ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Инстаграм: Бага нас, аялал, хайр

Энтертаймэнт  | 2014 / 10 / 14

Бага насаа дурссан алдартнууд, өвлөөс өмнө аялж буй одууд, гэр бүлдээ хязгааргүй хайртай хүмүүс...

Инстаграм: Бага нас, аялал, хайр
1. Охид бүсгүйчүүдийн онлайн найз @Goolingoo
Амьдралд тун жижигхэн боловч маш том нөлөөтэй зүйлс их бий. Өглөө уусан аяга кофе, цэцэрлэгт ургасан өнгийн цэцэгс, шинэ даашинзыг минь анзаарч харсан хайртын минь нүд. Гоолингоо нь та нартайгаа алс холын Англи улсаас мэндчилж байна! Өнөөдөр цагийн зөрүүнээс болж та бүхэндээ Монголынхоо цагаар өглөөний мэнд хүргэсэн ч эндхийн цагаар дахин нэгэн өглөөний мэнд хүргэхийг хүслээ! Өнөөдөр та нар минь гэртээ, ажил дээрээ эсвэл зүгээр л гадуур алхаж байхдаа хэн нэгнийг бяцхан зүйлээр ч хамаагүй заавал баярлуулаарай. Сайхан үг ч байж болно шүү дээ. Бүрхэг боловч эрч хүчтэй шинэ өглөөний мэнд! #Гоолингоо #ГоолингооАнглид #Goolingoo #GoolingooInTheUk
(Гоолингоо нь энэ удаад инстаграмаараа Англи, Лондон, Япон зэрэг улсуудаар аялж байгаа билээ. Тухайн улс бүрийн цагаар танихгүй салхи, мэдэхгүй үүлс, анх удаа харж байгаа бүхнээ та нартаа илгээх “Өглөөний мэнд, сайхан амраарай” хамт байх болно.)
2. МУГЖ дуучин Т.Ариунаа @ariunaa_official
Үдшийн мэнд. Өчигдөрийн билэгт сайн өдөр “Өнөр бүл” төвийн 40 жилийн ойн арга хэмжээнд дууллаа. Одоогоос 14 жилийн өмнө энэ төвийн хүүхдүүд миний хэд хэдэн тоглолтонд хамтдаа оролцож байсан. Харин энэ төвийн балчир үрсүүд төвийнхөө 40 жилийн ойгоороо дуучин Ариунаатай л дуулна гээд зөвхөн намайг сонгож миний дуунуудыг бэлдэн энэхүү арга хэмжээндээ урин хамтдаа дуулсан нь хамгийн аз жаргалтай мөчүүдийн минь нэг байлаа. Хүүхдүүдийг баярлуулна гэдэг сайхан шүү дээ. За сайхан амарцгаагаарай.
(НҮБ-ийн элч дуучины үүргээ сайн гүйцэтгэж байна шүү )
3. Жүжигчин Г.Нарансолонго @ns_solongo
Тоглолт эхлэхийн өмнө нүүр будалтаа хийж байна.
4. Жүжигчин Michelle Rodriguez
Бүргэдийн баярт оролцсон 40 оролцогчийг хожиж тэргүүлсэн Ашолпан охин. 13хан настай энэ охинд аав нь анх бүргэдтэй харилцахыг зааж өгчээ. Түүний гэр бүлийнхэн энэ тэмцээнд охиноо оруулахын тулд 40км замыг мориор туулан ирсэн байна. Тэд нүүдэлчин маягаар амьдардаг. Монгол үнэхээр байгаль, соёлын баялаг түүхтэй орон юм. Хотын амьдралаас нь илүү хөдөө талын амьдрал нь ихэд таалагдлаа.
(Тэрээр Монголын хөдөө талын байгалийг нүдээр үзэхээр нууцхан зочилсон байна.)
5. Жүжигчин Drew Barrymore @drewbarrymore
#Mondays
(Мөн л байгалийн гоо сайхныг мэдэрч буй жүжигчин бүсгүй)
6. Жүжигчин Ian Somerhalder @iansomerhalder
Энэ ертөнц дээрх хамгийн үзэсгэлэнтэй гурван хатагтайн хамт... Инээмсэглэл гэдэг хүний амьдралд үзэж болох хамгийн сайхан зүйл юм. Энэ зурган дээрх миний бяцхан Neitczhe 1 жилийн өмнө бидэнд 5 хөөрхөн гөлөг гаргаж өгч байлаа. Гэтэл дэлхий дээр өнөөдөр хэдэн сая нохой алагдаж байгаа нь харамсалтай. Тиймээс энэ сайхан амьтдыг асарч, авахаас битгий татгалзаарай.
(7-р сараас хойш болзож эхэлсэн хосууд сошиал хуудсандаа хамт авхуулсан зургаа анх удаа тавьж фэнүүдээ баярлуулжээ.)
7. Жүжигчин Hugh Jackman @thehughjackman
Усан доогуур аялж үзлээ. Гайхамшигтай.
