ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би ... хотхонд амьдарч үзсэн

Гэртээ  | 2014 / 10 / 14

/Улаанбаатар хотын хэд хэдэн хотхонд амьдарч үзсэн туршлага/
Улаанбаатар хотод маань гэр бүл амьдрах тав тухыг харгалзан үзэж, сайхан тохижуулсан олон хороолол, хотхон бий. Тэр олон хотхон хорооллуудаас алийг нь сонгохоо мэдэхгүй байгаа бол бид өмнө нь амьдраад үзчихсэн, одоо амьдардаг туршлагатай оршин суугчдаас дараах асуултуудыг асууж ярилцсан юм.

Би ... хотхонд амьдарч үзсэн

Яг одоо байр авахаар хайж байгаа бол уншаад мэдээлэл аваарай. Мөн чиний амьдарч байгаа хотхон ямар вэ гэдгийг сэтгэгдлээр үлдээгээрэй.

* “Мөрөөдлийн гэр” сарын онцлох нийтлэл
1. Баянмонгол хороолол
Барилгын чанар – Онц сайн
Үйлчилгээтэй ойрхон байдал – Онц сайн
Машины зогсоол - Тааруу
Хүүхдийн тоглоомны талбай - Сайн
Цэвэрлэгээ - Тааруу
Агаар - Сайн
Тайлбар:
Би энэ хороололд амьдраад 2 жил болж байна. Давуу тал ч бий, сул ч тал ч байгаа. Давуу тал гэвэл үйлчилгээ сайтай. Хотхон дотроо эмийн сан, жимс болон махны төрөлжсөн дэлгүүр, супермаркет, тоглоомын төв, цэцэрлэг, хөлний массажны газар, машин угаалга, гоо сайхны салон, үсчин, зоогийн газар, пицца захиалга, хими цэвэрлэгээ гэх мэт ихэнх үйлчилгээний газруудтай. Бас нэг давуу тал хотхон дотроо өглөө бүр шинээр гаргадаг турк талхны газартай. Харин энэ зун эргэн тойронд нь шинээр барилгууд баригдаад манай хотхон руу ирэх замууд нилээд эвдэрсэн. Ер нь бол амьдрахад боломжийн, сайхан газар. Сул тал гэвэл машины зогсоол оршин суугчиддаа хүрэлцдэггүй юм. Түүнээс болж их түгжирнэ. Мөн хогоо өдөр бүр цэвэрлэдгүйгээс орцны үүдэнд байдаг хогийн сав дандаа ил хальж асгарсан байдаг. Оршин суугчид өөрсдөө ухамсартай байвал манай хороолол ч сайхан шүү.
2. Нарны хороолол
Барилгын чанар – Онц сайн
Үйлчилгээтэй ойрхон байдал - Сайн
Машины зогсоол – Онц сайн
Хүүхдийн тоглоомны талбай – Онц сайн
Цэвэрлэгээ - Сайн
Агаар - Сайн
Тайлбар:
Ашиглалтанд ороод жил гаруй л болж байна уу даа. Айлууд нь гүйцэд нүүж ирээгүй, бас шинэхэн хороолол болохоор одоохондоо үйлчилгээний газрууд төдийлөн нээгдэж амжаагүй л байгаа. Гэхдээ энд амьдарсан сүүлийн 6 сарын хугацаанд хороолол маань их таалагдаж байгаа. Фитнесс, супермаркет, тоглоомын төв, үсчин гоо сайхан, дэлгүүр гээд хэрэглээний зүйлсээ авчих боломжтой болсон. Бас галт тэрэгний дуунаас хамгаалсан хана босгочихсон. Дууг бүрэн хаахгүй ч нэмэр болдог юм. Манайд ирсэн хүн бүр нэг зүйлийг дуу алдан гайхдаг нь машины зогсоол. Зогсоолын талаарх асуудал манай байранд бараг л байхгүй. Том талбайтай болохоор нэгнийхээ машиныг хаана, шүргэнэ гэсэн асуудалгүй. Бас нэг таатай зүйл нь орцны явган шатны дэргэд давхар бүрт тагт байдаг болохоор орой байрнаасаа гаралгүйгээр агаарлахад сайхан байдаг. Өвөл утаа багатай, хоёр цахилгаан шаттай. Хүүхдийн тоглоомын талбай руу машин орох ямар ч боломжгүй нь хамгийн их таалагддаг.
3. Маршал таун
