ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Найзын маань надад өгч байсан хөгжилтэй зөвлөгөө

Чөлөөт цаг  | 2014 / 10 / 22

Бидний хамгийн сайхан бас хөгжилтэй түүхүүд “Нэг удаа би найзтайгаа” гэж эхэлдэг шүү дээ. Яах аргагүй тэдний үнэтэй зөвлөгөө бас заримдаа хэтэрхий дэгсдүүлчихдэг зан зэрэг нь амьдралын олон сайхан дурсамжийг бий болгож байдаг. Хар багын, цэцэрлэгийн, арван жилийн, оюутан цагийн, хүнд хэцүү үед танилцсан гээд хэлж тайлбарлаж боломгүй үнэ цэнэтэй нэгэн холбоос биднийг холбодог.

Асуулга: Найзын маань надад өгч байсан хөгжилтэй зөвлөгөө

Нөхөрлөл нэгнээ зовох үед дэргэд нь сууж өөрөө асуудалд орчихсон мэт шаналахыг хэлдэг байх. Нөхөрлөл гэж жаргалтай байгаагаа дагаж дэрвэн хамтдаа тэнгэрт хөөрөх шахахыг хэлнэ. Бас хамгийн утгагүй зөвлөгөө өгсөн ч итгэдэг учраас юу ч бодолгүй түүнийг туршиж үзэхийг хэлэх байх. Тэгээд дараа нь нэг нэгнээ шоолон чанга чанга хөхрөлдөх тэр сайхан үеийг л нөхөрлөл гэж хэлдэг байх даа.

1. Арван жилдээ найзуудаараа зугаалах боллоо. Би тэр үед хамгийн анхны жолооны үнэмлэх авсан хүн нь байсан юм. Бүр багаасаа л таван хүү нийлж нэг нэгнээсээ уйдах шинжгүй дагаж дэрвэх дуртай дэггүй хөвгүүд байлаа. Тэр үед бараг анх удаа машинтай тэгээд өмнө нь хол явж үзээгүй болохоор хэр хол явахаа ч тооцоололгүй гараад туучихсан. Хэдхэн литр бензин хийчихээд их л хөөрч бараг л нисч явсан чинь буцах шатахуун хүрэлгүй замын голд таг гацчихдаг юм даа. Тавуулаа гарч машинаа түрэнгээ өөрсдийгөө шоолж хажуугаар өнгөрсөн машин болгоноос санаа зовж нүүрээ нууна. Манай найзуудын гайхалтай гэмээр зан нь хэзээ ч нэгнээ буруутгаж, харааж ерөөгөөд байдаггүй. Гэтэл бидэн дундаа хамгийн сайн толгоотой нь нэг зүйл бодож олсон бололтой “Хүүе манайхан, дээр үед нэг машинч, хуучин Орос москвичоо хөдлөхгүй болохоор нь шатахууны нүхрүү нь шээдэг байсан гэсэн шүү” гэдэг юм байна. Бид хэд бие биерүүгээ харж бүр гайхаж зогстол нэг нь “Тэгээд дараа нь энэ машинаас бензин биш шээс үнэртээд байвал яах юм бэ?” гэдэг байгаа. Бид хэд бүр замын голд сөхөрч унатлаа инээлдсэн. Зарим нь бүр шороон зам дээр тэнгэр харж хэвтээд л “Хэрвээ үнэхээр үнэн байсан бол хүн төрөлхтөн шатахуунаар яах юм бэ?” гээд элгээ хөштөл инээж гарсан даа. Тэгсэн нөгөө тэнэг санааг гаргадаг гар маань “Шээчье, шээчье асах ч юм билүү?” гээд дайраад байсан. \ 28 настай Б \

2. Анх төрөөд хэдхэн сар болж байсан үе. Найз хүүхэн маань ирж баяр хүргээд хүүг маань өхөөрдөж энхрийлээд тавих янз алга. Элдэв сонин сайхан юм яриж байгаад гэнэтхэн л хүүхдээ эрт сүүнээс гаргах тухай сэдэврүү орчихсон. Тэгсэн найз маань “Хүүхдээ эрт хөхнөөс гаргахгүй бол хөх ёстой авах юмгүй болгочихдог. Чи эртхэн шиг туршлага судалж хүүхдээ эрт хөхний сүүнээс гаргаарай” гэсэн зөвлөгөө өгч байна. Би ч анх удаа ээж болж байгаа болохоор тийм ч сайн мэдэхгүй болохоор лавшруулах санаатай “Яг хэдэн насан дээр нь гаргах хэрэгтэй юм бол? Чи яаж хүүхдээ хөхний сүүнээс эрт гаргасан бэ? гэж асуув. Тэгсэн нөгөө найз маань “Одоо бол хөх чинь янзын сайхан томорчихсон байна. Яг одоо л гаргадаг цаг. Зарим ээжүүд хөхний товчин дээр нь оо, баас, цуу, сонгины шүүс түрхдэг гэсэн” гээд их л олон хүүхэд гаргасан хүн шиг ярьж байснаа “Найз нь хүүхэд төрүүлж байсан биш яаж мэдэх вэ дээ?” гэдэг юм. Одоо найз хүүхэн маань гурван хүүтэй болсон манай том хүүг харахаараа л “Хоёрхон сартай байхад чинь би чамайг хөхнөөс чинь гаргаж балайг нь авах шахсан шүү дээ!” гээд л тас тас хөхрөөд байдаг юм. \ 39 настай Ц \