8. Жүжигчин Reese Witherspoon @reesewitherspoon
#TBT
(Шаргал үст Elle Woods. Яг л хэвээрээ байна, тийм үү?)
9. Backstreet Boys хамтлагийн дуучин A.J.McLean @skulleeroz
#Friends20 #80ClockCoffee
(AJ гэр бүлийн хамтаар Friends цувралын зураг авалтын талбайд)
10. Дуучин, жүжигчин Jung JiHoon/Rain @30rain
Өнөөдөр нэгэн нэвтрүүлэгт гэнэтийн зочноор оролцлоо. Союлын аавд амжилт хүсье. Би багадаа G.O.D-ийн фэн байсан шүү. (Азийн од Rain багынхаа шүтээн G.O.D хамтлагийн дуучин Kim Taewoo-ийн хамт)
11. Дуучин Pharrell Williams @pharrell
Энэ үдшийн Парис дахь тоглолтыг ирж үзсэн Jay-д баярлалаа #DearGirlTour
(Парист гэр бүлийн амралтаар явж байсан Jay)
12. Дуучин Selena Gomez @selenagomez
Хэзээд сонсоход бэлэн чихтэй, хэзээ ч тэврээд орхихгүй гартай хүн бол миний аав.
13. Дуучин Gwen Stefani @gwenstefani
Төрсөн өдрийн зоогийг энэ залуутай хамт барилаа ♥ @gavinrossdale
(Төрсөн өдрийн мэнд хүргэе Gwen!)
14. Дуучин Ciara @ciara
Би энэ мөчийг мөрөөддөг байлаа. Хүү маань төрж эхийн хэвлийгээс гараад ирчихсэн ч итгэхгүй байна. Чамтайгаа өнгөрөөх цаг мөч бүрийг би нандигнаж байна. #MyAngelBaby
15. FC Barcelona багийн тамирчин, хөл бөмбөгчин Neymar Jr @neymarjr
Гэрээ санасан аав ♥
(Зураг дээр Neymar 3 настай хүү David Luca-ийн хамт)
16. FC Barcelona багийн тамирчин, хөл бөмбөгчин Leo Messi @leomessi
Үдээс хойш гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж байна.
(Neymar-ын хамтран зүтгэгч Leo ч бас сайн аав)
17. Супер модел Lily Aldridge @lilyaldridge
Энэ жилийн @VictoriaSecret-ийн зураг авалтын хэсгээс.
(Энэ жил Лондонд болох шоуг тэсэн ядан хүлээж байгаа бүсгүйчүүд байна уу?)
18. Супер модел Chrissy Teigen @chrissyteigen
Бид Английн Бирминхам хотод үндэсний стадионы тайзна ард шүдээ цэвэрлэж байна.
(Дуучин хүнд амны хөндий цэвэрхэн байхаас илүү чухал зүйл гэж юу байх билээ  )
19. Супер модел Naomi Campbell @iamnaomicampbell
Баяр хүргэе @LewisHamilton !!! #RussianGP #proudsister
(Тэднийг дотно найзууд гэж мэдээгүй юм байна шүү.)
20. Супер модел Gisele Bundchen @gisele
Алдарт CHANEL N5-ийн нүүр царай болж байгаадаа итгэж чадахгүй байна. Нэр төрийн хэрэг байлаа @CHANELofficial
21. Супер модел Irene Kim @ireneisgood
Парист...
(Karl Lagerfield-ийн хамгийн хайртай Ази модел, Chanel-ын загварын шоуны Ази чимэг)
22. Супер модел Karlie Kloss @karliekloss
Өвөөгийнхөө гэрээс багынхаа зургийг оллоо. Ийм сайхан зургуудыг олон удаа авч, одоог хүртэл хадгалсан ээждээ баярлалаа.
23. Гэрэл зурагчин Murad Osman @muradosmann
#FollowMe Орост зохион байгуулагдаж байгаа анхны Гран При Формула @yourleo-тай хамт
(Аялагч залуу энэ удаагийнхаа цувралаар хайртынхаа эх нутагт)
24. Miroslava Duma @miraduma
Парист Chanel болон орос найзынхаа өгсөн хувцасаар гоёлоо #latergram
(2014 оны гэрэл зурагт хамгийн их өртсөн хэвлий. Бие давхар ч стилтэй хэвээр)
25. Гэрэл зурагчин, ээж Erico @erichedelic
I Love @instagram
(Инстаграмын од Япон ээж. Хүүхдээ унтаж байхад нь авсан зургуудыг нь сонирхоод санаа аваарай, бүсгүйчүүд ээ.)
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(727)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com