Барилгын чанар - Дунд
Үйлчилгээтэй ойрхон байдал - Дунд
Машины зогсоол - Сайн
Хүүхдийн тоглоомны талбай - Сайн
Цэвэрлэгээ - Сайн
Агаар- Сайн
Тайлбар:
Маршал таунд 2 жил орчим амьдарч байна. Үнэндээ байраа хурдхан солих юмсан л гэж хичээж байна. Гадна орчин тухтай, талбай том, үйлчилгээ сайтай ч гэсэн хамгийн чухал асуудал болох халаалт, дулааны асуудал үнэхээр хэцүү. Бас ус алдах тохиолдол нэлээдгүй гарна. Анх уг нь сайхан л байр байсан гэсэн. Одоо бол асуудалтай л болсон доо. Гадаад орчин нь бол сайхан шүү. Зай талбай ихтэй, бас өвөлдөө агаар сайтай сайхан л байдаг юм.
4. Рапид харш
Барилгын чанар – Сайн
Үйлчилгээтэй ойрхон байдал – Сайн
Машины зогсоол- Тааруу
Хүүхдийн тоглоомны талбай - Дунд
Цэвэрлэгээ - Дунд
Агаар – Онц сайн
Тайлбар:
Барилгын чанарын хувьд маш сайн. Элдэв асуудалгүй. Бас наадмаа цонхоороо үзчихнэ хэхэ. Цахилгаан шат нь бас их сайн. Орцыг нь модоор хийсэн нь их таалагддаг. Мод үнэртээд л, тайвшруулдаг гэх үү дээ. Харин агааржуулалт болон зогсоол үнэхээр асуудалтай шүү.
5. Алтай хотхон
Барилгын чанар – Сайн
Үйлчилгээтэй ойрхон байдал - Дунд
Машины зогсоол - Тааруу
Хүүхдийн тоглоомны талбай - Тааруу
Цэвэрлэгээ - Сайн
Агаар- Дунд
Тайлбар:
Агаар сайтай, халаалт сайн. Өвлийн турш сайхан дулаахан байж чаддаг. Бас төв замаас холгүй, ирэх явах замдаа түгжрээд байхгүй. Харин машины зогсоол үнэхээр асуудал болдог.
6. Inel Zaisan Village
Барилгын чанар – Онц сайн
Үйлчилгээтэй ойрхон байдал - Дунд
Машины зогсоол - Сайн
Хүүхдийн тоглоомны талбай - Сайн
Цэвэрлэгээ - Сайн
Агаар – Онц сайн
Тайлбар:
Төлбөрийн хувьд тийм ч өндөр гараад байдаггүй. Ус хүйтэн ирдэг болохоор хотхоноосоо бойлертой учраас халуун ус тасрах асуудалгүй. Граж том бас халаалт сайтай. Бүх чиглэлийн автобусны зогсоолтой ойрхон.
7. Гэгээнтэн хотхон
Барилгын чанар – Онц сайн
Үйлчилгээтэй ойрхон байдал - Дунд
Машины зогсоол - Сайн
Хүүхдийн тоглоомны талбай - Сайн
Цэвэрлэгээ - Дунд
Агаар - Сайн
Тайлбар:
Энд амьдрах их таалагддаг. Анх ашиглалтанд ороход бүх өрөөндөө ханын шкафтай. Хувцасны өрөө тусдаа. Дотоод гадаад тохижилт сайн. Бас асуудал гарахад тэр дор нь шийдэж өгнө.
8. River Garden
Барилгын чанар – Сайн
Үйлчилгээтэй ойрхон байдал - Сайн
Машины зогсоол - Сайн
Хүүхдийн тоглоомны талбай - Сайн
Цэвэрлэгээ - Сайн
Агаар - Сайн
Тайлбар:
Байршил сайтай. Цэвэр агаарт болохоор манайх шиг нялх хүүхэдтэй айлд тохиромжтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, парктай ойрхон. Чимээ шуугиан багатай. Ирээдүйд олон зам, гүүр бас баригдахаар төлөвлөгдөж байгаа гэж сонссон. Дотоод засал, гадаад орчинд нь сэтгэл хангалуун байгаа. Харин дулаан ямар байхыг энэ өвөл л үзнэ дээ.
Туршлагаасаа хуваалцсан эдгээр хүмүүс байр авах бол өвлийн улиралд халаалт ирсэн үед сонгоорой гэж дуу нэгтэйгээр зөвлөж байсан шүү.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(217)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com