ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэрийнхээ номын санг тохижуулах санаанууд

Гэртээ  | 2014 / 10 / 10

Би бага байхаасаа л номын тавиурын хялбар аргыг эрэн сурвалжилж олон зүйлээр туршилт хийдэг байлаа. Хамгийн гол нь хар мянган номоо багтаахаас гадна харахад сэтгэл онгоймоор эмх цэгцтэй байвал надад илүү таалагддаг. Өрөөнийхөө дөрвөн булангийн зайг ашиглахыг хүсдэг байсан ч учраа олдоггүй байсан юм. Харин өөрийнхөө байранд ороод л жинхэнэ долоо хоног бүр тавилгаа өөрчилж, ханандаа шаландаа бараг л таазандаа номын сан хийх нь холгүй явна. Ингээд та бүхэнтэй өөрийн олж мэдсэн сонирхолтой санаануудаасаа хуваалцъя.

Гэрийнхээ номын санг тохижуулах санаанууд
1. Орны толгой
Хамгийн тухтай байрлал. Учир нь ном шиг эрхэм зүйл толгой дээр л байрлах учиртай. Орон дээрээ гараад л авчих учраас өндөрт байна гэж санаа зовохгүй. Хамгийн гол нь бид орныхоо дээд хэсэгт юу ч байрлуулдаггүй шүү дээ. Ашиглах хэрэгтэй л орон зай.
2. Хаалга
Гайхаж байна уу? Гэхдээ хаалганы эргэн тойронд номын тавиур байрлуулах зай хангалттай их байдаг бас хэзээд нүдэнд ил харагдах учраас байнга л ном унших хүсэл төрдөг юм билээ. Гэхдээ бага зэргийн асуудалтай зүйл нь хэн нэг хүн дураараа аваад гарчих гээд байдаг талтай.
3. Сандал
Бас л номтойгоо ойр байх учраас хамгийн бүтээлч санаануудын нэг. Гэхдээ ийм сандалтай бол ном гэхээс илүү сэтгүүлүүд байрлуулвал илүү тохиромжтой. Гэрийнхээ зайг хэмнэж заавал сэтгүүлийн ширээ байрлуулах шаардлагагүй болно гэсэн үг шүү дээ.
4. Хана
Энэ бол хамгийн түгээмэл санаа. Сүүлийн үед ханын тавиурыг маш хялбар хийдэг болсон. Тогтоогч булан төмөр бас хавтан мод байхад л болно. Номын тавиур хийж болох хамгийн ашигтай байрлал бол өргөн зайтай хана юм. Тусгаарлагч хана ч байж болно. Түүнийг хэд хэдэн тасалгаанд хуваагаад л номын тавиур болгох боломжтой.
5. Орны доор
Өмнө нь орны толгой дээр хийхийг санал болгосон бол одоо доод зайг нь ашиглаж болох юм. Гэхдээ бараг уншихгүй болсон эсвэл хуучирсан номнуудаа л хийх байх. Учир нь далд орсон зүйлсийг бид байн байн нэхэн санаж ашигладаггүй шүү дээ. Мэдээж орон зайн хувьд хамгийн ашигтай бас эмх цэгцтэй харагддаг нь туйлын сайхан.
6. Шат
Бараг л хүмүүсийн санаанд буудаггүй байрлал. Зайг ч маш сайн хэмнэнэ дээ.
7. Ширээ
Ажлын том ширээ маань тэгш өнцөгт, хөндий хайрцаг шиг л байдаг. Хэрвээ энэ санааг хэрэгжүүлвэл. Олон давхарласан эмх цэгцгүй хавтас, бичиг цааснууд ямар аятайхан өөр өөрийн гэсэн байрлалтай болох бол?
8. Тавиур
Энэ загвар үзэмжний хувьд зүгээр л нэг тавиур мэт боловч хэрэглээний хувьд олон зүйлийг шийдэж өгч байгаа юм. Жишээ нь сандал болон ширээ болж болно. Тавиурны нүд бүрийн хэмжээнд тохирсон номны ангилал хийх боломжтой.
9. Цонх
Цонхны дэргэд суугаад ном уншина гэдэг хэзээд зөв санаа байдаг. Би ч гэсэн энэ “байрлал”-д дуртай. Номнуудөө өөрт ойр байлгах ч бас сайхан.
10. Бүгд нэг дор
Ганц бие хүнд л хамгийн тохирсон харагдаж байж магадгүй. Гэхдээ энэ загварыг илүү томсгож хосын хэрэглээ ч болгох боломжтой. Номын сан, шүүгээ, ор, зурагт, гутлын тавиур гэх мэт нэг дор бүгд нэгдсэн тавилгын бүрдэл.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Батгэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(480)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com