ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чи бол амьтан (зурхай)

Зурхай  | 2014 / 10 / 21

Зурхайн орд бүрийн шинж чанарыг амьтдаар зүйрлэсэн зурхайг хүргэе. Чи ямар амьтан бол?

Чи бол амьтан (зурхай)
1. Хонь
Чи бол Элбэнх. Харахад сул дорой юм шиг хэрнээ маш сонор соргог, сэргэлэн зантай. Хурдтайгаас гадна нөхөрсөг зантай учраас хэрэгтэй үед түргэн шийдвэр гаргаж, өөрийгөө ямар ч асуудлаас аваад гарах чадвартай. Турьхан биедээ багтамгүй их энергитэй, азын тэнгэр түүнийг үргэлж дагаж байдаг.
2. Үхэр
Чи бол Буга. Нэг талаасаа хуучинсаг гэж хэлж болохуйц. Сонгодог хэв маягт дуртай, зарчимч, энгийн гял цял хоёрыг тэнцвэртэй хослуулж чаддаг. Маш үзэсгэлэнтэй, бие даасан. Нэг зүйлд дурлахаараа түүндээ хэзээд үнэнч үлддэг. Өөрийн гэсэн үзэл бодолтой. Юманд зөв үнэлэлт дүгнэлт өгөхдөө маш сайн хүмүүс.
3. Ихэр
Чи бол Панда баавгай. Бусдад инээд бэлэглэдэг, аз жаргалтай амьтан. Дасан зохицох чадвар хамгийн сайн. Хүмүүсийн хайрыг татах чиний хувьд алга эргүүлэх шиг л хялбархан бөгөөд өөрөө хичээх ч шаардлагагүй хүмүүс чамд татагддаг. Зан ааш нь маш хувьсамтгай.
4. Мэлхий
Чи бол Заан. Гаднаа “том”, бие даасан харагддаг тул хүмүүс чамайг хэчнээн эмзэг болохыг мэддэггүй. Уян зөөлөн сэтгэл, эелдэг найрсаг зан ааштай. Жаахан удаан ч гэсэн тууштай зантай учраас зорьсондоо заавал хүрдэг. Сэргэлэн, авхаалжтай, өөрийгөө захирч чаддаг хүмүүс.
5. Арслан
Чи бол угаасаа Арслан. Сүргийн манлайд байх дуртай, удирдан зохион байгуулах чадвартай. Шийдэмгий, тууштай занг өгөөмөр нинжин сэтгэлтэй төгс хослуулдаг. Үргэлж оргил руу тэмүүлдэг өөдрөг зантай, өмчирхүү, эзэрхэг зан нь заримдаа сул тал нь болчихдог.
6. Охин
Чи бол Бүргэд. Хэзээд итгэл даадаг, найдвартай зан чинь Бүргэдийг санагдуулна. Дуу шуугианд дургүй, танихгүй хүмүүст тааламжтай ханддаггүй бөгөөд хамгийн реалистик хүмүүс юм. Аливаа зүйлийг дэвэргэдэггүй, байгаагаар нь хялбарчлан хүлээн авч шийддэг. Цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг, сэхээтэн маягийн бардам төрхтэй. Шаардлага гарсан үед овжин, зальтай байж бас чаддаг.
7. Жинлүүр
Чи бол Муур. Тун эрх танхи, ямбалах дуртай гэдгээ мэднэ биз дээ? Хээнцэр, дэгжин төрхтэй, эдэлж хэрэглэдэг зүйлсээ ч мөн чамин байлгахыг хичээдэг. Харанхуйд дургүй ба аливаа зүйлд дандаа алтан дунджийг баримтлахыг хичээдэг ч жирийн нэгэн байх дургүй.
8. Хилэнц
Чи бол Үнэг. Ямар ч арга залиар хамаагүй хүссэн бүхнээ авдаг. Ховорхон тохиолдолд итгэмтгий зангаасаа болж алдах гээд байдаг. Маш их мэдлэгтэй ба юм хийхдээ төгс хийхийг хичээдэг. Гаднаа эрх танхи, даруухан мэт харагдавч яг үнэндээ маш хүчирхэг.
9. Нум
Чи бол туулай. Энд тэндгүй дэгдээд л эгдүү хүргээд явж байдаг. Гэнэн цайлган болохоороо амьдрал дээр ч бас чононд идүүлчих гээд байдаг. Худлаа ярьж мэддэггүй. Амьдралд хайртай, хөгжилтэй хүмүүс. Нэг гэм нь хэт хөдөлгөөнтэй учраас очсон газар бүртээ юмаа гээх гээд байдаг.
10. Матар
Чи бол чоно. Бүгд чамаас айдаг ч чи арслан шиг бүгдийг захирдаггүй. Яг үнэндээ найдваргүй болсон нэгнийг л барьж “иддэг” хор хөнөөлгүй, шударга хүмүүс. Өөрт нь гэм хийгээгүй хүн рүү дайрдаггүй. Гэхдээ хэн ч чамайг сул дорой гэж хардаггүй учраас хамаагүй халдаж чаддаггүй. Ямар ч үед өөрийгөө аваад явах чадвартай. Зорилгодоо бага багаар зүтгэсээр заавал хүрдэг.
11. Хумх
Чи бол Баавгай. Ихэвчлэн ганцаараа байхыг эрмэлздэг. Ирээдүйгээс ирсэн мэт онцгой сэтгэгдэл төрүүлдэг учраас хүмүүс чамтай байх дуртай. Чамаас ямар ч үйлдэл гарч магадгүй ба тун тааварлашгүй хүмүүс. Өнгөрсөнд харамсах гэдэг сэтгэл хөдлөл чамд огт байдаггүй гэхэд болно. Бас чи бол аз жаргал түгээгч.
12. Загас
Чи бол Дельфин. Амархан баярлаж, амархан гомддог. Нөхөрсөг, нээлттэй учраас үргэлж хүмүүсээр хүрээлүүлж байдаг. Өөрөөсөө илүү бусдын төлөө санаа тавьдаг. Урсгал сөрж сэлэх дургүй. Би хэн бэ гэдэг асуултын хариуг олсон нэг нь сайхан амьдардаг.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(325)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com