ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн нэвтэрхий толь: Ярилцлага

Мэдээлэл  | 2014 / 10 / 22

Эрчүүдэд хамаатай сэдвүүд нь амжилт, машин, эмэгтэйчүүд, спорт гэх мэт гарын арван хуруунд хангалттай багтахаар бол бүсгүйчүүд биднийх гарынхыг хөлийнхтэй нийлүүлээд ч хүрэхээргүй өргөн хүрээтэй. Тэр дундаа эрчүүдийн асуудал яах аргагүй томдоо орно. Тийм ч учраас бид энэ сэдвээр ярилцлагынхаа салхийг хагалж:

Гоолингоогийн нэвтэрхий толь: Ярилцлага

“Эмэгтэйчүүдийг л оньсого шиг гээд байдаг атлаа, эрчүүд биднээс дутахгүй нууцлаг, учир нь ойлгогддоггүй хүмүүс. Бидэнд эр хүний талаар мэдэхийг хүсдэг ямар олон зүйл байдаг билээ дээ? Гэхдээ бид тэр болгоныг асууж зүрхэлдэггүй. Тиймээс ч би нэгэн илэн далангүй эрийг сонгож, түүнтэй хайр дурлал, гэрлэлт, бүсгүйчүүд, хамгийн гол нь эрчүүдийн өөрсдийнх нь талаар яриа өрнүүллээ.” хэмээн эхлүүлж байсан юм. Үүнээс хойш өөр өөр төрлийн зочидтой уулзан, хориод ярилцлагыг та нартаа хүргэжээ.

Нөөц бололцоогоо тултал ашиглаж 1 жилийн дотор 51кг хассан бүсгүй , Монголын Шанель болохоор зориглосон эгч дүү хоёр, Мөрөөдлийнхөө амьдралаар амьдардаг үзэсгэлэнт дуучин бүсгүй, Чадна гэж өөрийгөө ташуурд хэмээн зоригжуулсан зохиолч бүсгүй, Хоосноор өөрийгөө дүүрэгсэн аялагч эмэгтэй, Гэр бүлдээ бүхнийг зориулмаар байна хэмээж, хайрандаа умбасан дуучин, Цор ганц хурим хийхийг хүсдэг жүжигчин залуу, Амьдралаа “гэрэл” хэмээн нэрийдсэн ухаалаг бүсгүй, Фэйсбүүкийг тултал ашигладаг групп Гүрү нар, Суралцахыг эрхэм болгосон жүжигчин , Малгайнд дурлагч залуухан бизнес бүсгүй , Эмэгтэйчүүдийн эмчийн хэрэгцээтэй зөвлөгөөнүүд, Эко салоны эрэлттэй зөвлөгөөнүүд - ийг ч мөн бид ярилцлага авахдаа асууж нийтэлсэн байна.

Олны танил зочидтойгоо өдөр товлон уулзахаасаа өмнө мэдээж заавал асуух асуултуудаа бэлддэг. Үүндээ ойрын үеийн уран бүтээлийн сонин сайхан, хувийн амьдрал гэх мэт улиг болсон сэдвүүдийг аль болох хөндөхгүйг хичээдэг. Харин ярилцагчаа хувь хүнийх нь хувьд илүүтэй гаргаж ирэх, уншсан хүн “Би яадаг билээ?” гэж өөр дээрээ дүгнэлт хийн тусгах, гүн гүнзгий асуултууд бэлдэхийг эрмэлздэг юм. Ярилцлагын маань хамгийн гол зорилго нь уншигчид түүнээс ямар нэг зүйлийг олж авдаг, бүр болохоор бол нэгээс ч илүү зүйлийг олж аваасай гэж хүсдэг. Тиймдээ ч зочдоо сонирхолтой байхаас гадна “сургаальтай” нэгэн байлгахыг зорьдог юм. Үүнээс гадна Гоолингоогийн үзэл санаанд нийцсэн, эерэг уур амьсгалтай байх нь ярих юмгүй чухал.

