ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Байр худалдаж авахдаа хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй зүйлс бол...

Гэртээ  | 2014 / 10 / 15

Хуримаа хийгээд удаагүй байтал байрны зээл нь бүтсэн хоёр найз минь шинэ байрандаа бөөн баяр хөөр, найр наадам болж байж нүүж орсон юм. Гэтэл ороод сар ч болоогүй мөртлөө байраа зарна гэсэн зарлал орцныхоо үүдэнд наачихсан байдаг юм байна.

Асуулга: Байр худалдаж авахдаа хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй зүйлс бол...

Бүр гайхшрал төрж учрыг нь асуутал “Манай байр бясаатай юм байна бүр гэртээ тайван суух ч боломж алга” гэдэг юм даа. Эцэг эхчүүд нь байраа сайн үзэж авахгүй гээд л зэмлээд байсан сурагтай. Гэхдээ бодоод үзсэн чинь ямар худалдаж байгаа айлаас нь танайх бясаатай юу? гэж асуултай биш. Тэгээд ч дөнгөж гэр бүл болж байгаа хосууд гэр оронтой болсондоо баярлаж хөөрөөд тийм жижиг зүйлд анхаарах сөхөөгүй байсан нь аргагүй биз. Маш олон хүмүүсээс шинэ байранд ороод ямархуу байсан талаар асуухад бүгд л “Байр худалдаж авна гэдэг чинь зүгээр нэг дэлгүүрээс талх авах шиг амархан юм биш. Их чухал зүйл болохоор гадаад үзэмжээр шийдэж болохгүй. Хамгийн гол нь яг л чиний тав тухыг бүрэн хангасан байраа нэг мөсөн олж авах хэрэгтэй” гэсэн зөвлөгөөг өгч байсан юм. За ингээд тэднээс авсан асуулгаа та бүхэнд хүргэе.

1. Гэр хорооллын нийтийн байранд хүйтэн, дулаан олон өдөр хоногийг өнгөрөөж байж нэг юм орон сууцны зээл бүтэж байрандаа орсон. Уг нь нөхөр бид хоёр бүтэн сар байраа үзэж, харж, хайсаар яваад хамгийн гайгүйг нь сонгосон юм л даа. Гэтэл байрандаа ороод сар болсон уу, үгүй юу, сантехник нь авах юм үгүй болтол хуучирсан байр байж таарав. Бүр ямар ч засвар авахгүй, бүтэн байраар нь солихоос өөр аргагүй болохоор хэзээ ч муу усны хоолой нь задарч магадгүй гэх мэт асуудал ундарч гарсан даа. За энэ бол зүгээр л эхлэл нь. Удалгүй гал тогооны өрөө, ариун цэврийн өрөөнүүд бүгд бөглөрч, тагларч, бүр шугам нь задарсан. Хамгийн муухай нь миний дурлаж байж энэ байрыг сонгосон шалтгаан болох хамгийн гоё харагддаг таазны обой нь хуулраад эхэлсэн. Яах аргагүй авсан үнээ дахин нэг нугалсан засвар хийсэн. Байр авах гэж байгаа бол ичиж эмээлгүй бүгдийг нь асууж, шалгаад мэддэг хүнтэй хамт явж үзсэн ч буруутахгүй шүү. \ 32 настай Л \

2. Манай найз хотын төвд шинэхэн ашиглалтанд орсон байранд захиалга өгч хэдэн сар хүлээж байж саяхан байрандаа орсон юм. Би ч уулзаагүй удсан болохоор нэг өдөр холбоо барьж тэднийд зочилохоор болов. Ажлаасаа шууд л гүйгээд гарсан болохоор ойрхон дэлгүүрээс нь чихэр, жимс аваад орно доо гэж бодоод такситай давхиад очсоныг яана. Тэгээд машинаас буугаад тэр хавиар нь дэлгүүр хайгаад олсонгүй. Бүр сүүлдээ ядраад найзруугаа залгаж хэлсэн чинь “Өө, чи энэ хавиас ганц ч дэлгүүр олж чадахгүй зүгээр ороод ир. Манай орцоор орж болохгүй шүү, барилгын ажил нь дуусаагүй байгаа. Хажуу орцны хаалгаар ороод дээвэррүү нь гараад манай байрны дээврээр дамжиж ороорой!” гэдэг юм даа. Би чинь өндрөөс айдаг хүн гэтэл хүн аалз шиг байрны дээвэр дамжиж гүйнэ гэдэг ямар аймшигтай зүйл вэ? Гэхдээ л би нүдээ аниад дамжиж орсон доо. Ямар ч байсан миний авсан сургамж бол барилга нь баригдаагүй байгаа байранд захиалга өгөх шиг дэмий юм байхгүй. Өдөр болгон дээвэр дамжиж Карласон шиг байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. \ 31 настай Ж \

