийн орон сууц,23-25 давхарт пентхаус тус тус байрлана. Тансаг зэрэглэлийн, хамгийн өндөр буюу 25 давхар орон сууц.
Байрлал: БЗД, 25-р хороо
Утас: 94566666, 95536666
6.
Хүмүүс намайг нийгмийн идэвх сайтай гэдэг юм

Өдөр бүрийг өөрөөр, сонирхолтойгоор өнгөрүүлэхийг эрмэлздэг, ажил, сургууль, клуб, уулзалтууд гээд шахуу цагийн хуваарьтай учир аль болох хотоос холгүй амьдрах хүсэлтэй хүмүүст зориулав.
Түлхүүр үгс: Хотын төвд, төв зам дагуу байршилтай
18. Хийморь 13 хотхон
Онцлог: Хотын төвөөс 2 км, төв зам дагуу байрлалтай, айл бүрийн тагт шилэн хаалттай
Байрлал: Баянзүрх дүүрэг, 25-р хороо
Утас: 99063620, 99063619, 99063618, 11330636
19. Залуу гэр бүлийн орон сууц 2
Онцлог:Хотын төвөөс 1.6 км, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжтай, бүрэн цутгамал
Байрлал: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо
Утас: 99026633, 89046633, 70006633
20. Амартүвшин апартмент
Онцлог: Чингисийн талбайгаас 1 км, хүүхдийн паркаас 500 м зайтай, домофон системтэй, бүрэн цутгамал
Байрлал: Баянзүрх дүүрэг, 25-р хороо
Утас: 86658888, 86618888, 86628888, 86638888
21. Сэлбэ 96
Онцлог: Хотын төвөөс 1.7 км зайд, Сэлбэ голын зүүн талд байрлалтай, ОХУ-д үйлдвэрлэсэн сантехникийн тоног төхөөрөмжтэй, домофон болон галын дохиоллын системтэй
Байрлал: Баянзүрх дүүрэг, 6-р хороо
Утас: 89020555, 89030555, 7000005
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(395)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com