Уншигчдынхаа сэтгэгдлүүдээс түүвэрлэн хүргэвэл:
“Зочин: victoria.
Үнэхээр гайхалтай Мөнхзул эгчээ! хамгийн гол нь жингээ хаясандаа ч биш өөрийгөө даван туулсан тань л үнэхээр гайхалтай санагдлаа. Өөртэйгээ хийх тэмцэл хамгийн хэцүү гэдэг шүү дээ. Би 5кг хасаад л өөрөөрөө маш их бахархаад, өөртөө үнэхээр баярлаж улам урам зориг орж байсан. Би өөрөө тийм тарган биш л дээ зүгээр л хүссэн жиндээ хүрэхийг хүссэн юм. Харин та 50кг гэвэл бүр өөрөөрөө маааш их бахархаж байгаа байх! Та маш олон хүний inspiration болж байгаа гэж итгэж байна! Таныг үнэхээр магтаж дахин дахин баяр хүргэмээр байна! та маш үзэсгэлэнтэй болжээ. миний бодлоор таних танихгүй оддын ярилцлагаас илүү амьдралд ойрхон тэгээд ийм сайхан нийтлэл илүү их сэтгэлд хүрлээ. Дахин баяр хүргье”

“Зочин: Namuun.
Дуу сонсоод ярилцлагыг уншиж байгаад дуугаа зогсоогоод эхнээс нь анхааралтай уншлаа. Монголд маань мундаг мундаг боловсон хүчин төрж байна. Би чамайг ирээдүйн Монголын эмэгтэй улс төрчдийн нэг нь байгаасай гэж яагаад ч юм ярилцлагыг уншиж байхдаа бодож суулаа. Чи бид хоёрын мөрөөдөл хүсэл нэг зүгт байна. Би ч гэсэн Монголдоо гайхамшигтай номын сан байгуулахыг мөрөөддөг. Сургуулийнхаа номын санд суугаад хичээлээ хийж суухдаа яг ийм номын санг Монголдоо барих юмсан гэж номын сангийн хаалгаар орох бүрдээ боддог байсан шүү хэхэ :)) Хөтлөгч та хоёрт баярлалаа. Сэтгэл сэргээсэн, нэгийг бодогдуулсан сайхан ярилцлага болжээ.”

“Зочин: Blr.
Баярлалаа. Асуух зүйл үлдээлгүй бүгдигй нь хамарсан сайхан ярилцлага болжээ. “

“Зочин: Сэлэнгээ.
Уран бүтээлч хүмүүс маш өндөр түвшний мэдрэмжтэй байдаг байх. Энэ зохиолчийн зохиолуудыг уншиж байсан л даа. Хараад байхад өөрийгөө сорьж үзэх дуртай, зоригтой эмэгтэй шиг санагддаг. Би ч бас шийдэмгий байхыг хичээдэг ч заримдаа зориг дутаад байдаг юм. Энэ ярилцлагыг уншаад зоригтой байх хэрэгтэй гэж бодлоо.”

“Зочин: Misha.
Өмнө нь хүмүүсийн ярринаас их зантай гэж сонсож байсан ч ярилцлагыг нь уншаад маш их таалагдлаа. Их ухаалаг, нийгэмд хүлээсэн үүрэгтээ эзэн болдог, хөдөлмөрч, сайн гэргий, сайн Ээж юм шиг санагдлаа. Дууг нь сонсох маш дуртай. Манай залуу охидууд үлгэр дуурайл аваасай гэж бодож байна. Гэр бүлд нь дэлхий дээрх хамгийн цагаахан, хамгийн сайн сайхныг хүсье. Олон олон шүтэн бишрэгчид чинь дахин дуулахыг чинь үнэнчээр хүлээж байгаа шүү. Амжилт хүсье. “
гэх мэт ярилцлагын маань гол зүйлийг олж харж чадсан байдаг нь үнэхээр сайхан шүү.