3. Намайг гадаадад байх хойгуур хань маань охинтойгоо хамт байр хайж хотын төвд их сайхан байр оллоо гээд л сэтгэл хангалуун ярив. Би ч гадаадад байх үедээ өдөр бүр л шинэ байрныхаа зургийг харж сайхан орон байртай болсонд сэтгэл хангалуун байлаа. Хэдэн сарын дараа гэртээ ирж нөгөө хоёртоо гэнэтийн бэлэг барисан. Би уг нь тэр хоёрын ажил хичээлдээ явчихсан байх үеийг нь тооцоолж байгаад ирсэн юм. Илгээмжээр авснаас хойш ганц ч удаа цүнхнээсээ гаргаагүй түлхүүрээрээ хаалгаа нээх гэж ухантаж байтал охин маань хаалга нээж намайг хэсэг харж байснаа “Ааваа сэрээрэй” гээд нойрмог дуугаар орилж гарав. Нөхөр маань унтлагынхаа хувцастай нүдээ нухчихсан намайг тэвэрч аваад “Ирэхээ хэлэхгүй дээ” гээд байн байн эвшээлгээд байдаг би бүр гайхсан. Нөгөө хоёр маань ядарчихсан, нүднийх нь доогуур хөх зураас татчихсан, бүр нэг өрөвдөлтэй. Тэгээд надад нэг цай аягалж өгөөд хамаг зовлонгоо тоочиж гарлаа даа. Байрных нь доор байдаг өргөн зам дээр орой болгон түгжирдэг болохоор чимээ нь аймар сонсогддог гэнэ. Ядаж байхад нимгэн ханатай хажуу айлууд нь найрлана, зодолдоно бүр дээд давхарт нь бүжгийн сургууль байдаг. Бас болоогүй доод давхарт нь бараг л шөнийн цэнгээний газар ажилладаг дээр нь нэмээд караоке байдаг. Би гурав хоноод л маш их ядарч унтаж чадахгүй, шууд байраа зарахаар болсон доо. \ 40 настай П \

4. Манай аав барилгын инженер хүн болохоор байрны чанарт илүүтэй анхаараад бусад зүйлийг нь мартчих гээд байдаг талтай. Саяхан дүү бид хоёрт байр авч өгөөд тусд нь гаргасан юм. Байрны чанарт бол асуудалгүй, аавын маань ачаар. Харин Галт тэрэгний замын дэргэд болохоор чимээнээс нь болоод унтаж чадахгүй байх үе цөөнгүй. Тэгэхээр байрнаасаа гадна гадаад орчинг нь бодолцож үзэх хэрэгтэй юм билээ. /22 настай А/

5. Байр хайх гэж залхуурснаас л буруутаж байгаа байхгүй юу. Эхнэр бид хоёр зуучилдаг газраар дамжуулж нэг байр худалдаж авсан юм. Уг нь байрлал сайхан. Яг л хүний хөлөөс хол, дуу чимээ багатай. Гэвч өрөөний зохион байгуулалт, интерер нь авах юмгүй муу. Бид хоёр сэтгэл хөдлөлдөө болоод л тоохгүй нүүгээд орчихсон байх. Эхнэр бид хоёрын унтлагын өрөө хаалгагүй. Нүүж орчоод унтах үедээ л харж байгаа юм даа. Бүх өрөөгөөрөө дамжиж байж гал тогооруугаа ордог. Хамгийн онцгүй нь бүр тагтгүй байр болж таарсан шүү дээ. Бид хоёр орсон хойноо л бие биенээсээ тагт нь хаана байсан бэ? гэж асуугаад нэг нэгнээ шоолж баахан хөхрөлдсөн. Одоо ч бараг дасаад л байх шиг байна. Гэхдээ л хэврэг юм аа. Өнгөрсөн долоо хоногт том өрөөнийхөө ханыг өрөмдөж байтал эхнэр маань жижиг өрөөнөөс “Таазнаас нь шороо унаад байна. Одоо больё миний хайр” гээд айчихсан бүлтэгнээд ороод ирдэг юм даа. Байр авах гэж байгаа бол хана тааз нь найдвартай эсэхийг сайн шалгаарай. \ 28 настай Б \

6. Манайх одоогийн байгаа байраа аваад хоёр жил гаран болж байна. Анх авахдаа нэлээн сайн үзэж байж авсан болохоор байрны хувьд яриад байх юмгүй. Сантехник, цэвэрлэгээ, чанар, дуу чимээний хувьд давгүй сайн. Наран талдаа цонхтой болохор их дулаахан байдаг. Харин нүүж орсноос хойш жилийн дараа яг байрны урд талд бараг л нүүрэнд нь наах шахам өөр нэг байшиг барьчихсан. Манайх өндөр давхарт тулдаа нар гайгүй тусч байгаа. Доод давхрын айлууд маань гомдоллоод л байдаг юм. Тэгэхээр авах гэж байгаа байрны чинь ойр хавьд өөр байр баригдах эсэхийг харж, хот тохижилтын хэдэн жилийн төлөвлөгөө үзчихвэл хэрэгтэй юм билээ. /34 настаы З/

Харин чиний хувьд байрандаа орсныхоо дараа үүнийг нь ч бас харах хэрэгтэй байж гэж бодож байсан туршлага бий юу? Гоолингоочуудтайгаа хуваалцаарай.

* “Мөрөөдлийн гэр” сарын онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Батгэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(796)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com