ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дракула хүлээлтэд нийцэв!

Энтертаймэнт  | 2014 / 10 / 22

Цус сорогчийг сэтгэл татам, уян зөөлөн, дур булаам дүрээр гаргах моод Twilight-аар л эхэлсэн. Эдвард, Белла хоёроос хойш өсвөр насны охид вампиртай учрахыг өөртөө тохиолдож болох хамгийн романтик зүйл мэтээр төсөөлөх болж, цус сорогчийн эмгэнэлт хайр дурлалын тухай кино бөөн бөөнөөрөө үйлдвэрлэгдэснээс болоод энэ сэдэв бүр эвдэрч гүйцлээ гэж би бодож байлаа. Харин “Дракула: Өгүүлэгдээгүй домог” бол “Ахиад л нэг цус сорогчтой хайрын түүх” биш байсан юм.

Дракула хүлээлтэд нийцэв!

Дэлхийд 196+ тооны цус сорогчтой кино бий. Ихэнх нь аймшгийн төрөлд, 2006 оноос хойшхи нь голцуу драма, фантаз төрөлд багтдаг аж. Ялангуяа сүүлийн үеийн кинонууд нь бүгд орчин үеийн цус сорогч нарыг л “оролдож” байсан бол “Дракула: Өгүүлэгдээгүй домог” нь хэний ч кинондоо тусгаж байгаагүй эртний жинхэнэ цус сорогчийг “өндөлзүүлснээрээ” онцлог болжээ. Цус сорогчдын өвөг эцэг Влад III бол Румыний домогт удирдагч, “сүлбэгч” хочит баатар эр юм. Түүний эцэг Bлад II “Луугийн тушаал” нэртэй нууц бүлгэмд харьяалагддаг байсан бөгөөд энэ утгаараа хүүг нь ч “Луугийн хүү” буюу “Дракула” гэж нэрлэдэг байсан гэдэг. Влад III хэзээ ч домогт гардаг шигээ хүний цусыг хүзүүнээс нь сорж байгаагүй авч алан хядсан 100 мянга гаруй хүнийхээ цусанд талх дүрж, хүүрийг нь гэртээ хадгалдаг байсан хэмээн Румыний түүхэнд өгүүлэгддэг. 1897 онд Ирландын зохиолч Брам Стокер түүний хүний шим шүүсийг далд утгаараа сорж байсан тухай түүхээс санаа авч анхны цус сорогчийн тухай зохиол “Дракула”-г бичиж байсан аж. Ингэж л өнөөдрийг хүртэлх бүх цус сорогчтой зохиолын уг гарвал хүний ургуулан бодох чадварын тусламжтайгаар бий болж л дээ.

“Дракула: Өгүүлэгдээгүй домог” хэдий жинхэнэ Владын тухай биш байсан ч цус сорогчийг “зах зээлийн шуурга”-наас арай өөр өнцгөөс илэрхийлж чадсан байна. Энэ киног мангасын тухай гэхээсээ илүү эх орон, ард түмэн, гэр бүлээ хамгаалахын төлөө эр хүн хэрхэн золиос гаргаж, түүнээс үүсэх эрсдлээ яаж үүрч, эрэлхэгээр бүхний эсрэг ганцаараа ч хамаагүй тэмцэж байгаа тухай түүх гэвэл илүү зохистой. Мөн энэ киноны “зүрхэнд” бие биендээ үхэшгүй мөнх, үүрдийн сэтгэлээ өгсөн хосын тухай цохилж байгаа. “Хориотой хайр” биш харин “Хамтдаа үхлийг ч үүрэлцэхэд бэлэн” бат бөх гэр бүлийн тухай өгүүлэх хэсэг бүр нь тун сэтгэл хөдөлгөм бөгөөд үүний ачаар л энэ дайн дажинтай, тулаантай, хар бараан кино бүсгүйчүүдэд таалагдахуйц төгсгөлтэй болж чаджээ. Тэгээд яаж төгсдөг юм бэ гэж бүү асуугаарай. Энэ бол уг киноны урьдчилан мэдэж болохгүй чухал чимэг.

Box office-ийг комикноос санаа авсан, эртний домгоос санаа авсан гэсэн хоёр төрлийн кинонууд л ээлж дарааллан эзэлсээр байна. Гэхдээ “Maleficent”, “Hobbit”, “Snow white and the huntsman” зэрэг угаасаа л худлаа гэдгийг нь мэдэж байгаа түүхүүдээс дракулагийн домог “Аягүй бол үнэн байх аа” гэж бодогдохуйц үнэмшилтэй байж чадсан. Босоод ирэхэд “World war Z”-г үзсэний дараахтай адил, бүх хүн араатан юм шиг эвгүй сэтгэгдэл төрж байсан нь кино намайг дотроо их л татан оруулсны шинж байх. Ихэнх кинонд цус сорогчид хазуулсан хүн бүр цус сорогч болж хувирдаг бол Дракула дээр цус сорогчид хазуулсан болгон идэш, харин цус сорогчийн цусыг уусан хүн л вампир болж үхэшгүй мөнхийг олж гардаг нь бодит домогтойгоо илүү ойр санагдсан нь ч бас нөлөөлсөн байх. Бас Люк Эванс “угтаа их сайн хүн боловч шаардлагатай бол яаж ч хувирч чадах” хунтайжийн дүрдээ гарцаагүй тохирсон байлаа. Сарьсан багваахайн тулааны зураглалууд, хатны хаднаас унаж байгаа хэсэг зэрэг 3D-ээр үзвэл илүү ч тааламжтай байж мэдэхээр хэсгүүдийг үзээд яагаад үүнийг бүтээхдээ хоёр хэмжээстийг сонгосныг нь харин ойлгоогүй. Гэхдээ л Дракула хүлээлтэд нийцсэн!

“Хүн бүр дэлхийг эзлэхийг мөрөөддөг” хэмээх нэртэй уг киноны маань дууг дуучин Лорде амилуулжээ.

1. Хэрвээ чи өнөөдөр Өргөө кино театрт очиж кино үзэх гэж байгаа бол Гоолингоо өдөр гэдгийг мартаагүй биз? Гоолингоо картаа уншуулаад 13% бонусаа аваарай. Зөвхөн Гоолингоо өдрөөр 13% харин бусад өдөр 10% шүү. Бидний буюу бүсгүйчүүдийн гэсэн тодотголтой зүйлс хэзээд эрчүүдийнхээс илүү байх юм даа, тэ?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(458)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com