Дээр дурьдасанчлан олны танил хүмүүсийн ярилцлага байхаас гадна нэрийг нь нууцалсан эсвэл зүгээр л гадуур тааралдсан сонирхолтой хүнээс ярилцлага авсан тохиолдлууд бий. Үүнд: Энгийн нэгэн боловч сургаалиар дүүрэн Рэгзээ эмээ , Баки залуусын баки үгнүүд, Зурагчин хүн л гарцаагүй онож хариулсан асуултууд, Эмэгтэйчүүдийн тухай илэн далангүй ярилцсан “сайхан залуу” - ийн ярилцлага ч байдаг юм.

Ямар ч байсан нэг сайхан эмээгээс ярилцлага авна даа гэсэн зорилготойгоор оффисоосоо гараад хэн гэдэг ямар хүн байхыг нь ч мэдэлгүй явсаар Рэгзээ эмээтэй азаар тааралдан, гэрт нь зочилж байлаа. Бидний дотно яриан дунд:
“Өвгөн тань таны анхны хайр байсан уу?” гэсэн асуултад
Ер нь малчин хүн хөдөө хүнтэй танилцана гэж ховор. Хонь хариулаад л хөдөө явж байхад хэн ирж танилцах вэ дээ. Ганцхан энэ урлагийн буянаар хөдөө сумаас аймгийн төвд ирж бид хоёр чинь танилцаж байлаа. Азаар тэр “Урлагийн 10 хоног” болж би 54 оноос хойш би малчин хийгээгүй. Тэр үед хотоос ирсэн их сургууль төгссөн боловсролтой залуу их л сайхан байлаа шүү дээ. Эмэгтэй хүнийг их хүндлэнэ, хайрлана. Тэр үеийн хөдөөний залууст чинь юун тийм юм байх вэ дээ. /инээв/ гэж хариулсан нь сэтгэлд минь тод үлджээ. Хөгжилтэй юм шиг хэрнээ амьдралд ойр сайхан санагдаж билээ.

Харин нэг зүйлээрээ нийтлэг залуусаас авсан ижил асуулттай ярилцлагуудыг бид арай сонирхолтой байдлаар шийддэг. Фэйсбүүк нь тухайн хүнийг илэрхийлдэг болчихсон энэ үед ярилцлага авах нь илүү амар болсон ч юм шиг. Гэхдээ бидний сонголтууд сайн байж чадсан биз дээ, тийм үү?

“Сайхан залуу” – ийн хувьд эхлээд ямартай ч бүсгүйчүүдийг хуйлруулдаг, хайр дурлалын асуудалд “даам гарчихсан” залууг зочноо болгоно хэмээн төлөвлөсөн юм. Асуух асуултууд маань ч цээжин дээр минь бэлхэн байсан. Яг тийм залуугийн эрэлд гараад нэг их удалгүй найзынхаа найз нэгэн залуутай утсаар холбогдон цаг товлоод уулзаж байлаа. Мэдээж тэр миний саналыг анх сонсоод гайхсан л даа. Гэхдээ сайн тайлбарлаж ярилцсаны дараа дуртай байгаа нь илт байж билээ.

Гоолингоогийн итгэл үнэмшилд “Сайхан өөрчлөлтийг эерэг аргаар авчирч болно гэдэгт итгэдэг” хэмээх нэг мөр бий. Бүх ажлууд маань үүнийхээ дагуу л явагддаг гэвэл илүү ойлгомжтой болов уу.

Жич: Гоолингоо нь энэ жил 5 нас хүрч байгаа. Ойн баяраа тохиолдуулаад бид уншигчиддаа өөрсдийнхөө талаар улам сайн танилцуулъя гэж бодсон юм. Сэтгэлийнхээ нарийн нандин асуудлыг хуваалцдаг хэрнээ, нэг ч удаа яг ямар шалтгаанаар энэ бүхнийг хийдэг тухайгаа бид та нарт хүүрнэж байгаагүй юм билээ. “Гоолингоогийн нэвтэрхий толь” дараагийн удаад Гоолингоогийн бэлтгэдэг гайхалтай гэнэтийн бэлгүүдийн тухай өгүүлэх болно.

Гоолингоогийн ярилцлага булангийн талаар чи хэр мэдэх вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(698)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com