ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2015 оны намар өвлийг “шууруулах” хүрэмнүүд

Загвар  | 2014 / 10 / 22

Цасан шуурганд дургүй ч, загварын шуурганд харин дуртайяа өртөнө шүү. Айсуй яваа хүйтний 3 сард өөрөө өөрөөсөө уйдахгүйн тулд бид ямархуу шинэлэг гадуур хувцаснуудад хөрөнгө оруулах ёстой вэ? Дэлгүүр хэсэхээсээ өмнө заавал уншаарай.

2015 оны намар өвлийг “шууруулах” хүрэмнүүд

Загварын бүх орднуудын яагаад ч татгалзаж чадаагүй үслэг эдлэлийн тухай нэгхэн удаа дурдаад өнгөрнө гэхээр дэндүү хайран санагдсан юм. Тиймээс хамгийн их давамгайлсан гурван төрлийг нь тус тусад нь орууллаа. Доорх 6 загвараас гадна найз залуугийн пальто, борооны куртка зэрэг трендүүд ч бас байсан ч эдгээрийг олон улирал бид дарааллан харсан учраас алгассан юм шүү.

1. Си си ма!
Терриер үүлдрийн бяцхан хаванд чинь эзэнтэйгээ хослох сайхан боломж тохиож байна. Сэсгэр, сагсгар, хөвсгөр, үслэг бүхэн энэ өвөл моодонд орж байгаа. Аль болох урт урт ширхэгтэй, нүсэр, таальгүй, зузаан байвал сайн. Иймийг олж юм уу хийлгэж чадвал дүр төрхөнд сүр нэмж, илүү чинээлэг бас загварлаг харагдах болно. Гэхдээ заавал жинхэнэ ангийн үс байх шаардлагагүй гэдгийг мэдэж байгаа биз дээ?
2. Үслэг, тэгээд урт
Намар өвлийн тайзнаа хамгийн олон давтагдсан хоёр дах загвар бол бүстэй үслэг эдлэл байлаа. Энэ загварын хувьд харин том хэмжээ биш биеийн галбирыг тодотгох уян хатан чанартай байх нь чухал. Тийм ч учраас гадагш нь харуулсан нэхийг энд түлхүү ашиглажээ. 2015 оны үслэг пальтонууд товчгүй бөгөөд харин нарийхан бүсээр энгэрийг хумьсан байх “ёстой” аж.
3. Зүймэл эрээн
Загвар зохион бүтээгчид энэ улиралд галзуурсан шиг галзуурахаар шийджээ. Гадуур хувцасны өнгө, материалыг хооронд нь хамаа намаагүй, хайр найргүй эвлүүлж эцсийн үр дүн нь болсон ойлгомжгүй мөртлөө сэтгэл булаам загваруудаа өмсөхийг биднээс эелдэгээр “шаардаж” чадаж байна. Хэрвээ дэлгүүрт холимог үслэг эдлэл харагдах л юм бол аваарай. Хэт уйтгартай үзэлтэй хүн биш л бол шүү дээ.
4. Хөвөнтэй хүрэм
Хавж оёсон хөвөнтэй, өдөн куртканууд тийм ч их чимээ шуугиангүйгээр эргэн ирлээ. Шүүгээндээ байгаа хуучин хүрэмнүүдээ гаргаж нүүр бардам өмсөөрэй. Гурван жилийн өмнө, ийш тийшээ салхинд гарахдаа өмсье гээд авч байсан куртка маань одоо л сэтгэл татах юм гэж хэн санах билээ? Гэхдээ биеийг хэт бариагүй, бага зэрэг сул, том загвартай байх тал дээр нь анхаараарай.
5. Нөмөр нөөлгөө нөмрөөд...
Янз бүрийг хувцсыг дээр дээрээс нь давхарлаж өмсөх саяын хавар зуны моод араасаа нөмрөгөн хүрмийг дагууллаа. Хээтэй, цулгуй, ханцуйтай, алчууран гээд төрөл бүрийн нөмрөгийг юун дээрээ яаж нөмрөхийг зөвхөн бидний төсөөлөн бодох чадвар л мэдэх аж. Dolce and Gabbana, Valentino хоёрынх шиг гар хийцийн хатгамал бүхий, багадаа уншиж байсан барууны үлгэрүүдийг санагдуулам нөмрөг хамгийн тансаг нь. Харин хувцаслалтаа өөрөө зохиомжолх дуртай бүсгүйчүүд Burberry, Etro-ийнхтой адил элбэгхэн алчуур аваад нуруун дээрээ донжийг нь олон тохоорой.
6. XXL пальто
Хүйтний улирлын мөнхийн классик сонголт болох шагай шүргэсэн пальто зөөлөн материал, уядаг бүс хоёрынхоо тусламжтайгаар халаадархуу шинжтэй болжээ. Надад лав таалагдаж байна.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(288)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com