3. Манай найз охин бид хоёр арван жилдээ сургуулийнхаа хамгийн хөөрхөн охидын тоонд ордог байлаа. Тэгсэн нөгөө ангийн жоохон царай муутай бид хоёроос намхан нэг хүү надад сайн үерхмээр байна гэсэн утгатай захиа өгчихөөд, найзаас маань тусламж хүсээд шалаад байж л дээ. Харин найзад маань тэр хүүгийн ааш зан их таалагдсан болохоор намайг үерхээд үзээч гэж ятгаж эхэллээ. Би ч эхэндээ тийм ч дуртай байгаагүй ч яагаад ч юм догдолсондоо зөвшөөрчихсөн юм. Миний бодож байснаас тэс өөр байсан. Үнэхээр чин сэтгэлээсээ бүх зүйлийг сайхан байлгах гэж хичээдэг хөөрхөн хүү. Бид хоёр хэд хэдэн удаа болзоонд явж яг надад таалагдаж эхэлж байтал манай найз охин нэг өдөр “Миний найзаа, та хоёр яах вэ, дажгүй л харагдаж байна л даа. Гэхдээ л бид нар шиг гоё охидууд уг нь гоё залуустай уулзах хэрэгтэй байхгүй юу. Тийм болохоор одоо чи салчихаа наад хүүгээсээ” гэдэг юм даа. Өөрөө хүнийг үерхээд үз гэчихээд яг хүн сэтгэлээ нээгээд дасч эхэлж байхад одоо сал гэж байдаг. Наддаа таарсан ч зөвлөгч бол доо миний муу найз. Одоо нэг уулзахаараа хэлж инээдийг нь хүргэхээс. \ 27 настай А \

4. Хүүхэд байхад бидний дунд хамраа зуу маажиж, зургаа чимхвэл хөөрхөн болдог гэсэн яриа гарч хүүхэд бүр л дух хамар хоёрынхоо голд сорвитой байдаг байлаа. Багш нар “Эхээс төрсөн энэ сайхан биеийг ингэж зовоодог нь яаж байгаа хэрэг вэ?” гээд л загнаж гарна. Манай найз энэ бүхний яг золиос болдог байлаа. Намайг зорьж ирээд л нөгөө сонссон зүйлээ хэлнэ. Хэд хоногийн дараа өөр дээрээ аль хэдийн туршаад үзчихсэн надтай үр дүнгээсээ хуваалцаад л “Энэ чинь маажаад байхаар улам л сорвижоод байна. Уг нь илэх хэрэгтэй байсан юм байна. Би сая манай дээд ангийн хүүхдээс олж мэдлээ” гээд л инээд хүргээд байдаг байлаа. Удалгүй дэрэн доороо хайртай хүнийхээ зургийг хийж унтвал нөгөө хүн өөрт нь гэнэт дурлаад учир зүггүй хойноос нь гүйдэг гэсэн яриа газар авч эхэллээ. Ядаж байхад би яг тэр үед доод ангийнхаа нэг охинд сайн болчихоод өнөөх нь намайг “Хөгшин” гээд тоодоггүй. Тэгсэн найз маань энэ аргыг туршиж үзэхийг санал болгож бид хоёр зургийг нь хайж эрэл сурал болсон. Бүр аргаа барсан хоёр тэнэг гар, хувийн хэргийг нь хоёр багшийн хооронд чулуу хөөлгөж худал хэлж байгаад авч явж зургийг нь хулгайлаад баригдсан даа. Багш нар ээж аавыг дуудаж хүний хүүхдийн хувийн хэрэг хулгайлсан гээд л бөөн юм болсон. Би их хүнд цохилтонд орсон болохоор нөгөө зургаа ч таг мартчихсан. Бид хоёрын тарьсан хэрэг бага зэрэг намжсан хойно нөгөөтөх чинь гүйж орж ирээд “Зураг дэрэн доороо хийдэг чинь шал худлаа юм байна” гэдэг юм даа. Манай хүн нөгөө аргаа туршиж үзээд миний сайн байсан охин дээр гүйж очоод “Үнэхээр надад хайртай юм бол үнсэхийг чинь зөвшөөрч байна” гэтэл нөгөөтөх нь “Хөлдүү толгой” гэж хэлж л дээ. Хэрвээ үнэхээр дуралсан бол яана. /33 настай С/

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(383)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com